28. Зөвшөөрсөн.

Start from the beginning
                                    

Үжи хамаг орлогоороо авчихаа юу?!

Үжи: Гоё харагдаж байна. Одоо харин явцгаая!

Би: Гэхдээ Үжи-

Үжи: Зүгээр явья!

Үжи уурлах нь зүгээр л явъя. Ким Сүёон маяглахаа боль. Тэд удахгүй чиний хадам аав ээж болно!

✨✨✨

Жисү: Алдаг юм байна энэ хоёр чинь!

Жошуа Киюүн хоёр гудамжинд тэдний урилгыг уншсаныхаа дараа шууд л хажууханд нь харагдсан кафе руу орон сул ширээнд суун төв царайлсан нь энэ байв.

Киюүн урдах латтэн үнэрийг авчихаад буцааж тавин
: Ер нь юун даа ингэж суугаад байгаа билээ. Өнөөдөр хэдэн бэ хурим хэзээ вэ ямар бэлэг авах вэ?

Жошуа гэнэт л дуу шуу орон цоглог болсон Киюүнийг хараад инээмсэглэн Киюүний үсийг сэгсийлгээд "Эгдүүтэй золиг чинь"

Тэд өдөржин гадуур явсаны эцэст Үжи Сүёон хоёрт юу өгхөө олоогүй тул мөн сүүлдээ Жошуа ч залхсан тул "өөрсдийгөө бэлэг гээд өгчихье" гэсээр гэртээ харьлаа.

Тэднийг гэрт орж ирэхэд амттай хоолны үнэр хамар цоргиулах бөгөөд Жошуа шууд л гал тогооны өрөөнд орж ирэхэд хоолны ширээний ард сууж байсан ноён Сун Жошуаг хараад уншиж байсан сонингоо нэг дугаргаад "гэр оронгүй хүн шиг харьдаггүй юм уу?" гэхэд Сун хатагтай нөхрийгөө тохойдон "Яах гэж тэгж байдаг юм" гэсээр Жошуа Киюүн хоёрт хоол аягалан урд нь өрөв.

Тэд хоолоо идэж дуусчихаад Сун хатагтайн заавраар Киюүн аяга тавгаа угаан үлдэж Жошуаг аван зочны өрөөнд сууж хөзөрдөж эхлэв.

Хөзөр дундаа яриа өрнүүлэх бөгөөд Сун хатагтай Жошуагаас эцэг эхийнх нь талаар асуулаа.

Жошуа: Ээж минь намайг төрүүлээд төрхийн хүндэрлээд нас барж аав минь намайг 6 настай байхад өөр эмэгтэйтэй гэрэлсэн. Гэхдээ хойд ээж минь их сайн хүн. Надад маш сайн байсан. Бараг ааваас илүү. Би түүнд хайртай. Тэр яг л жинхэнэ ээж шиг ммнь хүн.

Сун ноён эхнэрээ нудраад хоолойгоо засахад Жошуа гараа савчуулан уучлалт гуйх хэрэггүйг хэлээд хөзрөө үргэлжлүүлж байтал Киюүн Жошуагын араас нь ирэн тэврээд дээр нь дарж эхэлхэд Киюүний аав ээж
: Энэ золигийг хараад байгаарай. Аав ээж нь урд нь мэнд мэлтийгээд сууж байхад найз залуутайгаа нялуураад л айн! Явж Кихэг унтуул.

Киюүн:Юу вэ яагаад би гэж?!

К.аав: Юу би гэж чи яв яв.

Киюүн: Үгүй

Жошуа аав ээжтэйгээ маргах бяцхан охиноо хараад Кихэг унтуул гэж ятгаад Киюүнийг явсны дараа ч аав ээжийг нь унтуулхаар ятгаад өрөөндөө орлоо. Киюүний өрөөнд.

Удалгүй Киюүн ч орж ирэн шууд л орон дээр хэвтэх Жошуагын дээр хэвтээд нүдээ анилаа.

Киюүн: Бурхан минь маргааш хичээлдээ явахгүй ээ!

Жошуа Киюүний духыг няслахад Киюүн хошуугаа унжуулан хажуулдан хэвтээд өгөв.

Жошуа аргадан нясалсан газраа үнэсэж үлээж байтал Киюүн Жошуа хоёрын утас хоёул зэрэг дуугарлаа.

Үжи: Сүёоныг аав ээж зөвшөөрчихсөн.

Сүёон: Үжигийн аав ээж намайг зөвшөөрчихсөөөөн хайрааа 🤭😍 хайр нь айлд бэр орлоо ккк.

За ямартай ч тэр хоёрын минь нэг  том даваа ард хоцоржээ.

Жошуа утсаа цааш нь тавиад Киюүнийг тэврэн "хайртай шүү"

Киюүн: Би ч бас удахгүй Хун Киюүн болноо!








Аа мэдэхгүй ээ нойрон дундаа л туучихлаадаа 🤣 за уншчихаад эртхэн унтаарай лобэс үнсэе✨😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚











Love Joshua Where stories live. Discover now