Хэсэг 15

2.1K 188 14
                                    

"Тэр нүүчихсэн, энд ахиж байхгүй гэсэн." гэж манай эгч Мина хэлэв.

"Үгүй ээ! Тэр бол миний сайн найз. Тэр эндээ байгаа гэдгийг би мэдэж байна. Өнөөдөр бид хоёр уулзана шдээ." гэж би үгүйсгэх ч эгч үнэхээр жинхэнээсээ яриад байх шиг.

Тэр зүгээр л нүдээ эргэлдүүлснээ "Мангартахаа больж үз. Тэр жинхэнээсээ чиний сайн найз байгаагүй."

Би "Мин бол миний хамгийн сайн найз. Тэр надад намайг хэзээ ч орхихгүй гэж амалсан." Эгч надад худлаа хэлж байна.

Би 12 настай бол Мин 15-тай, эгч тэр хоёр чацуу. Бас нэг ангийнх.

Мин бид хоёрыг найзууд байхад Мина яагаад дургүй байдгийг би ойлгохгүй байна. Магадгүй тэр зүгээр л атаархсан байх.

Тийм ээ үнэнийг хэлэхэд эгч Минд сайн энийг нь ч би мэднэ. Гэхдээ Мин хэзээ ч эгчид анхаарлаа хандуулдаггүй.

Мина эгч "Тийм ээ.....чиний Мин чамайг хэзээ ч орхихгүй гэж амалсан гэвч гуингтай нь тэр амлалтдаа хүрээгүй."

Мина үргэлж худал хэлдэг. Хэдий тэр миний эгч ч гэлээ би түүнд дургүй.

"Яг одоо түүнийг хаана байгааг надад хэлээдэх!" гэж чанга орилоход Мина залхсан байртай харна.

"Зүгээр амаа хамхиж чадахгүй нь үү! Тэр явчихсан. Эндээс нүүсэн, одоо энэ гэртээ байхгүй."

"Та хоёр юугаа яриад байгаа юм! Мина! Хэна! Намайг хэсэг амраагаад өгч болох уу!" хэмээн ээж орж ирээд бид хоёрыг загналаа.

"Ээж! Мина намайг Минтэй уулзуулахгүй байна!" гэж би гомдоллов.

Ээж санаа алдаад "Хонгор минь Мин явчихсан. Тэр нүүсэн, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Тэр энд дахиж байхгүй." хэмээн ээж зөөлнөөр хэллээ.

Мина "Түрүүнээс хойш хэлээд байхад зөрүүдлээд уулзана гээд байх юм."

"Үгүй ээ....Мин надад баяртай гэж хэлээгүй. Тэр хэзээ ч намайг орхихгүй гэж амалсан шдээ." гэсээр би уйлж эхэллээ.

Тэр амалсан.

Сэтгэл минь анх удаагаа өвдөж байна. Миний цорын ганц сайн найз маань баяртай ч гэж хэлэлгүй намайг орхиод явчихлаа.

Яагаад ингэж байгаа юм Мин? Цаашид миний найз байхыг хүсээгүй юм гэж үү?

♥️♥️♥️♥️♥️♥️

Үргэлж бодогддог өнгөрсөн дурсамжаасаа дахиад л сэрлээ.

Яагаад иймэрхүү зүүд зүүдлэгдээд байгааг мэдэх юм алга.
"Хайртаа? Чи зүгээр үү?" хэмээн Юнги жолоогоо барьсаар асуух бөгөөд над руу санаа зовсон харцаар үе үе харна.

Одоо бид болзоогоо дуусгаад буцаж яваа минь энэ. Харин би замдаа унтчихаж.

Юнгиг надад хайртай гэж хэлсний дараа...би чимээгүй байсан бөгөөд басхүү айж байсан юм. Түүнийг надад Живонтой адилхан зүйл хийгээсэй гэж хүсэхгүй байгаа учраас.

Юнгид итгэх ёстой гэдгийг мэднээ гэхдээ үнэхээр би түүнийг хайрлаж байгаа эсвэл үгүй гэдгээ мэдэхэд хугацаа хэрэгтэй байна. Өөрийг нь эргүүлэн хайрлахад бэлэн болох хүртэл тэр намайг хүлээнэ гэсэн.

"Зүгээр л зүүд." хэмээн би шивнэх төдий хэллээ. Гэвч Юнги санаа зовсон хэвээрээ.

"Одоо зүгээр үү?" гэхэд нь би аажмаар толгой дохилоо.

Юнги дахин "Итгэлтэй байна уу?"

Би дахин толгой дохив. Гэвч дотроо хүүхэд насанд минь байсан тэр хүнийг бодсоор.

Мин гэж хэн юм болоо? манайхаан юу гэж бодож байна даа. Яагаад гэнэт өнгөрснөө Хэна зүүдлээд эхлэв? Хамт байгаарай 💜🙆🏻‍♀️

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now