Хэсэг 7

2.2K 210 5
                                    

Гэр лүүгээ харих гэж байтал кафед нэг хүн орж ирэн уулзъя гэлээ. Би залхсан байртай нүдээ эргэлдүүлнэ.

"Энд ажиллаад л байгаа хэрэг үү?" гээд тэр жуумалзав.

"Тийм ээ Сува харж байгаачлан. Юу хүсээв?"

"Ганц бие болсны дараа амьдрал чинь хэр байгааг харах гэж ирлээ."

Би хөмсгөө зангидсаар "Юу гээч.....Живон эргээд найз охиноо болооч гэж гуйж дуулж байгаа шүү."

Сува нүдээ эргэлдүүлснээ "Чи түүнд үнэхээр итгээд байгаа хэрэг үү? Би таах уу .....намайг уух зүйлд нь юм хийсэн гэж тэр хэлсэн байх. Бас тэрэнд чи уйтгартай санагдаж, чамаас залхсан учраас Живон надад дээр ирсэн юм шдээ. Харин би түүнийг хэзээ ч уйдаадаггүй, бид чиний араар уулздаг болоод үнэндээ нэг жил болж байна." гээд аальгүй гэгч нь үсээ шидлэв.

Зүрх хөндүүрлээд байна.

Би Сувад итгэх ёстой гэж үү? Тэр миний сайн найз гэх дүрээр удаан явсан. Тиймээс түүнийг хэр өөдгүй хүүхэн гэдгийг ч мэдсэн. Магадгүй тэр худлаа ярьж байгаа байх.

"Хайрт охин минь ээ....юу болоов?" гэх нэгэн танил дуу сонсогдлоо.

Юнги

Байзаарай.....тэр сая намайг хайрт охин гэсэн үү?

"Аан....бүх зүйл зүгээр ээ." хэмээн би удаанаар түүнд хариулав.

Сува түүн рүү харснаа гэнэт худлаа ялдам гэгч инээмсэглэж гарлаа.

"Hey царайлагаа нэг тийшээ явж хөгжилдмөөр байна уу?" гэсээр тэр Юнги руу дөхөж байв.

Суваг ингэхийг хараад гэдэс өвдчихлөө байна. Би сая.....хардав уу даа?

"Үгүй ээ.....би энд найз охинтойгоо хамт байх гэж ирсэн юм." гээд Юнги бэлхүүсээр минь тэврэн намайг өөртөө наалаа.
Найз охин гэнээ?

Сува над руу зэвүүнээр ширтэнэ.

Тэгснээ Юнги руу болохоор худлаа инээмсэглээд л.

"Өөр зүйл хэрэгтэй бол над руу залгаарай. Тэрэнд хайран цагаа үрэх хэрэггүй, надад итгээрэй би наад охиныг чинь сайн мэднэ." гэж хэлээд Сува жижиг нэрийн хуудас Юнгид өглөө.

Юнгиг тэрийг нь битгий аваасай гэж дотроо хүсэж байсан ч тэр нэрийн хуудсыг нь аваад Сува руу жуумалзана.

Сува ч өөдөөс нь нүдээ ирмэснээ яваад өглөө.

Харин Юнги тэр хуудсыг нь базсанаа зүгээр л хогийн сав руу шидчихэв.

Тэгээд над руу эргэж харан зосгоод

"Одоо.....юу хийх үү?" гээд над руу харан инээмсэглэлээ.

(Дууссан) BTS |Min Yoongi| Сэтгэцийн өвчтэй залуу 3Where stories live. Discover now