25. Санасан байна.

Start from the beginning
                                    

Ангиас гаран шүүгээн дээр очин дэвтэр номоо хийчихээд гадуурх сургуулийн дүрэмт нөмрөгөө тайлчихаад  цүнхээ аван сургуулийн зоогийн газар луу орлоо.

Хүүхдүүд цөөхөн байсанд баярлан хоолоо авчихаад цонхоны дэргэдэх суудал дээр суун хоолоо идэж эхэлсэн юм. Гадаа сакура дэлбээлчихсэн зарим нэгэн дэлбээнүүд нь зөөлөн салхинд л хийсэн унаж сургуулийн гадаах талбайг чимнэ. Үзэсгэлэнтэй юм.

Намайг цонхоор харж байтал манай дээд курсын ах даллаж байх бөгөөд өөдөөс нь далалсан болчихоод буцаад хоолоо идлээ. Үнэндээ энэ ах Жошуатай их адилхан. Ялангуяа нүдээрээ инээмсэглэх нь илүү төстэй болчихдог.

Ахыг хараад Жошуаг юу хийж байгаа бол гэх бодолд дарагдлаа. Энд хэдий өдөр болж байгаа ч тэнд яг эд шөнө дунд болж байгаа болохоор унтаж байгаа болов уу гээд залгасангүй. Ярьмаар байна. Сүүлийн хэд хоног ярьсангүй. Санаж байна.

Сургуулиас гаран сакура цэцэгсийн зургийг янз янзаар даран өөрөө ч зургаа даруулаад зогсож байтал утас дуугарав.

Сүёон: Байна уу?

Би: Байна аа. За сайн уу Өмнөд Солонгосын алдартай продюсер, найруулагчийн найз охин минь.

Сүёон: Өө би сайн шүү хэзээ ч байгаагүйгээрээ үнэхээр сайн байна.

Би: За тэгвэл болоо доо. Ямар хэргээр залгаав?

Сүёон:Яа! Би заавал найзтайгаа ярихдаа хэрэгтэй байж залгах ёстой юм уу?

Би: Ха за яахав гэнэт юу болоов тэгвэл?

Сүёон: Үнэндээ хэрэг байна аа!

Би түүнд сонсогдохгүйгээр "Тэгжил таарна" гэж амандаа бувтнасаар "Юу?" гэж нэмлээ.

Сүёон: Цуг дэлгүүр хэсье.

Би: Гэнэт яагаад?

Сүёон: Юүн аа маргааш амралтын өдөр охидын цаг гаргая л даа!

Би: Ашш ойлголоо. Би харьж байна очоод хувцасаа сольчихоод залгая.

Сүёон: Укэе. Агаарын үнсэлт явуулах. Баяртай.

Сүёоныг утсаа тасдахад нь сургуулийн хашаанаас дугуйгаа унасаар гэртээ ирэхэд ээж дүү хоёр дайн зарлачихсан математикийнхаа хичээл дээр алалцаж байлаа. Аав хэд хоногоор томилолтоор Америк руу явсан. Аав маань 3 жилийн өмнөхийг бодвол тушаал дэвшчихсэн тул их томлилтоор явах болсон. Өнөөдөр ирэх ёстой.

Би дүүгийн тооны даалгаварыг нь хийж өгчихөөд ээжид Сүёонтой гарна гэж хэлээд гэрээс гаран Сүёоных руу явлаа. Үжи тэр 2 аль хэдийн ээ тусдаа гарсан гэж хэлж болно.

Гэрт нь ороход Сүёон гарахад бэлэн болчихсон Үжигийн өвөр дээр эрхлээд сууж байна.

Би тэр хоёр луу дэр шидээд "Нялуурсаар л байна уу хоёр заваан юм?"

Үжи: Аанхаан!

Сүёон: Чи өөрөө заваан!

Тавгийн чихрийг нь хоосолж байтал Сүёон гар цохиод муухай хараад байв. Сүёонруу худлаа инээгээд ахиад нэгийг тавган дээрээс нь автал Сүёон нүдээ эргэлдүүлээд Үжид хандан гарах аа хэлээд гэрээс гарцгаав.

🌟🌟🌟

Бурхан минь Сүёоны онгод орсон юм уу гэмээр тааралдсан дэлгүүр болгоноороо орж байх нь тэр.

Сүүлдээ би залхаад эхэлсэнд Сүёон дахиад л шинэ юм сэдчихсэн одоо үсээ янзлуулаад сууж байна. Би харин ард нь хумсаа янзлуулна. Хумсаа саяхан хугалчихсан тул зүгээр л жижигхэн хумс дээрээ бүдэг ягаан өнгийн будалт хийлгээд тэрийгээ хараад бүр хайр хүрээд сууж байгаа тул түрүүхэн ууралсан уур гарчихсан байгаа нь энэ л дээ.

Бид салоноос гарахад гадаа аль хэдийн шөнийн хуваарьтаа орсон байх бөгөөд бид инээлдсээр Сүёоны гэрийн урд ирэн түүнд баяртай гээд явах гэтэл Сүёон цуг оръё гэсээр байгаад аваад орсон дээрээс нь бид хэдийн гэр ч нээх холгүй болохоор яваад орчихлоо.

Гэр нь тас харанхуй хүн байгаа шинж алга.

Би: Хөөе Үжи хаачсан юм бэ?

Сүёон: Өдөр, орой гарна гээд байсаан. Хэдэн хамтлагтай уулзах юм гэсэн.

Сүёон гэрлээ асаагаад гал тогооруу ороход би том өрөөнд нь буйдан дээр суун утсаар цагаа харлаа.

Одоо Вашингтонд өглөө болж байгаа. Залгавал унтаж байх юм болов уу?

Жошуа руу залгатал холбогдохгүй байсан тул уртаар санаа алдсаар утсаа хажуудаа тавьлаа.

Би: Сүёон аа шар айраг байна уу? Маргааш амралтын өдөр өнөөдөр танайд хонож болох уу!

Намайг орилсоор хэлэхэд

: Ганц утас холбогдохгүй байлаа гээд шар айраг уугаад л том болчихжээ Сун Киюүн!

Зүрх зогсоом уянгалаг хоолой сэтгэлийг минь гижигдэн дуугарахад өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэн толгой минь дуу гарсан зүгт эргэлээ.

3 жилийн турш зөвхөн утас нөүтбүүкний араас л харсан тэр царайгаа яг дэргэд минь байгааг хараад амнаас минь үг унах ч чадалгүй болон зүгээр л босоод түүний зүг гүйлээ.

Жошуа: Санасан байна Киюүн! Үнэхээр их санасан байна.






A/n: ✨💚

Love Joshua Where stories live. Discover now