24. Хамгийн том бэлэг

Start from the beginning
                                    

Би: Чи чинь юугаа яриад байгаа юм? Хэн чамд өөрийгөө өгсөн юм.

Жисү: Анх сэтгэлээ илчилж байхдаа л өөрийгөө надад өгчихсөн биз дээ Сун Киюүн.

Би үнэндээ үүнд хариулж чадаагүй юм.

Би уйлж эхэлсэн. Гэрэлтсэн инээмсэглэлээр угтах ёстой байсан түүнийгээ нулимсаар угтсан.

Жисү намайг тэврэн яагаад уйлж байгааг минь шалгааж байсан ч би хариулж чадахгүй уйлсаар л байна.

Чи явах нь байна шүү дээ. Яваад өгөх нь. Намайг энд орхиод явах гээд байна!

Түүнийг цохиж эхэлхэд Жисү гараас минь атган
: Намайг ярьж байхыг сонсож дээ тийм үү?

Түүнийг асуултыг сонсон нулимс бүр их урсан уйлж эхэлхэд Жисү байдгаараа чанга тэврэн "Зүгээр дээ би удахгүй хүрээд ирнэ. Тун удахгүй за юу"

Flashback.

Жисү ангийнхаа багштай 2 давхарын шатан дээр зогсох бөгөөд Киюүнийг хүлээж байв.

Багш: Жисү. Чамд Америкийн Пэнхотвэн урлагийн сургуулиас урилга ирсэн. Тэд чиний сурналтын бүх жилийн 50% тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгосон байсан.

Жисү: Юу энэ үнэн үү багшаа!

Багш нь Жисүгийн урдаас харан инээмсэглэх бөгөөд хүрэн дугтуйтай зүйл гарт нь бариулаад дээш өгслөө.

Киюүн тэдний ярихг бүгдийг нь сонссон бөгөөд багшийг нь явсны дараа гуниг татсан царайндаа инээмсэглэл тодруулсаар Жисү дээр очив.

Жисү: Киюүн аа! Надад баяртай мэдээ байна!

Киюүн юу ч мэдээгүй юм шиг дүр эсгэн инээмсэглэн юу болохыг нь шалгаан асуув.

Жисүд ирсэн урилга гээд бүгдийг нь хэлэхэд Киюүн инээмсэглэлээ нүүрнээсээ авалгүй Жисүгийн гараас атган "Яв даа. Чи их ирээдүйтэй шүү дээ"

Flashback end.

✈️✈️✈️

Онгоцны буудал.

Жисү тийз болон ачаагаа барьсаар хаалга руу байн байн ширтэж доороо алхана. Тэгтэл гаднаас Жонхан Үжи хоёр орж ирэн тэд тэврэлдэж байнга холбоотой байхаа сануулсаар тэд хүлээлгийн өрөөний суудалд суулаа.

Хэн хэн нь чимээгүй байсаар

Жонхан: Үжи найз охин чинь хайчаав.

Үжи: Эмнэлэгт ээжийнх нь бие тааруу байгаа.

Жонхан: Мм. Юу Жисү чи Киюүнтэй холбогдож чадсан уу?

Жисү хариу хэлэлгүй толгойгоо сэгсэрлээ. Хонхны баяраас хойш аль хэдийнээ 7 хоног өнгөрсөн бөгөөд тэр өдрөөс хойш Киюүн Жисүтэй холбоо бариагүй юм. Яг л усанд шидсэн чулуу шиг ор мөргүй алга болчихсон.

Жонхан Жисүгийн нуруун дээр алгадан аргадаж буйгаа илэрхийлээд дээш бослоо.

Тэгтэл онгоцны буудлын зарлагчаар Инчеоноос Америк хүрэх нисэх онгоц хөөрөх гэж буйг зарлахад Жисү ачаагаа барин дээш босон Үжи Жонхантай ахин тэврэлдэн хаалгаруу байн байн харсаар пасспорт тийзээ шалгуулан яг цаашаа орох гэж байтал ардхан талаас нь Жисүгийн нэрийг чангаар дуудахад эргэж харлаа.

Киюүн саяхан хөдөөнөөс ирсэн мэт үүргэвч үүрчихсэн үс нь сэгсийчихсэн уйлаад нүд нь хавдчихсан амьтан Жисүрүү гүйж байлаа.

Киюүн: Яагаад ийм хурдан яваад өгч байгаа юм! Би амжиж ирээгүй бол шууд явах байсан уу золиг минь!

Киюүн уйлсан чигээрээ Жисүгийн нуруун дээр балбахад Жисү өхөөрдөн тэврэлтээ салгаад нулимсийг нь арчин духан дээр нь үнсээд
: Чамайг ирэхгүй л гэж бодлоо.

Киюүн: Байнга холбоотой байгаарай. Америкт очоод намайг мартвал ирээдүйд хоолгүй хонодог болоорой чи!

Киюүн нуимсаа гарынхаа араар арчсаар нусаа татахад Жисү Киюүний уруул дээр үнсээд цаашаа гүйлээ.

Онгоцны хаалганы урд ирэн Жисү Киюүнрүү даллаад онгоцондоо суув.

Сайн яваарай хайрт минь.

Сайн сууж байгаарай Киюүн аа.







A/n: sad tawiulmaar bhima hhah za yrn odoo neeh udkude hedheeen hesg kk hmt bgarai lobes 💜✈️✨🧚🏻‍♀️

Love Joshua Where stories live. Discover now