23. Амралт II

Start from the beginning
                                    

Юун унтах бүр нойр сэргэчихлээ Хун Жисү!

☕☕☕

Өглөө сэрэхэд Жошуа хажууд байгаагүй тул түүний хэвтэж байсан газар гараа хүргэн илээд инээмсэглэсээр бослоо. Өчигдөр орой бид хамт унтсан гэж бодохоор л...

Тэнэг хүн шиг инээмсэглээд сууж байтал Жошуа хаалга нээж орж ирээд намайг сэрсэн байгааг хараад
: Бяцхан хатагтай жаргалтай байх чинь ээ.

Би: Зүгээр л.

Жошуа: Цайгаа уучихаад бос доо. Хувцасаа бэлд үдийн хойно буцна гэсэн.

Би: За бослоо.

Намайг орноосоо өндийх гэтэл Жошуа буцааж суулган "Орондоо ид" гэсээр урд минь ширээн дээр тавьсан шарсан өндөг гахайн мах каппучино моча тавив. Гайхан түүнрүү хартал инээмсэглэсээр толгойг минь илэн "Иддээ" гэж хэлчихээд л орон дээр хажуугаар минь орон хэвтэж утсаа гаргалаа.

Нүүр ам улайгаад яг таг улаан лооль шиг болчихсон гэдэгт би өөрөө өөртэйгөө 100мянган вонд барьсан ч яахав!

Хувцас хунараа баглаад гэрээс гартал үүдэнд нөгөө 3 маань бид хоёрыг хүлээж байх бөгөөд гарч ирснээс хойш л жуумалзаад бие биенийгээ цохиод ерөөсөө явж өгсөнгүй.

Би: Хөөе та гурав яагаад маяглаад байгаа юм!

Намайг чангахан дуугарсанд ч тэр үү Жисү хүртэл цочиж тэгснээ инээмсэглэн гараас минь атгаад автобусанд суулаа.

Автобусанд суугаад удаагүй байтал хөдлөн би ч яагаад ч юм нойр хүрсээр унтаад өгсөн юм.

✨✨✨

: Киюүн аа. Киюүн.

Намайг зөөлхөн татан нэр дуудахад нь сэрэхэд би машин дотор гадаа харанхуй болчихсон аль хэдийн гэрийн хажууд ирсэн байх бөгөөд  хажуунаас Жисү намайг татан сэрээж байлаа.

Би: Ирчихээ юу? Сэрээхгүй дээ. Намайг яаж машиндаа суулгасан юм?

Жисү: Ахх чи ч хүнд байсан шүү. Жүн Жонхан бид 3 нийлээд ч чү ай өргөж оруулж ирсэн. Яасан юм гэмээр бөх унтаж байсан болохоор чинь сэрээгээгүй юм.

Би: Тэр олон хүүхдүүдийн дэргэд намайг машинруугаа та 3 өргөж оруулаа юу! Зүгээр сэрээчихгүй яасан юм! Өө нүдний булай! Ичмээр юм!

Би машинаас нь буусан ч үгэлсээр байсан тул Жисү уруул дээр минь хуруугаа тавиад
: Хатагтай Киюүн. Одоо болно. Юу ч болохгүй дээ. Одоо орж амар.

Би: Ичмээр байна!

Намайг уурласанд Жисү гараа урдаа бариад "Сalm down" гэсээр хаалганы минь хонхыг дарчихаад машиндаа суугаад яваад өглөө. Араас нь харан хаашаа харж үхэхээ бодож байх зуур ээжийн хоолой дуугаран гэртээ орлоо. 7 хоногийн дараа тэр өргөж оруулсан нь мартагдчихна л гэж найдъя!








A/n: ene hesgt yg yu bichee sain bodd olgsngue uuclrai tsaashda hmat bj uguurei udhgu bur c goy ym bolno✨💕 udaasand miyan😛🙆🏻‍♀️

Love Joshua Where stories live. Discover now