"Уучлаарай цочсоноос болоод л, сүүлийн үед намайг их хүчтэй болоод байгаа гэдгийг мэдэж байж, тайван байлгах хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"

"Элизабет! заа яахав чамайг тайван орхиё, би чамд үүнийг өгөх гэж ирсэн юм. Чи уншаад үзэх хэрэгтэй заавал, чамд сайхан санагдана гэдэгт итгэлтэй байна" гэж хэлчхээд тэр номын сангаас гүйн гарлаа. Хадагтай Мэгги үглэсээр хоцорч байгаа харагдана.

Энэ санаа амар хүнийг дээ! Хөгшин хадагтайн хүчийг бараад л.

Хажууд тавьсан том, хуучирсан, хар хавтастай номыг харвал гол хэсэгт нь
"Sinemour of secret" хэмээн тодоос тод бичжээ.
Хуучирсан хавтсыг нь сөхөн үзвэл хов хоосон цаас зурайх нь тэр.

Байж боломгүй юм. Энэ номон дээр юу ч бичээгүй байна шүү дээ!
Клое бүтэн хоёр долоо хоног юу ч үгүй цагаан цааснууд тэврээд яваад байсан хэрэг үү?

Эсвэл түүний намайг чадаж байгаа ээлжит тоглоом нь уу?

Ойлгомжгүй юм ямартай ч гэртээ оччихоод тооцоо бодох хэрэгтэй, тэр дүрсгүй залуутай!

Шөнийн 11 цагт хичээлээ хийж дуусгаснаар одоо л нэг амрах сөхөөтэй болов. Анагаахын оюутан гэдэг бол үнэхээр ачаалал ихтэй.
Үргэлж хичээл ном дадлага! Бас нэг ядаргаатай зүйл нь олон жил сурах!

Доош бууж, савтай зайрмаг аваад буйдан дээрээ лагхийтэл суулаа.

Ээж юу хийж байгаа бол?

Би багаасаа аавгүй өссөн юм. Ээж минь л намайг өсгөсөндөө.
Би ахлах сургуулиа төгсөөд Англид тэтгэлгээр сурал­цах болсон.
Харин ээж Солонгост үлдсэн юм.

Нээрээ тийм Клоеийн гайтай ном!

Дэлгээд үзэхэд үнэхээр хачирхалтай нь нөгөө хоосон, цагаан цаасан дээр чинь миний нэр тодоос тодоос харагдаж байлаа.

Шим Риан

Сонин юм даа, яаж миний нэр. Бүр хэний ч мэддэггүй солонгос нэр минь.

Дараагийн хуудсыг нээхэд ойлгомжгүй сониноор бичсэн нэг бичээс байх юм. Үүнээс цааш бүх хуудас ахиад л хоосон, цагаан цаас.
Номыг эргүүлж, тойруулан сүүлийн хуудсыг үзтэл нэг өгүүлбэр байж байв.
Англи үсэгнүүд байгаа ч уншиж болохооргүй сонин бичжээ. Удалгүй үсэгнүүд гайхамшгийн гэмээр эргэлдэн, дараалсаар үг бүтээх аж.

"Ер бусын ертөнцөд чи тун удахгүй зочлох болно."

Үнэхээр итгэмээргүй юм.

[Completed] ICARUSᴷᵀᴴWhere stories live. Discover now