⚜⚜⚜⚜
2017.03.24
_Сэрүүлэгний тасралтгүй жингэнэх дуу залууг босох ёстойг нь илтгэнэ.Эрт босох нь түүнд тийм тээртэй санагдаад байдаггүй ч өнөөдөр бүр босох байтугай нүдээ нээмээргүй санагдана. Яахав урд шөнөжингөө ажлын ширээний ард суун хоёрхон цаг унтсан нь түүнд таатай санагдахгүй нь лавтай.
Сэрүүлгээ унтраан орноосоо өндийн нүдээ нухан сууж байтал гаднаас түүний эхнэр нь ороод ирэх нь тэр.Түүний нэрийг Ёнхи гэдэг. Тэд ханилаад аль хэдийн 2 жилийг ардаа орхижээ.
"Өө босчихсон юмуу би яг чамайг сэрээх гэж байлаа. Өглөөний хоолоо бэлдчихсэн учраас шүршүүрт орчоод гараад ирдээ" гэсээр Ёнхи өрөөнөөс гаран одлоо.
Залуу нойроо сэргээхийн тулд шүршүүрт орон бүлээн усан доор хэсэг нүдээ анин зогсоно.Арай гайгүй сэргэг болсон бололтой уснаас гаран үс,биеээ хатаан эхнэрийнхээ бэлдэж өгсөн ажлынхаа хувцасыг өмсөн өрөөний буланд байрлах толины өмнө очин зангиагаа янзлан, гараараа үсээ хойш нь нэг самардан толинд өөрийгөө хэсэг ширтэн санаа алдсаар доош буухаар өрөөний хаалгыг зүглэв.
Өрөөнөөсөө гаран доош буусаар гал тогоонд орж ирэн Ёнхигийн урд суун юуч ярилгүй шууд л хоолоо идэж эхэллээ.
Уг нь "Сайхан хооллоорой", "Баярлалаа" гэх мэт болсон болоогүй яриа өрнүүлдэг байсан ч энэ удаагаа юуч дугарахгүй бүр харах ч үгүйд нь Ёнхигийн санаа бага зэрэг зовж байлаа. Залууг яагаад ийм хүйтэн хөндий байдаг шалтгааныг нь Ёнхи мэдэж байгаач. Улам бүр хөндийрөөд байх нь түүнд хангалттай хэцүү байлаа. Гэвч дуугүй өнгөрөхийг хүсээгүй бололтой зүгээр эсэхийг нь асуухаар шийдэв.
"Чи яагаад юм ярихгүй байгаа юм бэ? юу болоов?" гэж санаа зовсон харцтай залуу руу харан ийн асуухад
"Зүгээр дээ Юу ч болоогүй"
"Надаас битгий юм нуулдаа ямар нэгэн ноцтой зүйл болоо юу"
......
Залуу хоолоо идэхээ болин урдаа байх цайгаа нэг балган залхсан харцтайгаар
"Зүгээр гээд байхад чимээгүй байж болохуу?" гэж хэлэх нь тэр.
Ёнхигийн тэвчээр нь алдагдсан бололтой хоолоо идэж байсан халбагаа ширээн дээр тавин
"Одоо ингэж хүйтэн хөндий байхаа боль л доо.... Чамайг ингээд байхаар надад хэцүү байна. Амьдралд ямарч зүйл тохиолдож болно. Хоёулаа даван туулж чадна гэж амласан биз дээ?"
"Дуугүй бай"
Ёнхигийн дуунь өндөрсөн
"Би байна ш дээ Тэхёнаа. Чиний дэргэд би байна. Надад чи байна. Чамд би байна. Тэр болсон зүйлийг март л даа. Тиймхэн зүйл болоол биз яагаа- " гээд үгээ дуусгаж чадалгүй Тэхён луу хальт харвал хөмсгөө зангидан өөдөөс нь харсан
байх нь тэр.
.........
"Тийм зүйл болоол биз гэсэнүү?...Айн?"
Ёнхигоос харцаа салгахгүйгээр
шүдээ зуун ийн асуув.
"Ү-үгүй ээ Тэхён Битгий санаа зов гэж хэлэх гээ-"
"Амаа тат гэж байна" хэмээн орилон ширээнээс ухасхийн босон хоёр гараа ташаандаа тулан цааш харан нүдээ анин зогсов.
Ёнхи ч чимээгүй болон доош харан газар ширтэх нь тэр.
Арав гаруй секунд орчим өнгөрсний дараа Тэхён нэг гүнзгий амьсгаа авч гарган
"Дахиж битгий тэр талаар ярих гэж оролдоорой.Ойлгосон уу?"гэж хэлээд гал тогооноос гаран үүдний өрөө лүү очин гутлаа өмсөн, өлгүүрээс гадуурх хүрмээ шүүрэн авч үүд саван гаран яваад өгөх нь тэр.
.......
Ёнхи өмнө үеүүд шигээ Тэхёнаар үнсүүлэн "Баяртай хайрт минь" хэмээн хэлүүлэн үлдэхийг хүсэж байсан ч тэгэх байтугай
гунигийн нулимс дуслуулан үлдэв.
Аз жаргалтай байсан.
Хайртай хүнтэйгээ хамт дэндүү
их жаргалтай байсан.
Гэхдээ аз жаргалтай байх хувь
тавилан минь биднээс
нүүр буруулсан.
Энэ бүхний эхлэл бол....
🔜
◼◼◼◼◼◼◼◼◼◼
Сайн байна уу?
Энэхүү анхны бичвэрээрээ та
бүхэнтэй уулзаж байгаадаа
баяртай байна.
Уг бичвэрт бага зэрэг ёс бус
хэллэг орсон байх болно
жишээ нь согтууруулах
ундааны хэрэглээ,хар
тамхины хэрэглээ, smut
дурдагдах тул насаа мэдэж
цааш уншихгүй байхыг
зөвлөе.
Таалагдана гэдэгт найдаж байна
Алдаа дутагдалтай байж болох тул тусалж дэмжиж байгаарай
Баярлалаа
Credits to xxAvery
2019
YOU ARE READING
❣Perdón❣//MGL
RomanceХар бараан дурсамж үүсэхээс өмнөх үе шигээ жаргалтай байхыг хүссэн юмсан ••Цаг минут секунд тутам чамтайгаа жаргалтай байсан тэр үе шигээ Байх хэрэгтэй гэдгийг ойлгосон••• Г...
