Бүгдэд нь амралтын өдрийн мэнд. Өчигдөр төлөвлөгөөний талаар бичсэнээс хойш дахин дахин бичмээр санагдаад байх юм😅
Тиймээс өнөөдөр би та бүхэндээ ном унших болсон түүх, өөрийн уншсан номуудаа сонирхуулах болно оо. Таалагдана гэдэгт итгэлтэй байна ^^
Одоогоос хоёр жилийн өмнө би ном уншиж эхэлсэн юм. 2017 оны хичээлийн жил эхлээд л яагаад ч юм бэ номын хорхойтон болчихсон. Анхандаа би номонд тийм ч дуртай байгаагүй, хүүхэд шиг гадаад үзэмж, нэр нь таалагдвал л уншъя гэж боддог байсан юм.
Ангийн багш маань уран зохиол, монгол хэл бичгийн багш юм л даа. Тиймээс 9р ангиас хойш улирал болгон нэг ном унш гэж өгнө. Гэхдээ тэр дундаас би нэгийг нь ч уншиж байгаагүй ээ😅 бүгдээрээ миний сонирхлыг татаагүй юм л даа.
Харин 10р ангид орох жил эхний улирлын унших ном нь миний хамгийн уншихыг хүсээд эхний хэдэн хуудсыг нь уншаад орхисон. МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН байсан юм. Хүн гэдэг өөрийн хүссэн зүйлсээ хийхдээ тун ч аз жаргалтай байдаг шүү дээ. Тиймээс л багшийн бүтэн нэг улиралд унш гэсэн номыг нь улиралын эхний хоёр өдөрт л дуусгачихсан😅гэхдээ үнэхээр сонирхолтой байсан шүү.
Харамсалтай ном уншсаны дараа тэмдэглэл хөтлөхөө мартчихсан байсан тул улирлын сүүлийн нэг өдөр үүрийн 3,4хүртэл сууж 100бүлгийг нь бичиж билээ😅 нэг юм сануулахад тэмдэглэл хөтлөхөөр бол цаг тухайд нь л хийж байгаарай. Над шиг шунаад нэг өдөрт дуусгаж болохгүй шүү. Хэрэв дуусгамаар байвал давхар тэмдэглэлээ хөтөлж яваарай.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Нэг л удаа уншаад эхэлсэн бол сална гэж байдаггүй юм билээ. Тиймээс л дараагийн хүслэн болсон номынхоо эхний хуудсыг эргүүлсэн юм. (даалгаварт өгсөн ном биш юм)
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
YOU ARE READING
•Me•
RandomЭнэ нь ямар нэгэн өгүүллэг бус, охидын булан/ зохиогчийн тэмдэглэл болохыг анхаарна уу!
