12. Хамт таслаад

Start from the beginning
                                    

Намайг гэрээс дөнгөж гарав уу үгүй юу гадаа бороо шивэрч эхлэн би чимээгүй л шүхрээ орж эхлэн зам даган алхлаа. Өнөөдөр надад автобусанд суух хүсэл алга. Би айж байна тэр хүнтэй таарахвий гэхээс.

Сургуулийн эсрэг талын зам дээр зогсон зам хөндлөн гарах гээд гэрлэн дохио харж байтал өнөөх охин энэ борооноор цүнхээ дээрээ барьчихсан бас л зам хөндлөн гарах гээд хүлээж байх нь тэр. Үнэндээ тэр надад үнэхээр таалагдадгүй.

Гэрлэн дохио яг солигдон шүхэргүй хүмүүс гүйлдэн зам хөндлөн гарч өнөөх охин харин нэг алхам хийх гэтэл

Жисү ирчихлээ. Сургуулийнхаа дүрэмт хувцасыг өөрсдийнхөө дээр барин тэр охинрүү инээмсэглэн, тэд хамт гүйж байна.

Яагаад би үүнийг харах ёстой гэж!

Би зүгээр л тэдний хажуугаар төв царайлан зөрөн өнгөрлөө.

Сургуулийнхаа урд ирсэн ч оролгүй зогссоор би шийдсэн юм. Надад хичээлдээ суух сонирхол алга.

Сургуулийнхаа хашаанаас хажуу тийш замаа өөрчлөн Сүёоны гэр байдаг зүгт зүгээр л алхаж эхэллээ. Яагаад тийшээ яваад байгаагаа ч мэдэх юм алга. Магадгүй гэрийнхээ зүг явбал би аав ээжид баригдана биз.

Дээрээс орох борооны дуслууд жижигрэн зүгээр л шивэрч байлаа.

Би зөвхөн урдах замаа харан явсаар танихгүй газар хүрээд ирчихэж. Санаа алдсаар эргэн тойрноо хараад буцан эргэн алхаж байтал булан эргээд нэг хөвгүүн гарч ирэн намайг мөргөчихөв. Үнэхээр гэнтийн байлаа.

Би газар унан шүхэр минь зам дагуу өнхөрч гар минь нойтон цемент дээр үрэгдэн цус гарчихаж. Хорсож байна.

Гэнэт л намайг мөргөсөн хөвгүүн чангаар инээж эхлэв. Би одоо л айж эхэлж байна.

Намайг босон норсон чигээрээ буцан урагш алхаж эхэлтэл түрүүний хөвгүүний гар миний гарнаас татан

:Уучлалт гуйхгүй хэрэг үү?

Би: Яасан гэж. Хэн хэн нь мэдээгүй санаандгүй байлаа шүү дээ.

: За боль доо. Энэ биш.

Би: Тэгээд юу гэж?

: Би бороонд хэтэрхий их норчихлоо шт. Чамаас болоод.

Би: Юу! За боль доо чи угаасаа шүхэргүй явж байсан!

Намайг багахан уурлаж эхэлхэд өнөөх хөвгүүн гараа аван урдаа барьж намайг тайвшруулан энэ удаа илүү дөлгөөхөн инээх нь тэр.

: Зүгээр л тоголсон юм аа. Чи хэтэрхий хөөрхөн болохоор жаахан өдмөөр санагдаад.

Түүнийг ар шилээ маажин духаараа надруу харахад би зүгээр л толгой дохин түүнээс холдлоо.

Гэсэн ч тэр араас минь ирэн

: Чамайг хэн гэдэг юм?

Би: Киюүн.

: Хаана сурдаг юм

Би: Инжон.

: Хөөх ашгүй дээ би өнөөдрөөс эхлээд явах ёстой байсан шт төөрчихсөн юм би Солонгосыг сайн мэдэхгүй чи намайг хүргээд өгөхгүй биз!

Түүний хэтэрхий баяртай байгаа нь илт мэдэгдэж байлаа.

Би: Өнөөдөр чадахгүй ээ. Би тасалчихсан. Одоо очвол загнуулна.

: Аан тэгвэл. Өнөөдөр хамт таслаад маргааш хамт явцгаая тэгэх үү! Надад дугаараа өгөөч.

Би гайхан ийм юм ярьдаг хүүхэд бас байдгаа гэж бодсоор дугаараа бичин өглөө.

Тэгтэл тэр дугаарыг минь цүнхнийхээ дотор халаасанд нямбайлан хийгээд гэнэт л санасан мэт

: Намайг Мүн Жүнхүй гэдэг. Би Хятад. Сурагч солилцоогоор ирсэн! 1дүгээр анги!









Жүнийг би гэнтийн нэгэн байлгах болно ооё🤣 ингээл 17гын гишүүд нэг нэгээрээ нэмэгдэж явсаар байвал яаана! 😆✨

Сар шинэдээ сайхан шинэлээрэй😍✨ оройтож мэнд хүргэсэн ажгуу🙈 хордлогонд ортлоо л буузадсан бөлгөө~😊🙈😅❤️

Love Joshua Where stories live. Discover now