Хэсэг 7

1.1K 121 4
                                    

Хичээл завсарлан хонх дугарлаа. Бараг л унтах дөхсөн тархи минь арай ядан сэргэлээ: та нар яаж энд амьдраад байдаг юм бэ? Дөнгөж 7 хоног л өнгөрч байна гэж үү? Надад хэдэн мянган жил болчихсон юм шиг байна...


Лонжин ширээгээ дэрлээд: дасахгүй гээд яахав дээ... хэр удаан ингэж байхаа мэдэхгүйгээс хойш

Жэмин: бид хоёр аль хэдийн дасчихсан

Хэна: гэхдээ та нар хэзээ энд ирсэн юм? бас яаж нэг нэгнээ таньдаг болсон юм бэ?

Жэмин: энийг ярьж болох юм болов уу?

Жэмин Лонжин руу харахад тэрээр "би ч мэдэхгүй байна" гээд толгойгоо цааш эргүүллээ.

Хэна: яагаад болохгүй гэж..?

Жэмин: Жэну эсвэл Хэчан уурлаж магадгүй гээд л...

Хэна: ер нь та хоёр яагаад тэр хоёроос айгаад байдаг юм

Лонжин: айдаг гэхээсээ илүү хүндэлдэг болохоор..

Жэмин: гэхдээ бас аймар шдээ, эртээд чи харсан биздээ? Тэр хоёр үнэхээр хүчтэй


Лонжин нааш огцом эргэж хараад: юу гэж хэлэхийг хүсээв?

Жэмин: би чамд ийм болохоор чинь л хайртай байдаг манай эгдүүтэй жижигхэн ЛонЛон

Лонжин суудлаасаа гараа сунган Жэминий чихнээс зулгааж гарлаа.

Жэмин: ой...ойл..голоо доо

Хэна: та хоёр ч гэсэн хүчтэй харагдсан шдээ

Лонжин: ...Жэну, Хэчан хоёр бид хоёрын амийг аварсан юм

Жэмин: тэгээд энд авчирсан

Хэна: тэгэхээр тэр хоёр аавыгаа үхсэнээс хойш цуг байсан байх нь ээ

Лонжин: үгүй ээ... яг тэр үед л бид дөрөв анх уулзсан... Жэну, Хэчан хоёр ч гэсэн...

/Flashback/Зохиолчын талаас/

Ойн дундах нэгэн том байшингаас байж болшгүй өвдөлт мэдрэн аймшигтайгаар орилох хүмүүсийн дуу хадна. Байшин руу ойртох төдийд л тийм гэхийн аргагүй өмхий үнэр үнэртэнэ. Энэ мэдээж муудсан цусны үнэр. Энгийн хүний цус гэхэд дэндүү хурц үнэртэй юм. Үүдээр ороход энгийн л байдаг айл боловч газраар асгарсан цус хонгил руу орох хаалга руу дагуулна. Тийшээ орохыг хүсээгүй нэгний цустай гарын мөр энэ хаалган дээр гарсан байна. Саяхных гэмээр шинэхэн мөр байх ч бас нилээд удсан гэмээр цус хатсан байна.

F4™ Vampire Ver.  [MGL] /Дууссан/Where stories live. Discover now