Хэсэг 3

1.3K 138 26
                                    

Жэмин: юү ч болж байсан чиний гол зорилго сургуулийн хашаагаар гарах гэдгийг санаж ав

Лонжин түүнийг миний урдаас холдуулаад: битгий олон юм яриад бай явцгаая

Хаана байна аа? Тэр сүрхий яриад байсан аюул нь... Бардам гэгч нь бодож байсан энэ бодлыг минь цавчин хаях шиг сургуулийн хаалгаар гарав уу үгүй юү салхи салхилах шиг болж урд нөгөөх Яан гэх сурагч бас түүний хэдэн найзууд гараад ирэх нь тэр. Миний харж байгаагаар зургуулаа юм уу даа...

Жэмин нүдээ эргэлдүүлэн: за больдоо, та нар яачихаад байгаа юм бэ..?

Яан: та нар харин үнэхээр хачин байх чинь..?

Жэмин: юү тийм хачин байна

Яан: яагаад энэ охиныг ингэтлээ хамгаалаад байгаа юм? Өмнөхүүдээ бүгдийг нь л бидэнтэй хуваалцдаг байсан биздээ?

Жэминий дуу чангаран: та нар зөрүүлээд бидэнд хариу өгдөг байсан юмуу?

Яан инээдээ тэвчихийг хүссэнгүй бололтой чангахан инээх зуураа алгаа ташина: бурхан чамд хүч чадал илүүдүүлж өгөөд ухаан бүр ганц дуслыг ч холиогүй бололтой

Жэмин: намайг тэнэг гэж байгаа юм уу?

Яан ойртон түүний үсийг өхөөрдсөн аятай сэгсийлгэв: угаасаа бүгд л мэднэ шдэ----

Жэмин мэдээж үүнд нь уурласан хэрэг түүний гарыг хүчтэйхэн түлхээд: муу н*в----

:Одоо Болно оо!! Бүгд амаа татацгаа!! Замаас холд!! Лонжин тэднийг зогсоон хэлсэн үг нь энэ байв.

Яан-ы найз гэх нэлээд биерхүү нэгэн: танай энэ жижигхэн найз яагаад ийм дээрэлхүү юм бэ?

Лонжин: амаа мэдэж яриарай!!

: ямар залхмаар юм бэ..? Охидууд шиг~

Санаандгүй амнаасаа сулхан унагасан үг минь намайг ч цочролд оруулж орхив.

Айлын том нь хүү байх хэрэгтэй байдаг ялангуяа цус сорогчдын удамд... Гэтэл би охин болоод төрчихсөн учраас гэр бүлээ хамгаалах, удмаа залгуулах үүрэг надад тохогдсон. Тиймээс л эрэгтэй хүүхэд шиг хүчтэй болохын тулд багаасаа бэлдэж өссөн юм... Тиймдээ ч одоо эд нарын ингэж хоорондоо дэмий хэрэлдээд байгаа нь надад залхуутай санагдаж байсанд л ингээд хэлчих шиг боллоо.

F4™ Vampire Ver.  [MGL] /Дууссан/Where stories live. Discover now