Хэсэг 2

1.4K 151 7
                                    

Хонх дугарсны дараагаар "Тиймээ! Завсарлагааны цаг" гэж Жэмин орилон босож ирлээ. Ангиар нэг орилсон боловч цочсон хүн нь би бас багш л байлаа.

Энэ хүүхдүүд үнэхээр яачихсан юм болоо. Ямар ч сэтгэл хөдлөлгүй ямар ч дуу чимээ гаргахгүй юм. Би сониуч зандаа хөтлөгдөн босон арын хаалгыг чиглэн явах зуураа Лонжины ард сууж байсан охины хажууд зогсов.

Нүднийх нь урдуур гараа хөдөлгөхөд ямар ч хариу үйлдэл байсангүй. Бүр нүдээ цавчсан ч үгүй. Гайхан мөрөн дээр нь гараа хүргэж үзэхээр сунгатал Лонжин гэнэт миний гарнаас бариад авав. Гар нь үнэхээр хүйтэн яг л мөс шиг байсанд би цочин гараа огцом татаж авлаа.


Лонжин: хүрээгүй нь чамд дээр

Хэна: гэхдээ энэ хүүхдүүд их хачин юмаа--

Лонжин хаалга руу зүглэх зуураа: юүг ч сонирхохгүй байсан нь чамд халгүй

Хэна: яагаад?

Лонжин: битгий гэж хэлсэн шүү

Хэна: яагаад гэдгийг нь хэл лдээ

Лонжин: хэллээ гээд чи ойлгохгүй

Хэна: ойлгох ч юм билүү хэн мэдлээ

Лонжин: үгүй гэж байна

Хэна: яагаад вэ? яагаад?

Лонжин гэнэтхэн зогсоод: энд чиний мэдэхгүй... мэдэхийг ч хүсэхгүй олон зүйл байгаа

Хэна: жишээ нь юү?

Гэнэтхэн бидний яриан дундуур орж ирсэн Жэмин: амьд үхдэлүүд гэж чихэнд минь шивнэлээ.

Лонжин уурласан бололтой чангахан орилов: Хөөе!!

Жэмин: яасан? чи хэлэхгүй байсан биздээ

Хэна: үхдэл гэнэ ээ? Аан~ гэхдээ нэг дор ийм олон?---

Өө үгүй ээ~~ би энэ тухай ярьж болохгүй биздээ... Гэхдээ энэ чинь юү вэ? Энийг ярьсанд би биш Жэмин Лонжин хоёр илүү цочирдсон юм шиг харагдаад байх чинь

Лонжин над руу алхаж эхлэв: амьд үхдэлийн талаар мэддэг юм уу?

Түүнийг урагшаа алхах тутамд би хойш нэг алхана: ү..үгүй ээ

F4™ Vampire Ver.  [MGL] /Дууссан/Where stories live. Discover now