meet

383 43 4
                                    

Мин улсын хил,мутарлан тавьсан хэдэн бичмэлээс өөр зүйл тээгээгүй сүйх ядах юмгүй энэ газарт тулаад ирж
Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг ч үнэний ортой бололтой саяхан л эхийн энгэр эцгийн түшигт эрх дураар дэрвэдэг ард олон түмэнтэйгээ амар жимэр аж төрж байсансан харин өдгөө өөр улсын хаяа түшсэн угсаа залгамжлах хан хөвгүүний амлан буулгасан эхнэр болох гэж яваа би хүйтэн ханхалсан энэ газар идээших болов уу эгээтэй л ухаан балартан хүсээгүй ч хазайгаагүй хувь тавилан минь намайг могой адил ороож хор адил тамлах аж бүсгүй хүн ухаантай л бол бүтэн улсыг бухлын араас ч удирддаг юм гэсэн үгс хаан байв ч хатан захирна гэсэн утгатай гэж боддог байж харин сая л эмэгтэй хүн эр хүнийг энгэрээрээ буулгаж хормойгоороо хоргодог гэсэн утгыг далд агуулж байдгийг ойлгосон ч одоо нэгэнд тэвдэж сандрахаа больж ...

:Ифан:

Чамайг ирж байгаа гэсэн сураг салхинаас хурдан ордонд тархаж ээ
Гэтэл би хаан ширээнд суух ёстой хүн мөн үү гэсэн бодолд ойрд дарагдах боллоо олны амнаас сонсох нээ уул нурж ус ширгэмээр сайхан Монгол бүсгүй далай давж тэнгэрт тулахаар сүр хүчит Хятад хөвгүүнтэй дэр нэгдэх нь тэс өөр хоёр гүрэн атал нэгэн цагт тэрсэлдэн хагарснаа ч умартам хайр тэднийг холбож хэнийг ч үл хамааран өлмийндөө сөгдүүлэн хүсэн хүлээсэн сүйгээ тавьж ээ гэх нь ч олонтаа чихийг минь шүргэв хүний хэл ам ийм л байдаг хойно чамайг хараач үгүй байхад хүмүүс ингэж шуугилдаж байх ч гэж инээд минь хүрэх шиг

налгар сайхан хаврын салхинаас өөр үнэр үнэртсэнээ юун нуухав энхрий ялдам тоорынх шиг зөөлөн үнэр...

queen of MONGOLIA Where stories live. Discover now