Deserve

582 62 2
                                    

Төрх минь халх байгаагүйд самгардаж тэвдсэнгүй нэгэнт үнэнээ мэдсэн хойноо хамгийн их гайхах нь эхийн минь эрээ гэх сэтгэл худлаа буйд
Хатан эх нь эгэл олондоо,эр нөхөртөө тэрсэлж алтан ургийн сүүлийн хааныг үгүй хийх нь
толгой дарааллан тэнгэр одсон өмнөх хаадуудыг ч гайхах сэтгэл минь төрхөө олов уу гэлтэй хоёрдохоо болив. Миний хүй тасарч хүн болгосон эх минь харь биш элэг нэгт хатан минь атгаг санаа агуулж тэнгэрийн зарлигийг нэгэнт зөрчиж
бие минь тэр хүнээс ургаж гарсан ч бодол минь тэр хүнээс тасар үлдээгүй ээ хэдий би алтан ургийн бүсгүй биш байлаа ч тулга минь болсон ойрад түмнийхээ төлөө түшиг минь болсон хаан эцгийнхээ төлөө тээж тэтгэсэн Монгол нутгийнхаа төлөө эхийнхээ үхлийг нүдээр үзэн сууна
"Хуяагт хаан гэргийгээ хөнөөжээ" гэж хэдэн үеэр ярих байх харин хайрлаж буулгасан хатнаа өөрийн гараар үгүй хийчихээд МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ ТӨЛӨӨ НЭГ ТОЛГОЙ ТАСРАВ гэж нүүрэндээ бахдалтай байвч нүдэндээ нулимстай байхыг нь Оюу гүнжээс өөр хүн үзсэнгүй
Бие нь үгүй болсон цагт ч бүтээсэн нь үлддэг гэгчээр шанг нь эхтэйгээ хувааж хүртлээ би хайртай эр байгаагүй ч харьд намайг амлаж буулгах нь
ээ тэнгэр минь эцэг минь та ийм богино бодолтой байв уу
Эхэд минь гомдсон сэтгэл тань татраагүй байв уу
Хааны үг хууль.... надад өөрийн биеэр ч хэлсэнгүй намайг харахаас тэгж их үзэн ядаа юм байх ирсэн элч нь
"ХААН ТАНЫ ХАНИЙГ СОНГОЖ МАРГААШ УРГАХ НАРНААС ЭРТЛЭН ХӨДЛӨХИЙГ ЗАРЛИГДАВ" гэж хэлэх төдийд гайхшрал тээсэн нүдээр ширтэж зогсвол дагуул болсон ажинбур бүсгүй ам нэмэн "гүнжээ таныг манж улсад хатнаар буулгаж эвлэн нэгдэхийн тангараг болгож эх орноо бүтнээр нь авч үлдэж байгаа гэж дууллаа"
Тэнгэр дээрээс нураад ороод ирэв үү боссон дариудаа тэрлэг дээ тээгэлдэв үү гэлтэй буцан суулаа
Өргөөний гадаа хүмүүсийн "энэ бүсгүйд бурхан үзэсгэлэнгийнх нь хэрээр зовлон үүрүүлжээ давах хувьтай бол эргээд нутагтаа харах байх" гэх яриа сонсогдож байлаа би хэд хоног хэлээ залгисан юм шиг явсаар ам минь эвлэж үг ч гарсангүй тэндээ суусаар.
Оргож босох ёстой юу омголон зангаа хаях уу
Тэнгэр нэгэнт ингэж шийдээ юм бол би юу гээд ч нэмэр үл болно хаан эцэг таньд хар муу саналгүй хомхой толгойгоо авч харь орон луу дайжих ёстой бол хүсэл тань тааллаар болог эхийнхээ нүглийг ингээд ч болтугай хороож байя гэсэн бодол зурс хийв ч дотор минь тэрсэлдэх дуу хоолойг дарах гэж хичээж байлаа

queen of MONGOLIA Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang