Бэкхи шууд л Бэкхёны өмнө очин бид хоёр луу ээлжилж хараад: Ахаа би хэлсэн шүү. Аримд ямар нэг-

Бэкхён: Юу ч болохгүй болохоор санаа зоволтгүй. Чи ямар Аримын ээж үү? Дандаа түүний өмнүүр орж явах юм.

Бэкхи: Юу гэнээ?
(энэ муу чинь гэсэн харц)

Би: "За явлаа шүү" гээд Бэкхёны машинд суулаа.

Бид машин хөдөлж эхлэхэд юм ярилгүй чимээгүй л зам ширтэн явцгаана.

Би: Тэгээд эхний болзоогоо хаана хийх юм бэ? дээ.

Бэкхён: Эхлээд нэг тийшээ хамт явцгаая.

Би толгой дохиод: Ойлголоо.
*
*
*
Бид чандар хадгалах газар ирсэн юм.  Тэр машиныхаа ард талын суудлаас цэцэг гаргаж ирээд барьчихав.

Би гайхан түүн рүү харахад тэр инээгээд: "Уучлаарай гэхдээ чамд биш" гэлээ.

Би: Хнн өгье гэсэн ч авахгүй.

Бэкхён инээсээр чандар хадгалах газар руу орлоо.
Түүнийг даган явахдаа би яагаад энэ газар ирсэнийг нь асуухыг хүссэн ч чадсангүй.

Чандар хадгалах газрын ард хүмүүсийн оршуулгын газар байв.

Тэр намайг нэг эмэгтэйн булшин дээр дагуулан ирээд булшны өмнө цэцгээ тавилаа.
Тэгээд нэг тийм гунигтай инээмсэглэл тодруулан: "Сайн уу ээж ээ." гэхэд би гайхан түүн рүү харав.

Би: Сайн уу ээжээ??

Бэкхён: Танилц миний ээж. (Инээмсэглэх)

Би: Би ойлгохгүй байна.

Бэкхён: Өмнө нь чамайг манайд ирэхэд чинь уурласанг санаж байна уу?

Би: Тэр юу гэж?

Бэкхён: Тэр өрөө бол нас барсан ээжийн минь өрөө байгаа юм.
Ээж маань намайг 10 настай байхад хүнд өвчнөөр нас барсан. Ээжийг нас барсаны дараа аав дахин гэрлэж тэр эмэгтэй нь Бэкхигийн төрсөн ээж байсан. Гэхдээ хойд эх ч гэлээ намайг өөрийн хүү шигээ хайрласанд баярладаг. Харин аавд л хамгийн ихээр дургүй хүрч байсан. Ээжийг  амьд байхад хуурч тэгээд бүр нас бараад удаачгүй байхад тэр эмэгтэйтээ гэрлэсэнд нь.  Би эхлээд хойд эхдээ дургүй байсан ч аав түүнийг ч бас хуурч байсныг сүүлд нь мэдсэн. Тэр түүнд гэр бүлгүй гэж худлаа хэлсэн байсан. Энэ бүхнийг мэдээд би ээжийгээ үнэхээр их өрөвдсөн бас ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа мартахыг хүсээгүй. Цаг хугацаа өнгөрөх бүрд ээжтэйгээ байсан мөчүүд минь мартагдаж байсан болохоор ядаж  түүний  надад зааж өгсөн  төгөлдөр хуурыг тоглож ээжийг санахыг хичээдэг байлаа.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now