??:Аримаа! (Тэврэх)

Түүний гэнэтийн үйлдэлд бага зэрэг цочирдон нүдээ түргэн түргэн цавчилхад тэр тэврэлтэй сулруулан миний мөрнөөс бариад

??: "Намайг таньж байна уу?
-Үгүй ээ. Би ингээд сууж болохгүй. Эмч дуудаад ирье." гээд гараад явчихав.

Тэр удсан ч үгүй орж ирэхдээ ганцаараа орж ирсэнгүй.

Эмч миний нүдрүү гэрэл тусган хараад дараа нь бага зэрэг инээмсэглэн

Эмч: "Бид хэд хэдэн шинжилгээ авах болно. Түүний дараа өвчтөний биеийг тэнхрүүлэх эмчилгээнд оруулах болно."  гэж тэр хүнд хандан ярих аж.

Эмч: Хан Арим. Өвдөж байгаа газар байна уу?

(Хан Арим??
Хан Арим гэж хэн юм??)

??: Эмчээ тэр яагаад ярихгүй байгаа юм бэ? Та түүнийг сайн үзээд өгөөч дээ.

Эмч: Удаан хугацааны турш ухаангүй байсан болохоор бага зэрэг саатал гарсан байх. Бие тэнхэрчихвэл аяандаа ярих болно.

??: Ярихгүй бол?

Эмч: Бюн Бэкхён. Та санаа зовох хэрэггүй бид таны эхнэрт байж болох бүх арга хэмжээг аван ажиллаж байна.

Эмч удалгүй гарч өрөөнд өнөах царайлаг залуу болон би л үлдлээ.

Гэхдээ түрүүний эмчийн яриагаар бол намайг түүний эхнэр гэсэн.

Хаалга онгойх дуунаар тэр зүгрүү харвал ахимаг насны эмэгтэй эрэгтэй хоёр хүн орж ирлээ.

Эмэгтэй над руу хараад нүдэнд нь нулимс бүрхэж ойртон ойртсоор бас л тэвэрчихэв. Энд ирсэн хүмүүс яагаад намайг харах бүрдээ ингэж тэврээд байгааг би ойлгохгүй байна. Мэдээж эмчээс бусад нь шүү дээ.

Эмэгтэй: Аримаа ээж нь байна. Миний охин өвдөөгүй биздээ. Ээжийгээ таньж байна уу? (санаа зовсон байдалтай асуух)

Би энэ удаад ам нээхгүй байж болохгүй гэж үзээд ярих гэсэн ч ам нэг л эвэлж өгсөнгүй.

Гэсэн хэдий ярьж чадсан юм.

Би: Э.ээжээ

Эмэгтэй: Тиймээ. Ээж нь байна. (Тэврэх)

Би түүнийг өөрөөсөө аль болох зөөлөн түлхэхэд миний ээж гээд байгаа энэ хүн бага зэрэг гайхсан бололтой надруу чийгтэй нүдээр харах аж.

Эмэгтэй: Аримаа~ Яасан бэ?

Би: Б.би … ойлгохгүй байна. Яагаад энд байгаагаа бас таны хэн болохыг ч санахгүй байна. Та нар хэн юм бэ?

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now