Наёон: Удаан уулзсангүй шүү. Өнөөдөр чиний минь төрсөн өдөр. Гэтэл чи яг л бахь байдгаараа хөгширнө гэж байхгүй шүү. (Инээх) Би хөгширчихсөн байгаа биз. Одоо чамтай гадуур явбал хүмүүс дүүгээ дагуулаад явж байна л гэж харах байх. Аргачгүй биздээ. Чи минь хорвоог орхиод 5 жил өнгөрч.

//Өнгөрсөнд//
"Миний зүрх дахиад тэсэхгүй гэсэн. Би насгүй болсон "

(Би тэр үед чиний энэ үгийг сонсоод зүгээр л чам дээр очоод тэвэрхээс өөр зүйл хийж чадаагүй.

Надад чамайг тайтгаруулж тэвэрхээс өөр тусалж чадах нэг ч зүйл байгаагүй.)

Тэр яг одоо миний өмнө гэм хийсэн хүүхэд шиг хуруугаараа оролдоно.

Би: Муу тэнэг. Тэр үед надаас салъя гэсэн чинь ийм учиртай байсан хэрэг үү? (Нулимс цийлэгнэх)
Яагаад зүгээр хэлж бологүй юм бэ? Яагаад яагаад? (түүний цээж рүү цохих)
Яасан надаас салаад чимээгүйхэн үхье гэж бодоо юу? Чи яагаад ганц өөрийгөө боддог юм бэ? Чамайг үхчихвэл би яах юм тэнэгээ!!

Тэр намайг татан өөртөө наагаад "Тиймээ. Би арчаагүй юм. Чамайгаа ийм их зовлонд унагачихлаа."

Би түүний цээжинд шигдэн уйлсаар , миний нулимсанд түүний цамц аль хэдийн норчихсон байв.
*
*
*
Тэр гүзээлзгэнэтэй сүү хоёрыг аваад нэгийг надад нөгөөхийг нь өрөө уугаад: Яг хэзээнээс эхэлсэнээ ярих ёстой байх.

Түүнийг ингэж хэлэхэд би урагш ширтсэн харцаа түүн рүү чиглүүллээ.

Марк: Би нэг хэсэг чамаас хөндийрсөнийг санаж байна уу?

Би толгой дохив.

Марк: Тэр өдрүүдэд би эмнэлгээр явсан юм. Тэгээд зүрхний өвчтэйгөө мэдсэн. Эхэндээ итгэхгүй байсан ч надад зовиурлалт мэдэгдэж эхэлсэн. Удаан гүйвэл амьсгаадаж, сагс ч тоглож чадхаа больсон. Тэгээд надад амьдрах хугацаа үлдээгүйг мэдээд(доошоо харах)
Чамайг бодсон. Над шиг удаан амьдрахгүй үхлээ хүлээсэн амьтаныг хайрласнаас өөр чамайг минь насан туршид чинь хайрлах тийм нэгнийг дахин хайрлаасай гэсэндээ чамд салъя гэж хэлсэн.

Тэгээд хэд хоног чамгүйгээр галзуурах шахсан. Чамайг өдөр бүр санаж шөнө бүр зүүдэндээ чинийхээ аз жаргалтай инээмсэглэлийг зүүдэлж хонодог болсон. Тэгээд эцэст би өөрийгөө барьж дийлэхгүйгээ мэдээд чамаас салахын оронд эргээд нийлэх талаар бодож эхэлсэн. Амиа хичээсэн үйлдэл хэдий ч би аль хэдийн шийдсэн. Тэгээд буцаад л нийлж байвал юу ч болсон хамаагүй  гэж өөртөө амалсан.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now