"Заа, хайраа!? Уурлаад байгаа юм уу даа?" гээд цээжин дээр нь гараа гүйлгэн Кай руу харвал тэрээр арай хийн тэвчиж байгаа бололтой. Би ч үргэлжлүүлэн чихнийх нь хажууд "Хайраа, би ганцхан чамд л хайртай шүү дээ. Тэглээ ч хажууд минь ийм сайхан залуу байхад би яагаад өөр залуу бодно гэж?" гээд шивнэв.

Кайн гол цэг нь чихнийх нь хажууд байдаг учраас намайг ингэж хэлэхэд тэвчиж чадахаа больсон бололтой. "Хатагтай, та д өөрөө бяцхан Кайг өдөөсөн шүү" гэж хэлэн инээмсэглээд гэрлээ унтраав.

Өглөө

Нүдээ нээгээд ширээний цагаа харвал 10 цаг болж байв. "Бурхан минь, яагаад ингэж их унтчих ваа?" гэж бодсоор хувцсаа өмсөөд доошоо шатаар буухад хоолны үнэр хамар сэнгэнүүлэв. Тэрээр Кай хормогч зүүн хоол хийх бол хажууд нь Сунмин тэргэн дээрээ хэвтэж байлаа.

"Өө ашгүй, сэрчихсэн үү? Чамайг жоохон унтаг гэж бодоод сэрээсэнгүй ээ. Сунмины живэхийг нь солиод сүү найруулаад өгчихсөн. Мөн энийг өөрсдөдөө хийлээ" гээд хоолоо тавган дээр тавин урд минь суулаа.

Ийм сайхан халамжтай залуутай байх бүх л эмэгтэйчүүдийн мөрөөдөл шүү дээ. Би ч талархсанаа илэрхийлж уруул дээр нь үнсээд хоолоо идэж эхэллээ.

Кай: Нари!?

Би: Ммм?

Кай: Өнөөдөр Сунмины авга ах нар ирнэ гэсэн. Яахав, Чэн Шиүмин хоёр өнөөдөр ирж амжихгүй гэсэн. Гэхдээ дараа заавал ирж Сунминыгаа харна гэж байна лээ.

Би: Гайхалтай, хэдээс ирэх юм?

Кай: Сэүн, Чанёол, Тао гурав удахгүй ирж чамд тусална гэсэн. Үлдсэн хэд ажлаа тараад орой ирэх байх.

"Долоо хоногт заавал 2 ирэх юм аа. Гайхалтай. Яг 12 нөхөртэй хүн шиг санагдаж байна шүү" гээд инээхэд Кай над руу харан "Гэрлэлт!!! Мартаж орхиж. Нари!!! Хэзээ гэрлэх вэ?" гээд их л сандарсан өнгөөр асуулаа.

Би: Одоо ер нь ч хурим хийгээд яахав дээ. Зүгээр л гэрлэлтээ батлуулаад хэдүүлээ дундаа хийчихье. Тэглээ ч надад олон хамаатан садан байхгүйн дээр найз нөхөд гэвэл манай залуус л орно. Тиймээс сүртэй том юм хиймээргүй байна аа.

Кай: Ээж маань бага байхад том болоод заавал том заалаар хайртай хүнээ хөтөлж ороод олон хүний дуурайлал болмоор үлгэр жишээч хос байгаарай гэж хэлдэг байсан юм. Заавал хурим хийх болно

Гэхдээ яг үнэндээ бол би хурим хийхийг мөрөөдсөөр ирсэн. Одоо ч гэсэн боддог л доо.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 20, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now