Chapter 18

3.3K 168 9
                                    

Хоол ба үнсэлт
Сэүн бид хоёр түүний гэрлүү явах боловч Кайн тухай бодоод байх юм.
Кай хэрвээ намайг хайгаад өрөөнд минь орж ирсэн бол яах вэ? Түүнийг намайг гээд ирвэл би мэдээж өрөөндөө байхгүй шүү дээ. Галзуурах нь ээ...ашшш

Сэүн миний бодлыг уншсан юм шиг л гараас минь атгаад үнслээ. Магадгүй тайвшруулах гэж үнссэн бололтой.
"Битгий санаа зовдоо, тэр аль хэдийн унтсан байх"

"Тийм л байгаасай билээ. Хоёулаа өмнө түүнийг унтсан байх гэж бодоод үнсэлцсэн шүү дээ. Гэтэл тэр бүхнийг харсан байсан"

Сэүн инээгээд "Би мэднэ ээ, тэр хараад зогсож байсныг"

Нүд минь томроод "Юу?!?!"

Түүнийг өөрөөсөө түлхээд "Чи тэгвэл яагаад мэдсээр байж үнссэн юм!" гээд ууртайгаар асуулаа.

"Яагаад гэвэл б.....би чамд дурлачихсан болохоор" гэж хэлээд инээв.

Сэүн надруу дөхөж ирээд духан дээр минь үнслээ. Дараа нь гарыг минь атгаад урагшаа замруугаа харав. Тэр бүгдийг нь мэдэж байсан гэж үү? Гэтэл би тэнэг хүн шиг л мэдээгүй явж байсан байх нь. Яагаад Сэүн Кайн нүдэн дээр үнссэн юм бол? Кай түүний найз шүү дээ. Тэгээд л өнөө оройны хоолон дээр Кай тийм үйлдэл гаргасан байх нь...

"Бид ирчихлээ"

Сэүний гэр үнэхээр хөөрхөн юм. Сухо, Кай хоёрынхтой харьцуулбал жижигхэн хэрнээ энгийн юм. Сэүн намайг гэрээрээ дагуулж эргэн тойрноо танилцууллаа. Яг л Кай шиг...
Надад өөрийн цуглуулга болон дуртай киноны дүрүүдээ танилцууллаа. Сэүний гэрийн тавилгууд нь ихэнхдээ хар бас цагаан өнгийн байв.

Сэүн "Чи өлсөж байна уу? Түрүүн Сухогийнд их юм идээгүй шүү дээ" гэв.

"Бага зэрэг л.."

"Тиймээ би харсан... Чи бараг л юм идээгүй"

Би Сэүний нүүр дүүрэн инээмсэглэдэг царайнд нь маш дуртай. Азаар Сэүн миний улайсан хацрыг харсангүй. Тэрээр хөргөгчөө онгойлгон "Чи юу идмээр байна?" гэж асуув.

"хмм... Намайг гайхшруулаач?!"

Сэүн мэдээж хоол хийж чадах байх. Бурхан минь тэр үнэхээр төгс төгөлдөр юм.

Сэүнийг хормогч зүүгээд хоол бэлдэж байх хооронд нь би ширээний ард суулаа. Бид хоёр өөрсдийн сонирхол гэх мэт энгийн зүйлсийн тухай яриа өрнүүлэх агаад түүний дуртай өнгө нь хар цагаан учраас ихэнх тавилга нь ийм байх нь. Түүний хамгийн дуртай хоол нь сүши болон мах гэсэн. Хамгийн ойлгомжтой зүйл нь...тэр үнэхээр хөгжилтэй. Тэднийг алдартай баян гэдгийг нь мэдэх ч гэсэн сэтгэлийг нь өмнө мэдэж байгаагүй юм байна.

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now