5. Юн Жонхан

Start from the beginning
                                    

Би балмагдсандаа зүгээр л таг гацчихсан.

1

2

3

Би өвдөлт мэдрэхийн оронд зөөлөн зүйл дээр унасан мэт хүчтэй анисан нүдээ зөөлнөөр нээхэд доор минь...

Би түүний дээрээс яааравчлан босоод түүнийг босгон бөхийгөөд дахин дахин уучлалт гуйж байлаа.

: Чи намайг танина биз дээ?

Би: Мм 3р ангийн сонбэним Юн Жонхан

Жонхан: Сайн байна. Дараагын удаа зам хөндлөн гарах гэж байгаа бол жаахан анхааралтай яв ойлгосон уу?

Би: Заа ойлголоо.

Жонхан: Хаашаа ингэтлээ яараад байгаа юм бэ дээ тэгээд!?

Би: Би дүүгээ бага сургуулиас авах ёстой юм л даа. Хоцорчихоод тэгээд л...

Жонхан хажуудаа түшиж тавьсан дугуйгаа суллан өөрөө дээр нь суугаад надруу хамгаалалтын малгай сунгалаа.

Би ч азны юм гээд л малгайг нь түрэгхэн өмсөөд ар суудал дээр нь тухлаад формноос нь атган явна.

Биднийг бага сургууль дээр ирэхэд манай бяцханаа цүнх номоо хажуудаа тавьчихсан өөрөөсөө өндөр сандал дээр хөлөө савчин газар ширтэнэ.

Би: Сун Кихэ!

Намайг хашгирахад Кихэ намайг харан нусаа татаад "Эгч муухай хүн оройтож аваад" гээд эхэр татаж эхэлхэд би сандарч балмагдан Жонхан сонбэнимээс ч ичсэндээ хурдхан нүүрийг нь арчин цүнхнээсээ салфетик гаргаж ирэн нусыг нь нийлгэн өргөлөө.

Өөрийнхөө цүнхийг урдаа зүүгээд Кихэг үүрэн Кихэгийн цүнхийг атган Жонхан сонбэнимд бөхийн баярлаад харих зүг хандлаа.

Тэгтэл нуруунаас минь нэг зүйл хөнгөрөн гар минь ч бас суларчихав.

Эргэж хартал Кихэ гайхсан бололтой Жонхан сонбэнимруу харж байгаад Жонхан сонбэним чихэнд нь үг хэлэхэд Кихэ инээгээд толгой дохьлоо. Юу вэ!?

Жонхан: Киюүнаа наад дугуйгаа түрчихээ хүргээд өгье.

Би тэр хоёрын араас ширтэж явсаар гэрийнхээ доор ирэн Жонхан сонбэгээс Кихэг буулгах гэтэл Жонхан сонбэ толгой сэгсрэн надруу инээмсэглэлээ. Юун үлгэрийн залуу вэ энэ чинь?

Жонхан сомбэ Кихэг дагуулан дэлгүүр орон би гадаа нь дугуйг нь харан үлдлээ.

Нээх ч удсангүй тэд гарч ирээд надруу нэг мөхөөлдөс өгөн гэрлүү минь алхлаа.

Кихэ баясгалантай нь аргагүй инээж тэд урд минь тоголно.

Гэрийнхээ урд ирэн Кихэг буулган сонбэд бөхийн баярласнаа илэрхийлчихээд орох гэтэл Жонхан хацраас минь чимхчихлээ.

Жонхан: Чи улайхаараа хөөрхөн юм аа.

Би: Ю.юу! *бодох*

Love Joshua Where stories live. Discover now