4

38 8 0
                                    

ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ

Энэ олон арван байшин дундаас очиж очиж түүний гэрийг заасандаа бантаж түүнээс нүүр буруулан нөгөө тийшээ харан байж болох хамгийн тэнэг царайг гаргав. Түүнийг миний нэрийг дуудангуут огцом эргэж харан худлаа инээсээр "Аа-аан би тэр үдэшлэг дээр байсан аягатай юмнуудаас уугаад бүр ухаан санаагаа алдсан бололтой. Манайх бүр цаашаа яваад байдаг шүү дээ!" гээд дахиад чанга чанга худлаа инээгээд "Чи гэртээ ор доо. Би алхаад хүрчихнэ." гэхэд тэр толгой сэгсрэн намайг машин руугаа удаан түлхэн алхлаа. Би гайхсаар "Би зүгээр ээ" гэхэд тэр "Уучихсан гэрээ ч мартаж байгаа эмэгтэй хүнийг яаж хүнгүй гудамжаар ганцааранг нь явуулах билээ~" гээд машиныхаа хаалгыг нээж өгөв. Би толгой удаан дохисоор машинд нь суулаа.

"Тэр байшин л даа." гээд хуруугаараа заахад "Ойртож очуулмааргүй байна уу?" гэхэд би инээсээр толгой дохив. Түүнийг инээмсэглэхэд уруул нь зүрхэн хэлбэртэй болж байлаа. Бид хоёр байшингийн өмнө ирээд машинаас бууцгаав.
"Одоо би нэг байшин дөхүүлж өгье!" гээд урагш алхахад нь "Зүгээр дээ би өөрөө явж чадна аа. Гэхдээ Тэхёнаа нөгөө тал руу ш дээ." гэхэд тэр эргэж хараад "Би чамаас зайдуу явах болохоор санаа зоволтгүй алх" гэхэд нь би удаан толгой дохин гэр лүүгээ алхлаа.

Түүнд хэлээгүй байхад л намайг аав ээжид эрэгтэй хүүхэдтэй хамт яваагаа харагдуулмааргүй байгааг мэдчихсэн байна. Мэдрэмжтэй эсвэл ийм төрлийн үйл явдал тохиолдож байсан байх. Надаас өөр охин байгаагүй гэвэл инээдтэй хэрэг шүү дээ.

Өөртэйгөө яриад гэнэт дургүй хүрэн байрандаа зогсон эргэн харахад тэр ард муурын зулзага газраас аван тэврээд над руу харан Симба дээр гардаг шиг муурыг өргөхөд би тэсэлгүй инээв. Тэр намайг үргэлжлүүлээд алх гэсэн шиг гараараа дохиход би толгой дохив. Гэрийнхээ урд ирээд түүн рүү харахад тэр өнөөх муураараа баяртай гэж даллаж зогслоо. Би ч бас гараа даллан эргэн гарахдаа хөнгөхөн инээмсэглэн амандаа "Хүүхэд шиг юм эгдүүтэй.."

Bạn đã đọc hết các phần đã được đăng tải.

⏰ Cập nhật Lần cuối: Apr 15 ⏰

Thêm truyện này vào Thư viện của bạn để nhận thông báo chương mới!

- At NIGHT -Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ