3

44 10 3
                                    


ᴅʀᴇᴀᴍs ᴄᴏᴍᴇ ᴛʀᴜᴇ ᴀᴛ ɴɪɢʜᴛ

Түм бужигнасан хүмүүсийн дунд тэр хөвгүүн зөвхөн миний урдаас харан зогсох шиг. Гэтэл нэлээд халсан нэг охин гуйвж дайвсаар намайг түлхэн орж ирэхэд хэр барагтаа өсгийт өмсдөггүй болохоор тэнцвэр алдан уналаа. Миён ухасхийн миний хажууд ирэн "Нахи! зүгээр үү?" гэхэд би инээх аядан "Зүгээр ээ" гэж түүнийг түшин босоход тэр нөгөө охиныг татаад "Хөөе! Хүн унагаачхаад уучлалт гуйх хэрэгтэй биз дээ!" гэхэд тэрээр үсээ хойшлуулан муухай хараад "Юу гээд байгаа тагжгар вэ?" гэхэд Миёны нүд өөдөө гарч "Тагжгар гэнэ ээ? Хэрүүл уруул хийлгүй зүгээр чи миний найзаас уучлалт гуйгаад зүгээр явж үз" гээд түүний мөрийг зөөлхөн түлхэв.

"Муу тагжгар чинь намайг түлхэнэ гэнэ ээ!" гээд Миёныг үстэн авлаа. Би уулга алдан түүний гарыг барин салгахыг оролдов. Миён ч мөчөөгөө өгөлгүй түүний үсийг зөрүүлж зулгаалаа. Хүмүүс тэднийг салгахын оронд уриалан дэмжихэд нь би гайхан эргэн тойрноо харвал Хусог дээд давхраас гүйн бууж ирж байв. Тэр тэднийг салгахад л тэр охиныг хэн гэдгийг мэдлээ. Хусогийн найз охин байж. Тэднийг салгасан ч бие бие рүүгээ гар хөлөө савчин ёстой л нэг алчихъя гэсэн харцтай байв. Би Миён рүү очин түүний үсийг янзлан "Одоо болио би зүгээр болохоор орхи" гэхэд тэр шүдээ зуусаар "Үхсэн хар хэрээ шиг юм үргэлж лай болно. Хусог энэ юмны юунд нь болдог байна аа" гээд түүн рүү муухай харна. Би түүнийг хөтлөөд чимээ багатайгаар нь гал тогоонд нь орж ирэхэд ардаас Хусог орж ирэв.

"Кан Миён! Сая юу болсныг тайлбарлаад өгөөч. Хүүхдүүд чамайг надад сайн болохоороо түүнтэй зодолдсон гэж байна. Энэ үнэн үү?" гэхэд Миён ууж байсан аягаа ширээн дээр хүчтэй тавиад эргэж хараад над руу "Нахи түр гарч байх уу?" гэхэд би толгой дохисоор өрөөнөөс гаран хаалгыг нь хаав. Би мөрөө хавчсаар аль болох бага хүнтэй хэсгээр явсаар байшингийн гадаа цэцэрлэгт хүрээлэнд гарч ирлээ. Бүдэгхэн гэрэлтэй ч үзэмжтэй харагдах орчин тойрон. Хэр барагтаа гадагшаа гардаггүй хүний хувьд энэ бүх зүйл хараад л баймаар сайхан. Зүлгэн дээр суун эргэн тойрноо сонжин харж байтал хэн нэгэн хажууд суув. Түүн рүү харвал өнөөх шаргал үстэй хөвгүүн байх нь тэр. Би түүн рүү гайхан харвал тэр уух юм өгөн "Би чамайг өмнө нь харсан юм байна" гэхэд би түүнийг танихгүй байгаа юм шиг дүр эсгэн "Хаана билээ? Би санахгүй байх юм" гээд аягатай юмыг үнэрлэхэд тэр хөмсгөө өргөн "Зүгээр л ундаа. Хор хийгээгүй ээ" гэж хэлэн инээлээ. Би үл мэдэгдэхээр инээмсэглээд ундаанаас уув.

- At NIGHT -Unde poveștirile trăiesc. Descoperă acum