3. Угаалгын нунтаг

Start from the beginning
                                    

Жисү: 2 минутын өмнө үү?

: Маш урт хугацаа шүү. 120 секунд!

Энэ үед хонх дуугарахад Жисү толгойгоо сэгсрээд эгчдээ халааснаасаа нэг зүйл гаргаж өгөөд буцан сургуульруу орж байв. Би харин аль хэдийнээ ангийнхаа үүдэнд ирсэн ч орсонгүй. Учир нь ангийн багш "Түр азнаж бай. Чамтай ярих юмтай" гэсэн тул хүлээж байлаа.

Багш хүүхдүүдэд хичээлийн дугаар зааж өгчихөөд гарч ирэн надруу хараад

Багш: Хичээл эхлээд удаагүй байхад хоцоржил байдаг. Хичээлийн дараа үлдэж энэ давхарыг цэвэрлээрэй!

Би толгой дохиод ангидаа орж суулаа. Хоёр гурав хоногийн өмнө л манай ангийн багш сайхан сэтгэлтэй юмаа гэж бодож байтал өнөөдрөөс лав өөрийнхөө бодлыг уландаа гишгэлээ.

🌠🌠🌠

Их завсарлагаанаар Сүёон хажууд минь ирэн зогсоод

Сүёон: Сургуулийн зоогийн газар орох уу? Хажуу талын дэлгүүр лүү орох уу?

Би: Ммм. Хажуу дэлгүүр орцгоох уу? Сургуулийн зоогийн газарт дүүрэн хүүхдүүл байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сүёон: Ммм. Хоол идэх гэж биш охин хөвгүүн харах гэсэн хэрэгцээгүй бөглөөснүүд...

Бид дэлгүүр орох гээд сургуулиас гаран алхаж байтал

Сүёон: Байнга зүүдэг бугуйвч чинь алга байх чинь?

Би зүүн гарынхаа бугуйруу нэг хараад формныхоо халаасыг ухаж үзтэл үнэхээр алга байна. Хаана гээчхэв? Өглөө сандарсандаа аваагүйтюм болов уу? Үгүй ээ өглөө яах аргагүй зүүж гарсан... Цүнхэнд байгаа юм болов уу? Эсвэл...

Би гөлөрчихсөн зогсож байтал Сүёон хацранд минь хүрээд "Хөөе" гэв.

Би ухаан ороод

Би: Гээчихсэн бололтой.

Сүёон: Ээ хайран юм! Тэнэг шт! Уг нь их хөөрхөн бугуйвч байсан юмсан. Хайртай хүний чинь нэртэй!

Би: Азгүй өдөр байна. Би хмчээлийн дараа үлдэхээр болсон.

Сүёон: За холуур холуур ямар ч хамт үлдье гэсэн найраа байхгүй шүү!

🍬🍬🍬

Сүёон: Дарваан минь хурдлаа би өлсөөд байна.

Би: Би ч гэсэн.

Сүёонийг би гуйж байгаад аваад үлдчихсэн болохоор Сүёон одоо үгэлсээр ангийн цонхон дээр сууж байв.

Сүёон: Би ер нь яваад ойрхог дэлгүүрээс идэх юм аваад ирье! Тэгэхгүй бол яг үхлээ!

Би: Тэгэх үү? Би тэр хооронд энэ газрыг хороож л байя.

Сүёон миний хариултыг сонсоод гүйхээрээ сургуулиас гарлаа. Үнэндээ би ч бас аймшигтай их өлсөж буйгаа нуух юун. Өдрийн идсэн хачиртай талх юм болсонгүй ээ хөөрхий.

Ангийнхаа давхарыг угаан зогсож байтал дээд талын шатнаас Жисү буугаад ирлээ.

Тэр надруу хараад байна...

Тэр надруу инээмсэглээд байна...

Тэр надруу алхаад байна...

Яг энэ үед сургуулийн цонхоор жаргах нарны улаан туяа цацран орж ирнэ.

Жисү яг миний урд ирэн инээмсэглэсээр л байна. Бурхан минь юу болоод байнаа!!!

: Кхмм! Чи зүгээр үү?

Сая л нэг төсөөллөсөө салан Жисүрүү харлаа.

Би: Аа.ан т.тиймээ!

Жисү надруу хачин хараад
: Угаалгын нунтагнаасаа зээлээч?

Би: Юу? Би сая буруу сонсвуу? Утасныхаа дугаарыг өгөөч гэв үү???




Одооноос идэвхийг үзүүлээд өгнөө санаа зоволтгүй😎🌠❤️ та нар минь ч бас идэвхитэй байгаарай🙆🏻‍♀️

Love Joshua Where stories live. Discover now