Хотын төвөөр гараагүй их удаж хамгийн сүүлд Миёнтой хамт гурван долоо хоногийн өмнө гарсан шиг санагдаж байна. Төрсөн өдрөөрөө эцэг эхтэйгээ хамгийн их орохыг хүсч байсан ресторандаа оройн хоол иднэ гэдэг бол миний хувьд маш гайхалтай үйл явдал. Машинаа зогсоолд тавьчхаад бид гурав ресторан руу орлоо. Тансаг эд хогшил байхгүй хэрнээ үнэхээр тохилог газар юм. Яг л сэтгүүлээс харж байсан шиг. Бид цонхны хажуудах ширээнд суун пицца болон хэдэн зууш захиалан авав. Миний сэтгэл ихэд хөдөлж байсан тул би үе үе гаднах орчин болон эргэн тойрноо тойруулан харна. Намуухан хөгжим эгшиглэн цаанаасаа л нэг л амар тайван. Удалгүй энэ байдал эвдэгдэн гаднаас 2,3залуус инээж хөхрөлдөн орж ирэн, миний урдаас харсан ширээнд сууцгаав.

Ээж аавтай багын явдлаа ярьж хөөрсөөр инээлдэж байгаад өөрийн эрхгүй нөгөө залуус руу харахдаа хэн нэгний харцтай харц тулгарчихлаа. Би шууд өөр тийшээ харж уруулаа хазахад ээж санаа нь зовсон аятай "Нахи зүгээр үү? Бие нь дахиад өвдсөн үү?" гэхэд аав ч мөн адил сандрах шиг боллоо. Би толгой сэгсрэн инээмсэглээд "Үгүй дээ би зүгээрээ санаа зовох хэрэггүй" гэхэд тэд санаа алдан дор бүрнээ сэтгэл нь амрах шиг боллоо. Би дахин гаднах орчноо ажиглалаа. Бороо шивэрч байна уу даа нээрээ тийм л дээ зун болж байгаа шүү дээ. Борооны улирал.. Би бороонд үнэхээр дуртай гэхдээ хэр барагтаа хүрч мэдэрч үзэж чаддаггүй.

Яагаад гэвэл би өвчтэй. Маш ховор өвчин. Миний бие махбодь наранд хэт мэдрэг. Хэрвээ би нарны гэрэлд өртвөл нарны хэт ягаан туяа арьсыг минь гэмтээж цаашлаад арьсны хорт хавдраар тархи минь ажиллагаагүй болно. Тийм учраас би өрөөнөөсөө 24цагийн 23т нь бараг гардаггүй. Анх хөлд орж гэрийнхээ арын талбайд тоглож байхад минь энэ бүхэн эхэлсэн гэдэг юм. Ээж тэр үеийг дурсах бүрдээ өөрийн эрхгүй нулимс дуслуулан үсийг минь илэн тэврэн авдаг. Магадгүй тэр үед намайг алдаж байна гээд зүрх нь амаар нь гарах шахам айж сандарсан байх. Хүний эх бүр л тэгнэ шүү дээ мэдээж. Харин аав тэр их чимээгүй хүн л дээ. Гэхдээ тэр надад цаг үргэлж л анхаарал хандуулж байдаг. 5 настайдаа юу ч ойлгож ухаараагүй байхдаа гэрээсээ оргож билээ. Хөрш айлын охиныг жижигхэн хүүхэлдэйнүүдээ тойруулан суугаад, цайны үдэшлэг хийж байхыг нь хараад бага зэрэг атаархсандаа.. Би ч бас хүүхэд байсан шүү дээ гадаах орчныг харж, таньж мэдрэх хүслэн болчихсон байсан. Үүдээр гаран байшингийн саравчнаас 1 секунд л гарсан байх хэн нэгний аварга гар намайг татан авсан. Тэр мэдээж аавын гар. Анх удаа л тэр өдөр анхны болон эцсийн удаа эцэг хүний хатуу гэгч зэмлэлийг хүртэж билээ.

Багийн явдлын гүн бодлоос бидний захиалга ч ирж салгалаа. 18 насны төрсөн өдөр. Нас ахих тусам л боддог. Миний ирээдүй хаана байх бол гэж. Үүрд гэртээ тусгай цонхны ард суух уу? Үнэхээр төсөөлөгдөхгүй байна.. Миний ирээдүй..
Гэнэт нулимс цийлэгнэн дотор сонин болоод ирлээ. Би хоолойгоо засан "Ариун цэврийн өрөө орчхоод ирье" гээд суудлаасаа босон, явав.
Толинд харлаа нар үздэггүй арьс юм болохоороо цав цагаан цусгүй аятай эсвэл цус сорогч шиг. Хөгжилтэй сонсогдож байна. Хоолой зангиран хамар нүд юу юугүй улайгаад эхэллээ. Нүдээ анин хэд хэд гүнзгий амьсгаа аван тайвширчхаад өрөөнөөс гарахдаа хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Би бага зэрэг бөхийн уучлалт гуйчхаад суудал руугаа явахдаа түүний царайг хальт л харсан юм.

Бид хооллож дуусаад машиндаа суухаас өмнө шиврэн асгарах бороог мэдрэхийн тулд тэнгэр өөд харан хэсэг зогслоо. Чамайг санана даа бороо минь. Машины цонхон дээр дүрс зуран тоглохдоо яагаад ч юм өөрийгөө энгийн эрүүл охин болчихсон ч юм шиг мэдэрнэ. Гэрийнхээ урд ирэхэд бороо улам их ширүүсэн машинаас буунгуутаа гэр лүүгээ ээжийн шүхрэнд оролгүй хурдхан шиг гүйлээ. Өрөөндөө орон хуурай хувцсаа өмсчхөөд, бага зэрэг норсон үсээ арчингаа гал тогоо ороход ээж аав хоёр ярилцан зогсож байв.
"Кан эмчтэй ярьсан уу"

"Тэр нэг судалгаан дээр ажилж байгаа гэсэн. Магадгүй тэр ажил амжилттай болвол охин маань эдгэрэх болно"

"Ханиа гэхдээ би маш их айгаад байна. Охин минь одоо том болж байна юмыг ухаарч ойлгож байгаа нэг өдөр гэнэт залхаад.." гэж ээжийн зангирах хоолой дуулдлаа. Аав минь ээжийг энгэртээ тэврэн "Үгүй дээ тэр минь хичнээн ухаантай охин билээ дээ" гэж аргадахад ээж уйлсаар "Тэр миний бяцхан охин, гүнж минь шүү дээ би түүнийгээ яах ёстой вэ" гэх цөхөрсөн хоолой нь намайг хангалттай өвтгөж байна.

"Би амлаж байна ээж ээ~ Үргэлж хажууд чинь байх болно оо" гэж дотроо шивнээд нулимсаа арчин өрөөндөө орлоо. Бүгд аз жаргалтай боломж байгаа. Гол нь зүгээр л шөнөөс бусад үед өрөөнөөсөө гарахгүй байхад болно.....











A/n: Hi guys ingeed shinehen oguullegee ehluulj baina aa💛 Enehuu oguullegee Midnight Sun geh kinonoos sedewlen bichsen bolno💛 Shinehen oguullegiig min hairlaj ogoorei 💛 Tsaashdaa iluu sonirholtoi boloh bolno oo💛🌼

- At NIGHT -Where stories live. Discover now