"Ч-чанёол?!?! Би хаана байгаа юм" гэтэл Чанёол надруу дөхөж ирээд "Манай гэрт" гэлээ. 

Яаж энд ирсэн юм бол оо? Бүр Чанёолын гэрт шүү дээ. Гэнэт л Кай бодогдсон тул 

"Кай хаана байгаа юм?" гээд Чанёолоос асуутал тэр бага зэрэг санаа алдаад "Хмм...тэр чамайг энд байлгахыг хүссэн юм. Хэсэг хугацаанд" гэв. 

Дахиад л ойлгосонгүй. Тэр намайг дараа нь ирж авна гэж үү? Ийнхүү бодолдоо автаад гайхан зогсож байтал Чанёол үсээ янзлаад "Кай нэг тийшээ явж байгаа тул чамайг ганцааранг чинь байлгамааргүй байна гээд энд үлдээчихсэн юм аа" гэв. 

Гэхдээ Кай надад ямар нэгэн зүйл хэлээгүй шүү дээ. Яагаад зүгээр л намайг гэрт ганцааранг минь үлдээж болоогүй юм бол? Сэүнтэй уулзаж магадгүй гээд үү? Юу болоод байгаа юм бэ? Ашшш

Чанёол руу харвал тэр ч бас миний бодож байсан зүйлийг бодож байсан бололтой. "Кай компанийнхаа ажлаар гадаад явчихсан. Магадгүй 2-3 өдөр болох байх" гэж хэлчихээд цаашаа алхаад явчихлаа. Зочны өрөөнөөс гарах гэж байхдаа эргэж хараад "Гэртээ байгаа юм шиг байгаарай. Чиний өглөө унтаж байсан өрөө чинь энд байх хугацаанд чинь чиний өрөө байх болно. Аан бас, Кай чамд хэдэн хувцас үлдээгээд явсан шүү. Угаалгын өрөө чиний өрөөний яг хажууд байгаа" гэж хэлээд гараад явчихлаа. 

Хэсэг хугацааны дараа, би угаалгын өрөөнд ус тосон ванн дотор хэвтлээ. Өөр хүний гэрт тэр тусмаа ванн дотор нь хэвтэнэ гэдэг надад их тухгүй байсан ч гэсэн өчигдөр уусан архиныхаа үнэрийг гаргах хэрэгтэй шүү дээ. Нүдээ анин дээшээ харж хэвттэл удалгүй нэг зүйл толгойнд минь орж ирлээ....

Flashback

"Дахиад нэг!! дахиад нэг уучих" гэж тэд орилцгооно. Би аль хэдийн 3 хундгыг уучихсан бөгөөд одоо дахиж нэмж ууж чадахгүй бололтой. Тэгсэн ч гэсэн тэд шахаад байсан тул ширээнээс нэг хундгыг аван толгойгоо сэгсрээд нэг амьсгаагаар шууд уучихлаа. Толгой минь бага зэрэг эргэж эргэн тойрон дох зүйлс сайн харагдахгүй байна. 

Магадгүй согтож байгаа юм байх даа? 

Өнгө өнгийн гэрэл хаа сайгүй тусч, төрөл төрлийн дуунууд ар араасаа сонсогдоно. Тэд ч хоорондоо юм ярилцан хааяа нэг уух агаад бүгд л цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа бололтой.  Хажууд минь суух Кай руу харвал тэр ч гэсэн хөгжилдөж инээнэ. Тэр халуухан бас царайлаг харагдаж байна. Одоо инээж байгаа шигээ байнга инээдэг бол ч.....

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now