"Заа алив ээ, би одоо ажилдаа явах хэрэгтэй байна" гээд гарнаас минь атгаад доошоо буув. 

"Ажил аа? Хмм, тэгээд надтай явах хэрэг байгаа юм уу?"

"Тиймээ миний ажилруу явах хэрэгтэй байна. Манай компани шинээр бүтээгдэхүүн гарган түүнийгээ суртчилах маягаар бага зэргийн зураг авалт хийх гэж байгаа юм. Тэгээд л чамайг түүнд тохирох нэгэн гэж бодсон юм л даа"

Түүний үгийг эсэргүүцэх шалтгаан мэдээж байхгүй тул толгойгоо дохиод гэрээсээ гарлаа. Кайн туслах гэрийн гадаа түүнийг машинтай хүлээх бөгөөд Кайг хараад бөхийв. Кай машины хаалгаа нээж өгөөд намайг эхлээд суулгалаа. Кай суугаад машин хөдлөөд явж байтал тэрээр "Чи яг л эрхэмсэг алдартай хүн шиг харагдаж байх хэрэгтэй шүү. Мөн чамайг шинээр гарж буй бүтээгдэхүүнийг минь сайн суртчилах байх гэж найдаж байна" гээд нүдээ ирмэв. Би толгойгоо дохин яг одоо өмссөн хувцсаа харвал хэтэрхий задгай энгэртэй даашинз өмсчихсөн юм шиг санагдаад байх юм. Кай ч бас тэгэж бодсон бололтой хүрмээ тайлаад надад өгөв.

Зүгээр л энэ хувцсыг тайлаад цонхоор шидчихмээр санагдчихлаа. Түүний өгсөн хүрэмрүү нэг харчихаад буцаад  цонхруу хартал "НАРИ!" гээд Кай хашгирлаа. Юу болсон юм бол? түүнрүү гайхан хартал "Чи наад хүрмээ дээгүүрээ өмсөөдөх л дөө" гээд нүдээ эргэлдүүлэв.

Аан! намайг өмс гээд өгөөд байсан юм байнашд. Түүнийг хүрмийг өмссөж байтал Кай хүзүүн дээр минь гараа тавиад массаж хийж эхлэв. Ахх, тэр яг л миний өвдөж байсан газрыг мэдэж байсан юм шиг. Нүднийхээ булангаар түүнийг хартал намайг ширтэж байна. Магадгүй таалагдаж байгаа эсэхийг минь мэдэхийг хүсэж байгаа бололтой.

Хмм, одоо миний ээлж бололтой. Кай-аар тогломоор санагдчихлаа. Би бөхийж суугаад үсээ эргүүлээд хүзүүнийхээ зүүн талд нь гаргалаа. Гутлаа удаанаар тайлангаа түүнрүү хартал тэр нүүрэндээ ёжтой инээмсэглэл гарган хийх үйлдэл бүрийг минь харна. Түүний хүрмийг тайлаад даашинзныхаа цахилгааныг бага зэрэг тайлаад цүнхнээсээ нэг цамц гаргаж ирээд "Надад туслахгүй биз? Би даашинзаа сольсон нь дээр байх" гэтэл Кай даашинзны минь цахилгааныг хамаг хурдаараа доошлууллаа. 

"Баярлалаа" уруулаа бага зэрэг хазлан түүнд ингэж хэллээ. Удаанаар даашинзаа тайлан ганцхан дотуур хувцастайгаа үлдэв.

Кайруу эргэн харвал түүний гар нөгөө юун дээр нь байх агаад тэр ийм байгааг минь хараад арай хийн тэсч байгаа бололтой хүнд хүнд амьсгална. Бэлхүүснээс минь тэвэрч аван дээрээ суулгалаа. Тэр хүсээд эхэлчихэж...

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now