15

3.6K 281 4
                                    

Захирал: Кхмм намайг юуны талаар ярих гэж байгааг мэдэж байгаа байх.

Би: Тиймээ захирлаа

Захирал: Яг одоо сал!!!

Би: Ю..юу н.н.ннөгөө юу би салж чадахгүй ээ оронд нь намайг халчих.

Захирал: Би чам шиг сайн загвар өмсөгчөө нэг муу залуугаас болж алдана гэж үү? Үгүй дээ. За яахав тохирольё

Би итгэлтэйгээр толгой дохилоо.

Захирал: Кхмм манай TY энт ийг дэлхийд таниулж солонгосын топ 1 нэг энтэртаймент болгох нь чиний ажил ямарав дээ?

Би: Болж байна.

Захирал: Тэр болтол энэ залуутай нэр холбогдох ёсгүй. Хэрэв нэг л цуурхал гарах юм бол энэ залуугийн амьтай ярих болно. Гарж болно.






Тиймээ хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ тэмцэх болно.

Гэртээ ирэн Сэүнд амттай хоол хийж өгөхөөр боллоо. Өглөө орхиод явсанд гомдсон байж магадгүй гэж бодон хоолоо хийнэ. Хойноос дулаахан том хоёр гар орж ирэн бэлхүүсээр маань тэврэхэд цочсондоо болоод дахиад л гараа зүсчихлээ. "Яаая" Сэүн гарыг маань хараад "Дахиад л надаас болж." гэж хэлээд гаранд минь лент нааж өгнө.

"Чи миний хажууд байвал би дандаа ингэж гэмтэхнээ. Удахгүй цус багадалтаас болж үхэх вийдээ"

Сэүн "Уул нь романтик байя гэж бодсон юмсан. Чи намайг хажуудаа байлгамааргүй байгаа юм уу?" Би түүнээр тогломоор байсан учраас толгой дохилоо. "Тэгвэл би ингээд явья даа" тэрнийг босох гэхэд нь би татан суулгаад чангаас чанга тэвэрлээ. "Мангар Сэүн"





Хоолоо идчихээд бид ярилцахаар буйдан дээр суулаа. "Сэүнаа ганцхан зүйл гуйж болох уу?"

"Бололгүй яахав."

"Намайг олон танигдаж энэ энтэртайментыг дэлхийд танигдтал түрхэн зуур хүлээчих тэгэх үү? Гуйя Сэүнаа харин энэ зорилго биелсний дараа хоёулаа аз жаргалтай амьдарья болох уу?"

Сэүн хэсэг бодолхийлснээ толгой дохиод над руу харж инээмсэглээд "Миний гүнж ингэж хүсэж байгаа бол мөхөс би яахан эсэргүүцэх билээ?"

"Сайн байна. Чи одоо гэр лүүгээ харьдаа. Дараа уулзья" гэж хэлэн өрөөрүүгээ орлоо. Дахиад л нулимс. Гараа зүсчихээд байхад урсдаггүй мөртлөө юу ч болоогүй байхад л урсаад байх юм.


Сэүнийгаа өөр хүнд алдаад дараа нь арай гэж буцаагаад өөрийн болгосон ч өөрийн гараар дахиад алдчихлаа гэж үү? Яагаад Сэүнтэй байх гэхээр заавал нэг саад гарж  ирдэг юм бол? Эсвэл бурхан надад дургүй юм уу?








2 сарын дараа~~

"TY загварын агентлаг солонгос улсын топ 20 загварын агентлагуудын нэг боллоо." -SBS News

"TY агентлаг ийм нэр алдартай болсон нь загвар өмсөгч Ким Жиёны ач гэж хэллээ" -KBS News

"TY загварын агентлаг удахгүй болох Victoria Secret шоунд өөрсдийн модел болох Ким Жиёныг оролцуулах хүсэлт гаргасан байна."  -MBC News






1 сарын дараа~

Өнөөдөр би Victoria Secret ийн тайзан дээр алхана. Сандрахгүй байгаа ч алдахаас айж байна. Анх удаагаа л дэлхийн хэмжээний шоунд оролцож байна. Миний хувьд энэ бол аз. Захирал надад Сэүнаас сал гэж хэлсний дараа намайг хаана л загварын шоу болно тэрэнд явуулж байгаа. Энэ 3сарын хугацаанд манай хувьцаа ойрын 10 жилд байгаагүйгээрээ их өссөн. Энэ мэдээж миний л ач.

Staff: R U Ready?? 3,2,1 Let's go girls

Бусад загварын шоунуудын хамгийн эхэнд гардаг байсан бол энд 12т гарна. Ээлж ээлжээрээ жагсан зогсож дуу яван охидууд гарч эхэллээ.

Өөртөө урам өгөн Сэүнийг дотроо бодон тайзан дээр итгэлтэй нь аргагүй алхлаа. Би хэзээ ч өөртөө ийм итгэлтэй байгаагүй.






Ашгүй хүнд давааныхаа ард гарсны дараа буудлынхаа өрөөндөө ирэн амарлаа. Ядарч байна...

Интернетээр мэдээллүүд гарсан байна. "Загвар өмсөгч Ким Жиён Victoria Secret ийн тайзнаа" "TY ent ийн хувьцаа хамгийн өндөр цэгтээ хүрлээ" "Ким Жиёны авьяас дуусашгүй юм" "Удахгүй түүнээс дахин өөр сэтгүүлийн санал ирэх байх" "Тэр ч шантралгүй ажиллаж байна даа" "Ядарч байгаа байх даа" хүмүүс бүгд л магтсан өнгө аястай байна. Тиймээ одоо энэ энтэртайментын нэр хүндийг өсгөчихвөл Сэүн минь үүрд минийх.. Жаахан л хүлээчих намайг битгий дахиж мартаарай гуйя Сэүн....






























"Түүнтэй учраагүйсэн бол түүн шиг хүн байдаг гэж зүүдлэх ч үгүй байсан."




Admins:  Киахх манай уншигчид хөөрхөн шүү. Би та нартаа зөндөө их хайртай💕Өнөөдөр сэтгэл санаа сайхан байсан учраас 2парт орууллаа. Сайхан сэтгэгдэл бичээд дэмжээд өгөөрэй❤😘

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now