12

3.8K 272 11
                                    

Өнөөдөр Dazed сэтгүүлийн зураг авалттай. Би ойрд маш олон сэтгүүлийн нүүрэн дээр гарч байгаа энэ нь мэдээж Мүгчол болон Хансү нарын л ач.


Зураг авалтаа дуусгаад Эксогийн гэрт очлоо.Энэ залуус үргэлж хоолоо хийдэггүй захиалдаг болохоор өнөөдөр хоол хийж өгөх хэрэгтэй байх.

Хоолоо хийчихээд ширээн дээр тавиад "Хоолоо сайн идэх хэрэгтэй шүү. Дахиад хийлгүүлэх бол хэзээ ч хамаагүй дуудаарай. Дүү Жиён" гэж биччихээд гэрлүүгээ явлаа.

Эксогийнхан гэрт орж ирэхэд сайхан үнэр үнэртэж байлаа Бүгд гал тогооны өрөөрүү гүйвэл гэрийн хоол байна. Бүгд л гэрийн хоол санасан бололтой гараа ч угаалгүй шууд иднэ.

Бэкхён "Яаа манай бэрийн хоол сай.." түүнийг хажуунаас нь Чанёол нудархад "Дүү Жиёны хоол" гэж сонин хэлчихээд хоолоо идэв.

Бэрийн хоол гэдэг үг Сэүнд хүнд туслаа. Жихюү хэзээ ч тэднийд ирж ингэж хоол хийж өгч байгаагүй. Зөвхөн түүнээр юм авахуулах болохоороо л уулзья гэдэг. Харин Жиён хэзээ ч тэгж байгаагүй. Мөнгөгүй байсан ч зүгээрээ гээд инээдэг охин байсан.




Би гэртээ ирээд хоолоо хийлээ. Ганцаараа идэх эвгүй юм. Ингэж бодох үед гэрийн хонх дуугарлаа. Би Сэүнийг гэж бодон дотроо битүүхэн баярлаж байсан ч хаалга тайлахад бүх итгэл минь нуран унасан юм.

Хансү: Оройн хоолоо идсэн үү?

Би: Одоо идэх гэж байна. Цуг идэх үү?

Хансү: Тэгье бас би амттан авчирсан гээд зайрмаг жимс өглөө.

Би энэ гэрт зөвхөн Сэүнийг л оруулж байсан. Бас зөвхөн Сэүнтэй л хооллодог байсан.

Ямар нэгэн зүйл чамайг мартах гэхээр л гарж ирээд сануулаад байна. У Сэүн!!!

Хансү: Нээрээ дараагийн сарын сэтгүүл дээр чиний зургийг гаргамаар байгаа. Мүгчол захирал ч тэр би ч тэр

Би: Бологүй яахав. Эхлээд Мүгчол уббатай уулзах хэрэгтэй байх.

Хооллож дуусаад би түүнийг гаргаж өгчихөөд унтахаар хэвтлээ.





Өнөөдөр орой шоу тай учраас хурдан энт рүү очих хэрэгтэй.

Орой 6цагт~~

Стэфф: За бүсгүйчүүдээ үзүүлээд өг!!

Бид ч орилолдон дарааллаараа зогсоно. Энэ солонгосын алдарт даашинз урлаачдын бүтээл болохоор бүгд төгс. Өөлөх юм байхгүй. Бас зурагтаар шууд дамжуулж байгаа. Би хамгийн эхний гарах хүн. Бас хамгийн сайхан даашинзтай нь...

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now