Би: Ммхн чи бас дэлгүүр хэсч байгаа юм уу?

Чанёол: Тиймээ бас өөртөө бугуйвч авахаар явж байлаа.

Би: Би ч бас авах гэж байна цугтаа авцгаая.

Намайг бугуйндаа нэг бугуйвч зүүж үзэхэд Чанёол: Байзз.. энэ Сэүнтэй хос шивээс?? Чи арилгаагүй юм уу?

Би: Би түүнд хайртай. Тэр арилгасан ч би энэ дурсамжаа арилгамааргүй байна. Би тайзан дээр сайн нуучихдаг болохоор хүмүүс анзаардаггүй юм аа.


Би их тэнэг юм. Хайртай хүн маань намайг мартчихсан байхад би дурсамжаа мартахгүй гээд ингээд зууралдаад явж байдаг. Тэнэг Жиён.






Гэртээ ирээд өөртөө багаахан хэмжээний хоол хийж идчихээд сууж байтал хонх дуугарлаа.

Би: Хэн бэ?

...: Би

Энэ нэг л танил хоолой. Тиймээ миний сонсохыг хүсдэг хоолой байна. Би хурдхан хаалга тайлж өгөөд Сэүнийг орууллаа.

Сэүн: Чамтай ярилцаж болох уу?

Би: Бололгүй яахав.



Бид хоёр буйдан дээр суун ярилцана.

Сэүн: Намайг уучлаарай.

Би: Зүгээр гэж хэлсэн биз дээ

Сэүн: Өмнөх Жиён лав одоо ингээд суухгүй байсан байх.

Би: Тиймээ өмнөх Жиён ингэхгүй байсан.

Сэүн: Надал чамд хэлж чадах зүйл бол ердөө л уучлаарай гэх үг.

Би санаа алдаад: Би чамайг аль дээр уучилчихсан болохоор зүгээр. Хэрвээ дахиж ийм зүйл ярих юм бол би жинхнээсээ уурлана шүү.

Сэүн толгой дохиод: Тэвэрж болох уу?

Би толгой дохиод түүнийг тэвэрлээ. Урьдны адил дотно мэдрэмж. Бүх дурсамжаа зөвхөн энэ хүнтэй л цуг өнгрүүлсэн.

Би чимээгүй уйлна. Сэүн намайг өөрөөсөө холдуулаад нулимсыг минь арчаад уруул дээр минь зөөлөн үнслээ.


Би: Сэүнаа чи ингэж болохгүй. Одоо чи минийх биш. Жихюү хүлээж байгаа одоо яв.

Сэүн чимээгүй босон гэрээс гарлаа.

Түүнийг гарсны дараа зүрх минь хөндүүрлэн өвдөж чанга хашгирж орилмоор санагдана. Өвдөж байна. Сэүнаа өвдөж байна. Чамаас болоод үхэх нь. Хэрвээ өөрийгөө хороочихвол ингэж өвдөхгүй байх тийм үү? Гэхдээ би чинийхаа царайг дахиж харахгүй гэж бодохоор санаа амар үхэж чадахгүй нь... Буцаад ир!!! Сэүнааа буцаад ир гуйя...




Энэ үед Сэүн~~

Жиёны надад өгдөг энэ мэдрэмж Жихюүгийнхаас тэс ондоо. Тэр үргэлж миний төлөө байдаг. Харин би түүнийг хуурсан муу залуу. Өөртөө хамаг бурууг тохсон ч одоо оройтсон. Жихюү надад хайртай. Би яах ёстойгоо мэдэхгүй нь.


Машин зам уруудан алхаж байтал урд залуу хос алхана.

Бүсгүй: Хайраа надад хайртай тиймээ.

Энэ Жихюүгийн хоолойтой үнэхээр адилхан байлаа.

Залуу: Хайртай. Гэхдээ чи хурдхан тэр Сэүн гэгчээсээ салж болохгүй юм уу?

Бүсгүй: Би тэрнээс мөнгө бас байр салгаж авч байгаад сална. Тэгээд хоёул сайхан амьдаръя.

Сэүн: Уучлаарай залуу хосуудад саад болчихов уу даа?

Жихюү: Сэүнаа...

Сэүн: Чамд итгэж явсан миний буруу болж таарч байна тийм үү? Хямдхан хүүхэн!!! Дахиж надтай битгий харьцаарай.






Би зүгээр хууртагдаж байж... Буцаад Жиёны гэр лүү алхана. Жиёнаа намайг уучлаач миний буруу... Чиний дэргэд байж болох уу?

Жиёны хаалганы хонхыг дарвал тэр тайлсангүй. Тогшиж үзлээ бас л хариу алга. Утсаа ч авахгүй байна...  Хаалганы кодыг олон жилийн өмнөхөөр хийж үзвэл онгойж байна. Хурдхан дотогш ороод Жиёны өрөө рүү орвол тэр цусандаа холигдчихсон хэвтэж байна....









"Чи хэзээ ч шаналалыг мэдрэхгүй. Учир нь би хэзээ ч чамд мэдрүүлэхгүй."


Admin:

Удахгүй хичээл орохнээ. Ямархуу байна даа? Өгүүллэг нь таалагдаж байгаа гэж найдъя. Гоё сэтгэгдэл үлдээгээрэй. Тэгж байж л дараагийнхаа хэсгийг сайхнаар эхлүүлнэ шүү дээ. За тэгээд хичээлээ сайн хийцгээгээрэй. Уахгүй өгүүллэг маань дуусах дөхөж байна шүү  ;-)

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now