Би загвар өмсөгч болсон болохоор одоо энт рүүгээ явах хэрэгтэй.

Менежир: Өө Жиёнаа алив зочин ирсэн орж уулз. Их чухал хүн.

Би өрөөндөө орвол миний үеийн гэмээр залуухан залуу сууж байлаа.

Би: Сайн байна уу? *бөхийх*

...:Сайн сайн байна уу. Намайг Шин Мүгчол гэдэг. BAZAAR сэтгүүлийн солонгос дэх захирал. Таныг загвар өмсөгч болохоор гэрэл зургийн модел болох мэдрэмж байгаа байх гэж бодоод тантай гэрээ хийх гэж ирсэн юм.

Би: Аан би давхар гэрэл зургийн модел болж болно гэсэн үг үү?

Мүгчол: Яг тийм гэрээ хийх үү?

Би: Дуртайяаа зөвшөөрч байна *инээмсэглэх*

Бид хоёр гар барилцаад Мүгчол: За маргаашнаас ажиллаад байж дээ.

Өглөө нүүрээ будчихаад BAZAAR сэтгүүлийн төв байр луу явлаа. Сэүнийг мартахын тулд түүнийг санахгүй болтлоо их ажиллах хэрэгтэй. Тэр одоо аз жаргалтай байгаа шүү дээ.

Мүгчол: Өө Жиён танилц энэ манай зурагчин И Хансү

Би: Сайн байна уу Жиён байна.

Хансү: За одоо өөр байрлал аваарай. Яг зөв. Одоо жоохон баруун тийшээ... Сайн байна.

Зураг авалт дуусч бүгд Сайн ажиллаа гэж хэлээд тарлаа.

Хансү: Юу уучлаарай Жиёнаа өнөөдөр завтай бол надтай цуг кофе уухгүй биз?

Би: Бололгүй яахав.

Бид хоёр манай гэрийн ойр байрлах кафе руу орлоо. Тэр үнэхээр дажгүй залуу. Өндөр царайлаг бас их халамжтай. Яг л Сэүн шиг...

"Чамайг мартах гэхээр ямар нэгэн зүйл чамайг сануулаад байна Сэүнаа. Муу тэнэг амьтан. Өөдгүй Сэүн!!!"

Хансү намайг гэрт хүргэж өгөөд өөрөө явлаа.

Өнөөдөр миний сэтгүүл цацагдах өдөр сандарч байна хүмүүс яах бол?

  Netizens

Загвар өмсөгч Ким Жиён фото моделын ертөнцөд хөл тавьжээ.

[

+1265;-2] Загвар өмсөгч Ким Жиёны халуухан төрх!!! Үнэхээр гайхалтай.
[+976;-65] Тэрнийг гэсэн залуус үнэхээр олон болж байна. Тэр ч гайхалтай эмэгтэй юм.
[+885;57] Тэрэнд Elle сэтгүүлээс санал ирсэн гэсэн тэр загвар өмсөгчөөс фото модел руу маш хурдан шилжиж байна.
[+796;-78] Тэрний гоо үзэсгэлэнгийн өмнө сөгдөхөд ч бэлэн байна.

Эксогийн талд~~

Чанёол: Ваа дэбакк!! Манай Жиён үзүүлээд өгчээ.

Бэкхён: Тэр угаасаа л мундаг.

Бүгд л түүнийг магтаж байлаа.

Чанёол: Сэүнээ хурдан ирээд энийг хар!!!

Сэүн тоомжиргүй алхсаар Чанёолын сэтгүүлийг булаан аваад харах төдийд л дотор нь нэг зүйл мэдрэгдэн бие нь тавгүйрхэнэ.

Түүнтэй өнгрөөсөн дурсамжууд хэтэрхий гүн сийлэгджээ. Зүрх нь хөндүүрлэн өвдөх нь яг л Жиёныг алдсан юм шиг санагдуулна. Гэхдээ Жиён намайг биш би Жиёныг хаясан. Би түүнээс амлалтаа зөрчсөн ч тэр надад итгээд хүлээж байсан би ч муу хүн юм.

Эксогийнхон бүгд аялалаар явахаар болсон ч Сэүн явахгүй гэж зөрүүдэлсээр ганцаар үлдлээ. Учир нь тэр Жихюү тэй уулзах гэж үлдсэн.

Жиёны зургийг хараад  Сэүн бороонд удаад алхсан.

Харин өнөөдөр тэр халуурч байна. Жихюү Жэжү арал рүү ажилтай гээд явсан учраас тэрний хажууд хэн ч байхгүй.

Утсаа аваад өөрийн эрхгүй Жиён рүү мессеж бичлээ.

Сэүн: Яг одоо чи надад хэрэгтэй байна. Гуйя хүрээд ирээч гэж бичээд явуулах товчийг арай хийн дарав.

Энэ үед Жиёны талд~

Times сэтгүүлийн зураг авалт дуусаад бүгд цуг хоолонд орохоор болов. Гэтэл утсанв мессеж ирснээр би бодлоо өөрчлөн Эксогийн гэрийн зүг рүү яаравчлаа.

Дотор ортол хэн ч байхгүй мэт чимээгүй байлаа.

Би дээш гаран Сэүний өрөө рүү орвол тэр орон дотроо тийчигнэн хэвтэж байлаа. Ойртож очоод харвал тэрний хөлс нь бурзайж их л өвдөж байгаа харагдана. Сэүний духанд хүрвэл халуу дүүгэж байлаа.

Би сандран эмийн сан орж эм авчраад түүнд өгөөд устай алчуур духан дээр нь тавиад шөл хийлээ.

Сэүнийг сэрээгээд шөлөө уулгачихаад түүний халууныг үзвэл буурчихаж гэхдээ л бага зэргийн халуун байна.

Энэ хүйтэн уур амьсгалыг Сэүн эвдэж "Намайг санасан уу?"

Би түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй зүгээр л толгой дохьлоо.

"Мангар охин"

"Би зүгээр болохоор одоо зөвхөн өөрийгөө л бод" би ингэж хэлээд урсах нулимсаа нууцхан шувтраад түүн рүү харан худлаагаасаа инээмсэглэлээ.






"Эвдэрдэггүй эд
Эмтэрдэггүй сэтгэл гэж юу байхав"

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now