Сухо: Юу ч болсон бидэнд заавал хэлж байгаарай.

Крис:  Гол нь cool байгаарай.

Лухан: Эр хүн шиг байдаг юм шүү.

Тау: Жоомноос болгоомжлоорой.

Кёнсүү: Хоолоо сайн идээрэй.

Чэн: Сайн амарж байгаарай.


Сэүн толгой дохиод:Та нар Жиёнийг сайн харж байгаарай. Намайг иртэл сайн харж байна шүү. Би удахгүй буцаад ирнээ. гэж хэлээд явлаа.




Миний нулимс урссаар л... Хэдэн цаг уйлснаа ч мэдэхгүй нь... Би харамсахгүйгээр салах ёс хийж чадсангүй. Гунигтай байна.


Өнөөх л хүйт даасан хоосон гэр намайг угтлаа. Санаж байна...


"Санаад эхлэхээрээ бие биедээ тэмүүлдэг хоёр зүрх❤"





1сарын дараа~~

Сэүн надтай утсаар ярьсан болохоор би түүний гэр лүү нүүж байна. Эксогийн залуус намайг тосон авч гэртээ орууллаа.

Их тохилог байшин байна. Би Сэүний өрөөнд амьдрахаар болсон. Учир нь Сэүн намайг ганцаараа амьдраад хэрэггүй аюултай гэж ятгасаар байгаад ийшээ авчирсан.



Намайг хоол хийж байхад том өрөөнд залуус орилолдох чимээ гарав. Би очоод хартал тэд Сэүнтэй дүрсээ харж ярьж байлаа.

"Санаж байна. Сэүнааа санаж байна. Хэзээ ирэх юм *уйлах*"

"Жиёнаа би энд удах байх. Гэхдээ заавал буцаж очноо за юу. Би чамд амалсан биз дээ."

Би уйлсаар толгой дохилоо. Миний дотор ямар байгааг тэр мэдэх болов уу?

2сарын дараа~

Тэр энэ сар нэг л удаа залгасан...

5сарын дараа~~

Тэр 5сар болж байхдаа ердөө 2хон удаа залгасан гомдмоор юм.

1жилийн дараа~

Тэр залгахаа больсон. Би болон Эксогийнхон их санаа зовж байгаа. Бас бид бүгд их сургуульд орчихсон.

3жилийн дараа~

Тэр удахгүй ирнэ гэж хэлсэн ч хэзээ гэдгээ хэлээгүй.

4жилийн дараа~~

Бид удахгүй төгсөнө. Сэүнээс сураг байхгүй...

6жилийн дараа~~

Сэүн өчигдөр ярьсан. Тэр өнөөдөр ирнэ гэсэн. 11цагаас онгоцноос буух болохоор тосох хэрэгтэй.

Би үүрийн 6цагт босоод хоол хийгээд усанд ороод Сэүний өрөөг цэвэрлээд бүх зүйлээ янзлаад цаг харвал 10цаг..

"Залуусаа явцгаая тэр ирж байгаа.. Хоцорлоо"

Ингэж хэлээд бүгдийг нь дагуулаад онгоцны буудал дээр ирлээ.






"**** онгоц газардлаа"

Догдолж байна. Сандарч байна. Тэр өөрчлөгдсөн болов уу? Ямар болсон бол? Хурдхан буугаад ирээсэй. Ямар удаан юм бээ? Санасан зөндөө их санасан...




Сэүн онгоцноос буугаад бид нар луж алхана. Бүгд л дор бүрнээ баяртай байсан бол надад гунигтай байлаа.











































Учир нь тэр ганцаараа биш.....






"Чамайг хүлээсэн хүлээлт минь хий дэмий хоосон зүйл байсан гэж үү?"

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now