"Энэ их хөөрхөн юм аа. Гэхдээ би кинон дээр гардаг шиг уулга алдаад чамайг тэврэх ёстой байх тэ?"

"Ёстой байх тэ? гэнэ шүү"

Бид хөхрөлдөн бие биенээ шоолон аз жаргалтай байлаа. Суран намайг ахин тэврээд ухюруул дээр минь үнсэв. Долоо хоногийн турш энэ уруулыг мэдрээгүй надад түүнээс салмааргүй, үүрд үнссэн чигээр үлдэхийг хүсэх нь хачин.

"Энийг хар даа" гэж хэлээд өөрт байх зүүлтийнхээ хосыг нь гаргаж харууллаа.

"Чи миний нар, харин би чиний сар шүү" гэж хэлээд мөрөр нь тэврэхэд

"Чи ч их романтик болжээ, Тэхён"

"Би хичээж байгаа" гэж хэлэн ойрд үзсэн хайрын кинонуудаа санав.

"Гэхдээ яагаад би нар, харин чи сар гэж?"

"Сар чинь нарны тусламжтайгаар тодорхойлбол туяаных нь тусламжтайгаар гэрэлтдэг, харин би чиний туслалцаагаар энэ их амжилтанд хүрч байна" гэж хэлэн сэлж байхдаа, алтан медаль авахдаа ч Сураныгаа бодож байсан талаад бодлоо. Тэр минь л намайг ялахад гол хүч болсон.

"Тэхён..." Суран ичсээр намайг зөөлөн нудран цээжинд нь нүүрээ наав.

"Миний Тэхён хамгийн шилдэг нь! Чамайг алтан медаль авсан болохоор чи чамд зайрмаг авч өгнө өө"

"Хоёр ванилтай зайрмаг"

Бид зайрмагаа идэнгээ гадуур алхлаа. Өнөөдөр их дулаахан сайхан өдөр байна. Халуун өдөр байсан бол бидний хөтлөлцөх гар хөлрөөд хэцүүхэн байх байсан байна...

Бид ямар ч төлөвлөгөөгүй уулзацгаасан тул нэг газар суун яах талаар ярилцацгаав. Кино үзье гэсэн ч удаан уулзаагүй тул хий дэмий дэлгэц харан суухыг хүссэнгүй. Тиймээс арай үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү орж дугуй унахаар боллоо.

Бид дугуйгаа түрээслэн авчхаад эргэн тойрныг ажсаар зөөлнөөр жийн явав. Гэсэн ч удалгүй бид дэггүйтэн уралдаж, бие биенээ гижигдэн хөөцөлдөж өнөөдөр хөгжилтэй өнгөрлөө. Бас хэд хэдэн зураг дараад ч амжсан юм.

Ам цангаж байсан тул Суранаас ус асуухад тэрээр үүргэвчээ нээн савтай ус гаргаж өгөв. Нэг том балгачхаад түүнд өгөхөд Сураны ч ам цангасан бололтой нүдний үзүүрт  ууж байгаа харагдлаа. Өдөржингөө Суранд хэлэх гэж хойшлуулж байсан зүйлээ хэлэхээр шийдэн

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now