- four -

1.3K 159 8
                                    


Гэртээ орж ирчхээд шууд л өрөөндөө орон шүүгээгээ нээлээ. Бараг бүх хувцсаа орон дээрээ гарган маргаашийн болзоондоо юу өмсөхөө шийдэж ядна. Өмнөх найз залуучууд маань намайг үргэлж болзоондоо богино бариу даашинз, эсвэл богино банзал өмсөөрэй гэж хэлдэг байсан. Хажуудаа халуулан амьтан дагуулж бусад залуучуудад сайрхах гэсэндээ л тэр. Нөгөөдүүл нь ч над руу шүлсээ гоожуулж харахыг нь яана. Ийн бодож толгойгоо хөнгөхөн сэгсэрчхээд гол зүйлдээ төвлөрлөө. Энэ удаагийн болзоо минь өөр. Надад үнэхээр чухал. Тэхён бид хоёрын анхны болзоо. Тийм их болохоор сандарч байна.
Дэрвэгэр даашинзаа өргөн харлаа. Энэ ч.... Толгой дотроо Тэхёныг над руу гайхан хараад дараа нь хормойг минь сөхөгдчих вий  гэж санаа зовон ард минь наалдах шахам явахыг нь төсөөллөө. Яагаад ч юм инээд хүрэв. Хэрэв энийг өмсөөд явчихвал бид хоёр тухтай болзож чадахгүй л байх.
Одоо хараад байх нь ихэнхи хувцас минь богинохон даашинз болон банзал нар юм. Барагтаа өмсөөд байдаггүй жинсээ аван дээгүүр нь богино ханцуйтай цулгуй цагаан цамц тохируулж үзлээ. Гэхдээ энэ жинс минь дэндүү хуучны загвар юм аа. Бас хоорондоо нэг их зохихгүй байна. Нийлэн хэдэн хувцас өмсөж үзэж, хооронд нь тохируулан барьж үзсэн ч аятайхан зүйл олсонгүй.

Гаргаж тавьсан хувцаснуудаа буцаан хийгээд орон дээрээ санаа алдан суув. Өмсөх юм алга шив дээ...Тэхёнтой байхдаа богинохон зүйлс өмсмөөргүй байдаг. Дэлгүүр ордог юм билүү? Гэхдээ ийм орой бүх дэлгүүрүүд хаачихсан л даа. Мэдсэн бол хичээлээ тараад шууд дэлгүүр ордог байж. Дэлгүүр гэснээс....
Утсаа шүүрч аван интернет дэлгүүр лүү орлоо. Өмдний хэсэг рүү нь орон доош ухан сууж байтал өндөр судалтай доошоо түрүү нь сул, цайвар өнгөтэй жинс олов. Үнэ нь дажгүй болохоор картынхаа дугаарыг оруулах худалдан авлаа. Нэгэнт шинэ хувцас авсных гэж бодоод цамцны хэсэг рүү нь ороод нэг аятайхан цамц олоод түүнийгээ ч бас авав. Хүргэлтээр ирдэг болохоор одоо надад хүлээх л үлдлээ.

Доош буун хоолоо хийн аав ах хоёрыг хүлээв. Ганцаараа байсан болохоор зурагт асаан чангаллаа. Хоосон оргиод эвгүй юм.
Хоолоо хийж дууссан ч аав ах хоёр ирсэнгүй. Өөртөө жаахныг аягалчхаад идэж суутал утсанд тэд оройтож ирнэ гэсэн утгатай зурвас ахаас ирэв. Дахиад л ганцаараа хонох нь дээ... Тэд оройтно гэсэн бол өнөөдөртөө бол ирэхгүй л гэсэн үг. Төрсөн өдөр удахгүй болох гэж байхад энэ хоёр тоож байгаа ч юм алга. Хэдий ажилтай байгааг нь мэдэх ч надад ер анхаарал тавихгүй болохоор гомдмоор юм. Эцсийн эцэст надад мөнгө биш гэр бүл л хэрэгтэй шүү дээ.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now