Луханы талд~
Бид хэдийн Жиёнийг өөрийн болгосон нь шагналтай гэсэн ч би түүнд жинхнээсээ сайн болж байх шиг байна. Тэр үнэхээр хүйтэн бас үзэсгэлэнтэй.

Миний талд~

Лухантай гадуур зөндөө явсан ч үнэхээр уйтгартай юм. Хөл өвдөж байна.

Би: Би гэр лүүгээ харьлаа. Баяртай

Лухан: Хүргээд өгөх үү?

Би: Ганцаараа чадчихна.

Яг одоо амармаар байна. Хөл салж унах нь...

Өнөөдөр ч бас амралтын өдөр. Хийх зүйлгүй байснаас аавтай ярьдаг юм бил үү?

Би: Сайн уу ааваа?

Аав: Өө миний охин сайн уу. Хичээл нь сайн уу? Аав дээрээ хэзээ ирэх юм бэ?

Би: Сарын дараа тань дээр очъё. Хүлээж байгаарай. Баяртай *таслах*

Дахиад л уйтгартай гэр... Би ганцаараа байсаар бүр мэдрэл болох нь.


Өнөөдөр сургууль дээр багш цочирдом мэдээ хэллээ. Тиймээ удахгүй сургууль хоорондын бүжгийн тэмцээн болно гэнэ. Хамгийн аймшигтай нь сургуулийн эмэгтэй бүжгийн хамтлагт би байдаг... Тараад бэлтгэлтэй гэсэн учраас би одоо зааланд зогсож байна.

Багш: За охидуудаа бид чөлөөт бүжиг бүжиглэнэ. Өнөөдрөөс эхэлж бэлднэ. Учир нь долоо хоногийн дараа тэмцээнтэй тиймээс хичээх хэрэгтэй.
Жиён ахлагч нь юм чинь бүжгээ сайн заагаарай.

Долоохон хоногийн дотор энэ хүмүүс жигд бүжиглэж чадах эсэх нь надаас л шалтгаална. Дахиад л аврага болох хэрэгтэй.

5 цаг тасралтгүй бэлдсний дараа бүгд амрахаар суулаа. Сэүн над дээр ирээд ус өгчихөөд өөрөө бүжиглэхээр явав. Эксогийнхон сургуулийн эрэгтэй бүжгийн хамтлаг. Тэдний бүжиг үнэхээр тоглоом биш.

Би ядарч байсан болохоор бүгдэнд нь явж болно гэж хэлээд өөрөө цүнхээ аваад явлаа.

Долоо хоног хурдан өнгөрчээ. Яг одоо тэмцээн эхлэх гэж байна.

Би урт улаан үсэндээ бага зэрэг долгион оруулаад гэдэс гарсан цамц богино шорт урт төрийтэй улаан гутал өмссөн.


Чанёол: Жиён урьдныхаасаа ч хөөрхөн болчихож...

Шиүмин: Гоё биетэй юм..

Крис: Күүл харагдаж байна. Яг миний стиль.

Сэүн: Үзэсгэлэнтэй *бувтнах*

Сухо: Та нар бүжгэндээ анхаарахгүй Жиён д л анхаараад байх юм уу? Энэний дараа манай ээлж гэдгийг мэдэж байна уу?


Энэ тайз зөвхөн Эксод зориулагдсан юм шиг л байлаа. Тэд аргагүй л 3 удаагийн аврага хамтлаг. Үнэхээр мундаг юм.

Харин одоо манай ээлж. Би аль болох сандрахгүйг хичээнэ. Бид энэ тэмцээнд олон удаа дээгүүрт орж байсан ч нэг ч удаа ялж үзээгүй. Тиймээс энэ сүүлчийн тэмцээн учраас хичээх хэрэгтэй.

Хэр сайн хийснийг шүүгчид л мэдэх байх.

Хөтлөгч: .... Хөвгүүдийн хамтлаг бүжгийн ялагчаар Мёнжү сургуулийн Эксо хамтлаг баяр хүргэе. Тэд 4 дахь удаагаа энэхүү цомыг авч байна.

... Харин охидын хамтлаг бүжгийн ялагчаар Мёнжү ахлах сургуулийн хамтлаг Pink Tiger тодорлоо баяр хүргэе. Энэ хамтлагийн хувьд анхны удаагаа цомыг өөрсдийн болгож буй билээ. Ахлагч нь үг хэлээч...

Би: Юуны түрүүнд бидний бүжгийг зааж өгсөн бүжгийн багшдаа баярлалаа. Бас хамтлагийнхандаа энэхүү цомыг авчирсанд баярлалаа. Биднийг дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. *бөхийх*


Миний амнаас ийм уянгын халилтай үгс гарах нь мянгад нэг тохиолдох явдал....

Бүжгийн багийнхан бүгд хоолонд орохоор болсон ч би ганцаараа байхыг илүүд үзсэн юм. Ганцаараа байх хаяа дургүй хүрмээр байдаг ч хүмүүстэй байх бүр ч илүү дургүй хүрмээр...




"Хүмүүсд итгээд хэрэггүй. Тэд бол хуурамч. Өөдөөс чинь хараад инээж байгаа ч эргэж хараад чамайг бусдад муулах арчаагүй амьтад. Өөрөө заавал бусдын дээгүүр орохын тулд юуг ч хийж чадах адгийн амьтад энэ дэлхий дээр их байгаа. Тиймээс болгоомж багахан л алдах юм бол амьдрал чинь орвонгоороо эргэнэ."

Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now