"Энийг хар даа" гэж хэлээд цамцныхаа цаанаас зүүлт гаргаж ирэхэд хагас сарны дүрстэй байлаа.

"Чи миний нар, харин би чиний сар шүү" гэж хэлээд мөрөр минь тэврэхэд нь

"Чи ч их романтик болжээ, Тэхён"

"Би хичээж байгаа"

"Гэхдээ яагаад би нар, харин чи сар гэж?"

"Сар чинь нарны тусламжтайгаар тодорхойлбол туяаных нь тусламжтайгаар гэрэлтдэг, харин би чиний туслалцаагаар энэ их амжилтанд хүрч байна"

"Тэхён..." би ичин түүнийг зөөлөн нудран цээжинд нь нүүрээ наав. Би түүнийг сэлэлтийн тэмцээн дээрээ алтан медаль авсан нь миний тусламжтайгаар авсан хэмээн хэлж байгааг нь ойлгож байлаа. Гэхдээ үнэндээ би ямар ч тус хүргээгүй шүү дээ...Би түүний хажууд байж, дэмжээгүй. Бүр түүний дасгалжуулагч ч биш...

"Миний Тэхён хамгийн шилдэг нь! Чамайг алтан медаль авсан болохоор чи чамд зайрмаг авч өгнө өө"


"Тэхён, одоо хичээл орж байна шдэ. Тийм яаралтай юм уу?"

"Суран, би алтан медаль авчихлаа!"

Би сонссон зүйлдээ баярлан сургуулийн коридороор нэг орилж орхив.
"Баяр хүргэе! Тэхён чи хамгийн шилдэг нь!"

"Би хамгийн эхэнд чамд л хэллээ. Би сэлж байхдаа ганцхан чамайг л бодсон. Чамд магтуулна гэж бодохоор л улам хурдан сэлмээр санагдаж байсан. Баярлалаа Суран!Одоо ээж аав руу залгаж хэлнэ. Хичээл ээ санпйн хийгээрэй, битгий утсаа оролдоод байгаарай. Би нөгөөдөр очно. Маргааш хаалтын үйл ажиллагаа гэх болохоор орой унтахаас чинь өмнө залгая. Хайртай шүү" гэж их догдлон яруу сандруу хэлэхэд нь

"Би ч бас хайртай" гэж хэлэн утсаа таслан хичээлдээ орлоо.

Тэхёныг алтан медаль авсан гэж сонссондоо ч тэр үү цаанаасаа л аз жаргалаар дүүрч байв. Бүр хичээлүүдэд идэвхтэй оролцон, онц дүн ч авсан.

Үнэндээ Тэхёныг тэмцээнд оролцохоор явна хэмээн хэлэхэд нь л сэлэлтээр хичээллэдгийг нь мэдсэн юм. Түүнээс өмнө түүнийг сэлдэг ч хэмээн төсөөлөөгүй, ер нь энэ талаар огт бодож байгаагүй. Тэхён, чи намайг гайхшруулж ханахгүй юм...

"Хоёр ванилтай зайрмаг"

Бид зайрмагаа идэнгээ гадуур алхлаа. Биднийг болз гэсэн шиг өнөөдөр цаг агаар дулаахан, тогтуун байгаа нь цаанаа л сайхан.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now