Намжүүний гараас чирэн дэлгүүр лүү орон үүдэнд нь зогсоход Намжүүн
"Бэлгэвч авах гэсэн юм уу?" хэмээн асуув. Би бушуухан шиг амыг нь дараад эргэн тойрноо харахад азаар хэн ч сонсоогүй байлаа. Гараа авахад

"Суран, чи өөрчлөгдөж. Ууг нь галзуу өлөгчин минь надад их таалагддаг байсан юмсан?"

"Надаар яах гээд байгаа юм? Бидний харилцаа аль хэдийнээ дуусчихсан."

"Чиний л хувьд дуусчихсан байх. Миний хувьд энэ бүхэн үргэлжилж байгаа" хэмээн үсийг минь оролдон хэллээ.

Би гарыг нь тоолгүй "Сэрж үз, бид салсан. Надад битгий яршиг удаад бай. Би одоо найз залуутай"

Намжүүн зэвүүн гэг чинь хөхрөөд

"Залуу? Бяцхан жаал биш үү? Чи бараг л хүүхэд асраж байгаа биз дээ. Тэгээд түүнээсээ болж уйлж байдаг"

"Тэр чамд хамаагүй"

"Тийм байдаг байж. Гэсэн ч, Суран...би чиний салъя гэдэг үгийг чинь зөвшөөрөөгүй. Салалт чинь хоёр тал зөвшөөрч байж л болдог зүйл. Тйимээс чи одоо ч надтай үерхэж байгаа гэсэн үг"

"Тэнэгтэхээ больж үз, Намжүүн" би түүнийг хараамаар байсан ч хүүхэдтэй эгч ойрхон зогсож байсан тул шүдээ зуун ийнхүү хэллээ. Би түүн рүү муухай харчхаад дэлгүүрээс гарав. Ашгүй тэр ч араас минь гарч ирсэнгүй.

Автобусны буудал дээр эргэн ирэхэд нөгөө нэг эгч чинь явчихсан байв. Болж дээ.
Тэгтэл зогсоолын суудал дээр хэн нэгэн доош харчихсан сууж байлаа. Дүрэмт хувцас нь манай сур- Тэхён...

Би түүнийг тоолгүй урдуур нь өнгөрөн автобусны зогсоолын цаахна нь зогсовн.
Тэр доош харсан хэвээрээ л байлаа. Гэнэтхэн л тэр над руу харчих юм шиг санагдаад байсан тул сэм сэмхэн нүднийхээ булангаар харж байв. Муу хөгийн амьтан! Өөр охин тэвэрчхээд, бүр яаснаа ч мэддэггүй!

Өөр рүү нь биеэрээ эргэн зогсож амандаа үглэж байх зуур тэр над руу огцом толгойгоо дээшлүүлэн харлаа. Би ч бантсандаа өөдөөс нь муухай харцаар ширтчихэв. Тэхён босон зогсож буй луу минь алхахад би өөдөс нь ширтсээр л байлаа.

"Суран..."

Би гараа энгэртээ зөрүүлэн өөр тийш харав. Тэгтэл Тэхёны дулаан намайг бүрхэн авлаа. Тэврэлт.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now