"Миний хөөрхнөө хурдан сурч байна шүү" гэж хамрыг минь зөөлөн чимхэн хэлэхэд нь яагаад ч юм ахиад л ичээд уналаа. Ууг нь ингэхийг хүсэхгүй байна шүү дээ. Түүнийхээ хажууд зоригтой, хүчтэй харагдмаар авч нялх хүүхэд аятай л байх юм, Тэхён...

Бодлыг минь тасалдуулан Суран эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулаад нэрийг минь шивэнэв. "Тэхён" түүний минь гар зөөлхөн юм...Нэрээ түүнийхээ уруулаас шивнэж буйг нь сонсоход биер

"Бид хосууд. Би чамайг үнсэхэд, үнсэлцэхэд ч тэр битгий ингэж ичиж бай за юу. Энэ чинь хосуудын хийдэг зүйл болохоор хэн ч яах ч үгүй. Хүсвэл чи миний хөхнөөс базсан ч болно шд. Бид хосууд шүү дээ"

Ю-юу? Х-хөхнөөс нь базах гэсэн үү? Би юу? Яаж дээ...Бид хосууд ч гэлээ, энэ чинь арай л дэндүү зүйл болох биш үү?

"О-ойлголоо..." түүнд инээмсэглэн хэлсэн ч инээмсэглэл минь олигтой болсонгүй. Гэхдээ би түүнд бодож байгаа зүйлээ хэлэх ёстой юм шиг санагдав. Суран надад алмаз эрдэнээс ч нандин хүн шүү днн.

"Харин х-хөхнөөс чинь...б-базахын хувьд...би чамайг хүндэлдэг болохоор тэгэхгүй ээ. Чи эмэгтэй хүн, хувийн хэсгүүдэд чинь хамаагүй хүрээд байвал энэ их бүдүүлэг хэрэг болно шүү дээ. Хэдий бид хосууд ч гэлээ ингэж хамаагүй хүндлэлгүй аашлавал надад их эвгүй бас муухай санагдана. Чи надад их үнэтэй хүн шүү дээ, үнэтэй зүйлдээ тэгж хамаагүй гамгүй хүрдэг хүн байхгүй биз дээ?". Эхэндээ би яаж эхлэхээ мэдэхгүй түүнийгээ гомдоочих вий гэж бодсон ч түүнийхээ нүд рүү харахад л урам зориг орж хэлэх гэсэн зүйлээ бодож байснаасаа ч илүү хэлчхэв. Сураны харц ийм л хүчтэй аж...

Суран хэсэг юу ч хэлсэнгүй, над руу ширтээд л байв. Сүүлдээ би сандран хэлсэн зүйлээ эхнээс нь бодож үзлээ. Гомдоох зүйл хэлчхэв үү? Эсвэл хөхнөөс нь базах ёстой байсан юм болов уу? Ийм байгаад минь урам нь хугарчхав уу?

Тэр над руу инээмсэглэхэд нь би дорхноо бодлуудаа мартаж тайвширч орхив.

"Тэхён, чи ч бас надад үнэтэй. Бүр маш их". Суранаас ийм үг сонссон нь аавдаа магтуулах үеэс илүү сайхан санагдлаа. Яагаад ч юм өөрийн эрхгүй инээмсэглээд л байв. Ам минь урагдах нь уу гэлтэй.

Ахх, би үнэхээр жаргалтай байна.

Суран минь дээ, чи минь надад үнэтэй гэдгээс ч илүү үнэтэй. Чи минь ямар ч алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч илүү. Чиний төлөө бол би амиа ч өгж чадахаар, ийм үнэтэй зүйлийн төлөө бол үхэхэд ч харамсах зүйл алга. Чамайг гэх хайр минь өдрөөс өдөрт дүрэлзэх гал мэт асан бадарч байна, Суран...

Би түүний алдаж болохгүй...

"Тэхён аа, чи юу ч болсон бай, хэн ч юу гэсэн бай намайг орхихгүй шүү"

Түүний гэнэт хэлсэн зүйлд нь гайхсан ч би түүнийг надтай ижил зүйл бодож байгаа байх хэмээн бодлоо. Юу гэж чамайгаа орхих вэ дээ.
Би түүн рүүгээ ахин инээмсэглээд "Мэдээж" хэмээн хариуллаа. Би түүнийг хэзээ ч орхихгүй.

"Тэгвэл амла"

Би чигчий хуруугаа гозойлгоод түүн рүү сунган "Амлаж байна" гэхэд Суран гарыг минь доошлуулаад

"Ингэж биш ээ" гэж хэлэв үү үгүй юу би түүнийхээ чийглэг уруулыг мэдрэв. Гэхдээ энэ удаа тэр хэлээ оруулсангүй...Энэ зүгээр л бидний хайрыг илтгэсэн цэвэр ариун үнсэлт байсан юм.

Суран надаас бага зэрэг холдоод "За одоо амласан шүү" хэмээн шивнэлээ. Түүний нүүр минийхтэй хэт ойрхон байсан тул буцаад л ичиж сандраад унав.

"А-аан заа, амалсан амалсан" хэмээн сандарсаар арай хийн хэлэхэд тэр нөгөө л өхөөрдсөн харцаараа намайг ширтлээ.

Удаан зогсох тусам улам л сандарч байсан тул түүнээс түрүүлэн салав. Суран нэг инээчхээд гарнаас минь хөтлөн бид сургуулийн хашаанаас гарлаа.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now