Тэхён намайг харсан даруйдаа гүйн ирж "За юу хийв дээ?" хэмээн инээмсэглэсээр асуув. Тэгэхээр нь би түүнийг тэвэрч уруул дээр нь үнсээд холдоход ичээд сонин царайллаа. Дандаа л ингэж үнсүүлдэг юм байж, дандаа л ингэж ичиж маяглах юм.

Хажуугаар Тэхёны найзууд сургуулийн үүдээр нэг шуугилдан, бид хоёрыг шоолсоор зөрөв. Тэхён улам хачин царайлан нэгийг нь нудраад авлаа. Юунд нь ичдэг юм дээ.

"За тэгээд битгий миний хөөрхнийг ичээгээд бай" гэж араас нь Тэхёныг бас л шоолон орилж хэлэхэд нөгөөдүүл нь инээлдсээр явцгаав.

Тэхён намайг хатгаснаа "Битгий хөөрхөн мөөрхөн гээд байгаач ээ" гэж хошуу амаа унжуулсаар хэллээ. Хаарач ээ, эрхэлж байгааг нь.

"Нанана, эрхлээд байгаамуу жулжага нь"

"Суран, боль л доо"

Хошуу дээр нь нэг үнсээд, гарнаас хөтлөсөөр сургуулиас гарлаа. Бид хоёр алхсаар өөрсдийн байнга ордог тахианы газар луу оров. Зөгийн балтай тахианы мах захиалчхаад өнөөдөр юу үзсэн, юу хийсэн гээд элдэв зүйлсээ ярилцаж байсаар байтал тахиа ч ирж идэж эхлэлээ.

"Хөөе, жаахан удаан ид л дээ, чи хурдан идсээр байгаад бүгдийг нь дуусгалаа шдээ" гэж гомдолон хэлэхэд тэр инээсээр арай уданаар идэж эхлэв.

Утсанд дуудлага ирэхэд харвал Сокжин залгаж байлаа. Сандран Тэхёноос мэдэгдэлгүйгээр нуун гялс тасалчхаад утасныхаа дууг хаав.

"Хэн юм?" амандаа тахиатай Тэхён надаас асуухад

"Танихгүй дугаар байна" гэж худлаа хэллээ.

Удалгүй бид тэндээсээ гаран дэлгүүр орж соруултай ундаа аваад харьцгаахаар болов. Тэхён намайг хүргэж өгөөд явах гэхэд нь эргүүлж татаад уруул дээр нь үнслээ. Тэхён толгойгоо маажиж хөлөө тоглож байснаа

"Дахиад" гэв. Хөөрхөн гэдэг нь.

Хоёр хацарнаас нь барьж байгаад энэ удаа илүү удаанаар үнсэв.
Тэхён инээмсэглэсээр цааш явахдаа над руу байн байн л эргэж хараад даллаад байлаа. Өдөр болгон л ингэх юм. Би ч мөн инээмсэглэсээр түүнийг даллах тоолонд нь эргүүлж далласаар харагдахгүй болтол нь үүдэндээ зогслоо.

"Жаргалтай байх шив" хойноос гэнэт дуу гарсанд цочин уулга алдаж эргэн харахад шууд л хөмсөг минь зангиран уур хүрэв.

"Чи энд юугаа хийж байгаа юм, Сокжин?"

"Яагаад уурлаад байгаа юм?" гэсээр хуруугаа миний зангирсан хөмсөгний голд тавьж тэнийлгэлээ.

"Чи яагаад өдөр залгасан юм" гэж хэлэхдээ би гараа элгэндээ тэврэв.

"Чамайг санаад л" тэр ёжтой инээмсэглэх аж.

"Ким Сокжин, би одоо найз хөвгүүнтэй. Тиймээс дууссан, ойлгов уу?"

"Аан, тэр жаал уу? Сонирхолтой л юм, би чамайг нялх хүүхэд эргүүлдэг гэж мэдсэнгүй" тэр ёжтой инээмсэглэлээ улам л тодрууллаа.

"Тэрэнд хүн чанар, шударга байдал, өөрийн гэсэн ухаан, зөв хүмүүжил, ирээдүй байдаг. Бас тэр надад хайртай, би ч түүнд хайртай" гэхдээ сүүлчийн үгэндээ би эргэлзэж орхилоо. Үнэндээ би зүгээр л өөрийгөө хайрлуулахыг хүссэндээ үерхсэн шүү дээ, тэгэхээр арай ч хайртай биш л байх. Гэхдээ түүнд би маш их дасчихсан. Одоо магадгүй сайн ч болсон байх.

"Хайртай? Тэгвэл чи болон бидний өмнөх харилцааг мэдээд тэр хайр нь хэвээр байх болов уу даа?". Тэр шоолсон аятай хөхрөв.

"Тэр өнгөрсөн намайг биш одоогийн намайг хайрладаг ойлгов уу? Тиймээс миний өнгөрсөнг тэр мэдлээ гээд тэр надад хайргүй болчихгүй". Хэдий сүүлчийн үгсдээ би баттай итгэлтэй биш байсан ч түүнд итгэлтэйгээр нүд рүү нь эгцэлж байгаад хэллээ.

"Хайргүй болчихгүй ч гэсэн...орхиод явчихвал яах вэ?" тэр энэ удаа үг болгоноо зөөн их л зэвүүнээр хэлэв. Хөгийн амьтан!

Би шүдээ зуун "Новш гэж, битгий л тэнэг зүйл хийгээрэй Жин!Чи надад хангалттай их төвөг удсан" хэмээн ууртай нь аргагүй хэллээ. Гэхдээ би айж байв. Тэхён намайг орхих вий гэхээс.

The Worst Girlfriend And Her Boy | kth Where stories live. Discover now