#2

242 17 0
                                    

Хоёр долоо хоног өнгөрлөө, Бэкхён Бом хоёр гудамжны хүмүүсийн асрамжийн газартаа одоо хүртэл байж л байгаа билээ. Хамт байх тусам тэр хоёр улам л бие биеэндээ дасаж, салашгүй нэг биет болон хувирчээ. Бэкхён ахиад л нэг СД бичиж суунгаа Бомын жаахан хүүхэд шиг унтаж буй хараад улам л их хайр нь бадран асна. Бом хоёр гурван цагийн өмнө унтсан байж, унтах хооронд нь Бэкхён шинэ СД-гээ дуусгачаад, Бомд зориулан шүлэг бичихээр шийджээ. Юм бичихдээ муу ч гэсэн, их чармайж ахин дахин бичсээр л байж гэнэ. Бүүр нэг арван хоёр хуудастай дэвтрийг үрээд дуусгачиж. Хайрын шүлэг, дуу гэхээр л Бэкхёнд маань Бом гэхээс өөр үг орж ирэхгүй л байлаа.
Босож шинэ дэвтэр хайж байгаад тэр нэг номыг олж гэнэ...

Улаан хавцастай Secret гэж Англиар хавцаслан ном байжээ. Бэкхён яг юу гэж бичсэнийг нь ойлгоогүй ч их л сонирхон авч нээтэл: Хуудас болгонд нь нэг нэгээр Бом Бэкхён хоёрын баахан зурагнууд, мөн өөр олон танихгүй хүмүүсийн зурагнуудыг наачихсан байх аж. Бэкхён зураг болгонг хартал, яг зургаан хүний хамтдаа авхуулсан зурагнууд байж. Бүхэл зурган дээр дөрвөн хүүхдийн хамт эхнэр нөхөр хоёр байв. Их л сониуч зан нь хөдлөн, зураг болгонг хараад байсан чинь, хамгийн том охин нь бололтой хүүхэд нь хажууд нь орон дээр унтаж байгаа хүнтэй маш адилхан харагдаад байв. Хамгийн сүүлийн зурган дээр тэр охиноос бусад бүх хүмүүсийн нүүрийг нь хар өнгийн палмастараар сараачаад хаячихсан байв. Тэр охин ганцаараа инээчихсэн байсан, Бэкхён тэрийг сайн ажтал Бомын багийн зураг болох нь тодорхой болоод явчив. Бом бүүр багадаа хөлөө юманд зүсээд, их том сорвитой болсноо Бэкхёнд хэлж байж. Зурган дээрх охин яг адилхан сорвитой байв.

Номны хуудас бүрийг эргүүлж байтал, өшөө сонин хачин зүйл олов. Тэр бол бичиг нь бүүр хуучираад бүдгэрчихсэн нэг сонингийн хачилбар байв. Унштал...

" Барагцаагаар дөрвөн сарын арван гуравны хагас сайн өдрийн өглөөний гурван цагт, хөршүүд гудамжны эцэст баырладаг байшингаас орилох чимээ гарсныг цагдаагын газарт мэдэгджээ. Цагдаа нар хэргийн газар иртэл, нүдэндээ ч итгэмээргүй аймшигт зүйлийг харжээ. Тэрээр хоёр том хүний зогцос унтлагынхаа орон дээр тоолж баршгүй хэмжээгээр хутгалуулж, түүнчлэн гурван бага насны хүүхдүүд том өрөөндөө хэрцгийгээр алуулсаныг илрүүллээ. Маш яаралтай арга хэмжээ авч, нас барагчдыг хэн болохыг хэдхэн хоромын дотор тогтоож чадсан. Хүнд хэрцгийгээр алуулсан гэр бүл бол Ким Ёнчол, эхнэр Ким Ичол болон Ким Амин, Ким Жунин, Ким Шин гэсэн гурван хүүхэд нь. Гэхдээ хамгийн том охин болох Ким Бом нь ор сураггүй алга болсон тул, харсан үзсэн хүн байвал Цагдаагийн Ерөнхий газрын 457627 гэсэн тоот утасруу утасдаж мэдэгдэнэ үү.

Бом нь ойролцоогоор долоон настай бөгөөд, цэнхэр нүдтэй, хөлөн дээрээ маш том сорвитой. Түүнийг хаа нэгтээ олж харвал, бидэн рүү маш яаралтай залгана уу. "

- " Чи юу хийж байгаа юм вэ?" гэж Бомын дөнгөж сэрж буй чимээ Бэкхёний чихэнд сонсогдов. Бомыг сэрснийг ч нээх анзаараагүй байв.
- " Аа юу л даа... Би харин эндээс энэ номыг олсон юм аа, юу гэдгийн сайн мэдээгүй юм шүү "

Бомын нүднээс нулимс шууд л хацар даган урсаад, номыг түүний гараас булаан авав.

- " Уучлаарай, чи надад харуулахгүй байсан гэдгийг чинь мэдсэн бол би хэзээ харахгүй л байсан, гэхдээ би дэлгээд үзчихлээ. Уучлаарай намайг... гэхдээ наадах чинь юу юм вэ? Тэр жаахан охин чи мөн үү? Юу болсон юм бэ гэрийнхэнд чинь? "

- " Манай гэр бүл тэр чигээрээ бүгдээрээ хүнд алуулчихсан, за юу " Бом энэ тухай үнэхээр яримааргүй байсан ч, Бэкхёнийг энэ тухай зүгээр орхичихно гэж бодохгүй л байв.

- " Тийм л дээ гэхдээ" санаа алдаад " Би чамайг уурлуулья гэж бодоогүй юм шүү, гэхдээ хоёулаа иймэрхүү зүйлээ нэг нэгэндээ хэлж баймаар байна шүү дээ. Ямар ч нууцгүйгээр хоёулаа амьдаръя гэж чи өөрөө хэлсэн. Энэ бол маш том нууц байна шүү дээ"

Бэкхёны дуу намдаад явчихав. Энэ нь Бомыг маш их тайвшруулж байв. Түүнд итгэж найдаж болно гэдгээ Бом ухаарав. Тиймдээ ч Бом амьдралдаа анх удаа яг юу болсон талаар юу ч нуулгүй өөрөө хүнд хэлэхээр шийдэв. Бүгдийг шүү... зөвхөн Бэкхёнд л.

🌸Хавар🌸дууссан/Where stories live. Discover now