Өмнөд Солонгос Улс~Хааны Ордон 2005 он
Жүхи "гүнжтээн битгий гүй гэж хэлсэн шүүдээ таныг уначихвал би толгойгүй болно шдээ" гэсээр амьсгаадсаар ардаас гүйж байлаа
"би таныг намайг гүйцэхгүй гэж хэлсэн биздээ Жүхи"
Жүхи "гүнжтээн зогс лдоо"
Би түүнрүү хэлээ гаргасаар арагшаа харан гүйж явж байгаад нэг хатуу зүйл мөргөөд уначихав. Ярвайсаар дээш босон хувцасаа гөвөөд мөргөсөн зүйлрүүгээ харвал том ах маань буюу Согжин ханхүү инээмсэглэн зогсож байх нь тэр.
Ардаас Жүхи гүйн ирээд "ханхүү намайг үнэхээр уучлаарай би уг нь гүнжтэнд гүйж болохгүй гэж хэлсэн лдээ" тэр сандарсан бололтой байн байн ахаас уучлалт гуйн бөхөлзөнө.
Согжин "зүгээрдээ" тэр инээмсэглэсээр миний өндөрт тааруулан доош өвдөглөн суугаад "Рири хамаагүй ингэж хурдан гүйгээд байвал манай бяцхан гүнж бэртчихнэ шүүдээ хэрвээ бяцхан гүнж бэртчихвэл өвөө, эмээ нар, аав, ээж нар, ах нар нь гүнждээ зөндөө их санаа зовоод цуг өвдөнө шдээ чи тэгэхийг хүсэж байна уу ммм?"
Би түүнрүү харсаар толгойгоо хурдхан шиг сэгсрэв.
Согжин "тиймээ манай Рири ухаантай болохоор тэгэхийг хүсэхгүй тийм биз? тэгэхээр ахдаа дараа дахиж асрагчаасаа зугтаж ийш тийшээ гүйхгүй бас сахилгагүйтэхгүй гэж амлаж чадах уу?"
Би "убба ч бас Ририд нэг зүйл амлавал Рири уббагийн хэлснээр гүйхгүй томоотой охин болно"
Согжин "тэр нь юу юм Рири уббадаа хэл хэл"
Би "убба та Ририг том болохоор заавал Риритэй гэрлэнэ гэж амал"
Согжин чанга инээсээр "ойлголоо Рири, убба нь Риригээ том болоод ахтайгаа гэрлэх хүртэл хүлээх болохоор манай Рири хурдан том болоорой" гэсээр тэр үсийг минь зөөлөн зөөлөн илнэ.
Түг түг түг ...
Одоо үе~2019 он
Энэхүү хугацаанд буюу 14 жилийн хугацаанд хааны ордонд олон зүйл өөрчлөгдсөн. Тэхан хааны угсаа залгамжлагч Жимүн хунтайж хаан ширээнд залраад даруй 5 жил өнгөрсөн бөгөөд дараагийн угсаа залгамжлагчаар Жимүн хааны бага хатнаас төрсөн 4-р ханхүү Намжүүн угсаа залгамжлагч болсон юм. Уг нь миний эх нэгтэй ах 2р ханхүү Юнги бас Намжүүний эх нэгтэй ах Согжин 2 угсаа залгамжлах хунтайж болж болох байсан ч тэд өөрсдийн саналаар татгалзсан учраас Намжүүн болсон. Гэхдээ энэ том өөрчлөлтүүд дундаас хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл нь би болон 1-р ханхүү Согжин бидний харилцаа байсан юм. Жаахан байхдаа Согжин ханхүүд амласан тэр өдрөөс хойш би огтхон ч зүггүйтэж гүйхээ больсон боловч ам хэлээрээ хэнийг ч дагуулахгүй тэр зан минь огтхон ч өөрчлөгдөж чадаагүй юм.
Миний хувьд төрсөн цагаасаа л ихэнхи цагаа 6-р ханхүү Тэхёнтой ихэнхи цагаа өнгөрүүлдэг байсан бол сүүлийн 10 гаруй жил Согжин ханхүү хаана явна тэр газар би байж байдаг болсон. Үүнд уурласан аль эсвэл өөр зүйлээс болсон эсэхийг сайн мэдэхгүй лдээ гэхдээ тэр муу Тэхён үргэлж надтай хүйтэн хөндий харьцдаг. Би түүнээс айдаг T.T
[[Танилцуулах хэсэг гэж хэлж болно лдоо үүнийг]]
Мөн үүн дээр одоогийн Өмнөд Солонгос улс Ерөнхийлөгч/Хаан төрийг хослон баригч засаглалтайгаар гарч байгаа бөгөөд үүн дээр гарч байгаа дүр дүрслэл, үйл явдал бүгд миний толгойноос урган гарч байгаа хийсвэр зүйл гэдгийг хэлсэн нь дээр байхаа. Дээр үеийн түүхээс цухас цухас дурьдаад өнгөрөх ба тэдгээр түүхийг үнэнээс гуйвуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах болно.
[[за гол дүрийн эрэгтэй, манай Риригийн маань дурлалт залуу буюу нөхөрийг хэн байх тал дээр маш сайн толгойг чинь эргүүлж чадах нэг ийм royal romance өгүүллэг эхлүүлж байнаа :p Энд дээр нөгөө талд Ерөнхийлөгчийн гэр бүлийн буюу ерөнхийлөгчийн хөвгүүдийг би Monsta X хамтлаг болгоно гэж бодож байгаа боловч сонголт та бүхний гарт ч байж болно шүү.]]
Цаашдаа Рири бид хоёрыг хайрлаж өгөөрэй <3
YOU ARE READING
Love complex
RomanceХоолонд иж бүрдэл гэж байдаг түүний нэгэн адилаар хайр дурлалд ч бас иж бүрдэл гэж байдаг ажээ. Тэгвэл та хайр дурлалын иж бүрдлийг захиалахыг хүсэх үү? аль эсвэл дангаар нь хайрыг захиалах уу?
