-Тийм байх нь

Их юм бодож өөрийгөө зовоох хэрэггүй ээ! Жимин сэрнэ. Тэр үнэхээр хүчтэй шүү! Харин сэрэхэд нь чамайг ийм цонхигор бас турчихсан байхыг харах юм бол намайг сайн харахгүй яасан юм гээд загнана штээ. Тийм болохоор хоолоо сайн ид, гуйя.

-Чи заримдаа зөвшөөрөлгүй бодол уншдаг болохоор чамайг бага зэрэг загнуулахад зүгээр байхаа!

Хөөе, би тэгээд яах юм?! Би ямар дуртайдаа уншдаг юмуу? Сонсогдоод байдаг юм за юу!

-Ээе Теодор Ким уурлачихсан уу? Зза явж хоолоо идьеээ би чамайг загнуулмааргүй байна!

***


Өнөөдөр ойг дахиад л өтгөн манан бүрхжээ. Энд ирэх болгонд тэр санаанд орох юм. Яг л тэр үеийнх шигээ энд ингээд нүдээ аниад зогсож байх юм шиг.

Ахх,чи ёстой хашрахгүй хүн юмаа!

-Хусог? Энд юу хийж байгаа юм?

Наадхыг чинь харин би л чамаас асуумаар байна шүү! Чи айдаггүй юмуу? Эндээс чамайг тэр чононууд авч явсан байхад!

-Үгүй ээ, харин ч эндээс ой гоё харагддаг юм.

Заза мэдэхгүй ээ, аймар охин явж хоолоо идье!

***

Жимин сэрээгүй бүтэн сар боллоо тэгсэн ч би шантралгүй цэцэрлэг рүү очсоор байсан. Одоо ч бас явж байна. Номын санг өнгөрөөд цэцэрлэгийн хаалгыг нээн орвол дагинууд ийш тийш нисэн бүгд л тус тусынхаа ажлыг хийнэ.Тэд одоо намайг тоохоо ч байж. Жиминий өрөөрүү ороход тэр яг хэвэндээ л хэвтэнэ. Би чамайг амьдруулахыг маш их хүсэж байна Жимин. Ганц би ч биш маш олон хүмүүс хүлээж байгаа. Битгий тэдний итгэлийг хөсөрдүүлээрэй! Чамайг босно гэдэгт итгэж байна.

***

Тэр сэрээгүй. Өнөөдөр би түүн дээр очиход тэр яг хэвэндээ л байсан. Ингээд тэр тэнд гурван сар боллоо. Би итгэл алдарч хэцүү байсан ч хэзээ ч ганцаараа байгаагүй миний хажууд үргэлж Есүм болон зөвлөлийнхөн байдаг...

***

Би дахиад л цэцэрлэг рүү алхана. Өглөө бүр би түүнийг сэрсэн байх гэсэн найдлага тавин босдог. Өнөөдөр ч гэсэн түүний нэгэн адилаар цэцэрлэг рүү алхана. Цэцэрлэг рүү ороход дагинууд намайг хараад сандралдан нэг зүйл хэлэх гэж дор бүрнээ шулганана. Би тэдний нүдийг хараад ойлголоо тэдний нүд гэрэлтэж байна. Би сандарсаар Жиминий өрөө рүү орвол тэр алга.

The Wizard SchoolDove le storie prendono vita. Scoprilo ora