chapter 2

1.8K 180 1
                                    

Үндсэн хичээл минь дууссан ч өдрийн хоолоо идчихээд нэмэлт хичээлдээ суух ёстой тул хоолны заал руу надтай яриа нийлдэг Шидтэн охинтой хамт алхана. Их танхимаас гаран алхаж явтал нүдний буланд өөр өнгийн үс зэрвэс харагдсанд гайхан харвал өчигдрийн хөвгүүнээс гадна таван танихгүй залуус зогсоцгоох ба тэд их л чухал царайлан хэн нэгнийг хүлээгээд буй бололтой нэг тийш харах аж. Их танхимын үүдэнд их хүүхэд байгаа болохоор намайг анзаарахгүй байх хэмээн бодсоор зогстол намайг нэг тийшээ таг гөлрөснийг харсан Клара-
Хөөе Инсол юугаа хараад... Аан тэд ирчихжээ. Алив явцгаая, чамд замдаа тайлбарлаж өгий гээд их танхимийн үүднээс намайг чирсээр холдов.

---

-Тэд бол Шидтэнгийн удам Инсол хэмээн Клара их л чухал царайлан хэлэхэд би нүдээ эргэлдүүлэнэ.

Би ч бас Шидтэнгүүдийн үр удам Клара.

-Үгүй ээ тэд биднээс өөр сонс!
Хамгийн анхны Шидтэнүүд мэдээж эр ба эм байсан. Эр шидтэний генийг илүү агуулсан нь Шидтэнгийн удам гэгддэг. Шидтэнгийн удам нь зөвхөн үе залгамжилсан эрэгтэйчүүдэд илэрдэг. Хэрвээ тэд Шидтэнтэй гэрлэхгүй бол тэднээс гарсан хүүхэд нь Нэгж шидтэн болж төрнө. Энэ бол тэдний генийн биднээс ялгагдах ялгаа. Тэд нэгж шидтэнтэй гэрлэснээс болоод одоо Шидтэнгийн удам зуу хүрэхтэй л байгаа. Харин Шидтэнгийн удам залуусаас хамгийн алдартай долоо нь тэр долоо байгаа юм.

Би түүний хэлснийг ойлгож ядан "Долоо? Би тэнд зургааг харсандаа"

-Тэд Теодорыг хүлээж байгаа байх. Тэр байхгүй байсан.

Надад хэтэрхий хачирхалтай санагдсанаас болоод би түүнээс дахиад л асууна. "Тэднийг тэгвэл яагаад одоо л харж байгаа юм?"

-Тэд бол алдартай залуус Инсол, тэд манай сургуулийн Шидтэний зөвлөлийн дарга бас өөр олон ажил хийдэг. Тэгээд тэд долоон сарын өмнө хаашаа ч юм яваад л өнөөдөр л ирж байна.

Би түүнийг аль хоёр хоногийн ѳмнѳ харсан шүү дээ.

"Тэгвэл тэр залуусын үсний өнгө..."

-Тэдний чадвартай холбоотой

"Тэгвэл яагаад заримынх үс..."

-Инсол бид хоолны танхимд ороод ирсэн байна хоолоо ав. Тэгээд би чамайг тэднийг орж ирэхээр нь танилцуулья.

Кларагийн хэлсэн үгийг сонсоод хэт цочирдсондоо гацаж ядан "Ю-юу танилцуулах?" хэмээн асуухад тэр-

The Wizard SchoolWhere stories live. Discover now