Би Теодор луу харахад тэрээр чонотой зууралдаж байсан ч надруу харцаараа битгий гэж байсан юм. Гэтэл түүнийг надруу харж байх хооронд ардаас нь нэг чоно дайрч түүний нуруунд зүүгдчихэв. Би хичнээн орилж хашгирч тэндээс гарахыг хичээсэн ч тэнд байсан хоёр чоно намайг тэндээс нэг ч алхам холдуулсангүй. Тэд намайг хурдлахгүй бол алчихна шүү! Хэмээн сүрдүүлж өнөөх аймшгийн үнэртэй чоно руу түлхэн нүүрэнд нь наах аж.
"Тэгьеэ ал! Тэгээд энэ хэвтэж байгаа чонотой чинь хамт энэ уулын мухарт хамт өмхийрье!!! Болж байна уу?!" Миний энэ үгийг Крис сонссон бололтой нааш эргэж ирээд нөгөө хоёр чоноо нүдээрээ явахыг дохиход тэд шууд л бусад чононуудтайгаа нийлэн дайрлаа. Крисийг буцан хүн болж хувирлаа гэж бодсон ч тэрний нүд улаан бас гар хэсэг нь үстэй байлаа. Би хичнээн айж байсан ч нулимсаа цааш залгин түүний өөдөөс эгцэлж харахад тэр миний багалзуураас барин дээш босгож намайг тойрон алхалж эхэллээ. Тэрний амьсгал надад мэдрэгдэхэд би амьсгаагаа түгжлээ. Учир нь энэ үнэхээр юу идээд ийм ялзарч өмхийрсөн үнэртэй байгааг мэдэх юм алга! Ямар ч байсан тэрний үнэр энэ газар хэвтэж байгаа үхсэн чононы үнэрээс ялгагдах юм алга. Тэр намайг тойрон алхаж байснаа зогсон миний хүзүүгээр хумсныхаа ормыг гарган гүйлгэж байлаа. Энэ хорсож байна! Тэрний хумс яг л хэдэн сар аваагүй хүнийх шиг бас тэр үүгээрээ миний арьсийг зүсээд байна. Тэр надад ойртон нэг гүнзгий амьсгаа авснаа "Чиний эцсийн боломж! Тэрнийг амьлуул эсвэл бүгдээрээ хамт үхэцгээе. Би үхэхэд харамсах зүйл алгаа учир нь бид хэдийн дайнд ялагдсан. Харин та нар л" гээд хуруугаараа цус нөжтэйгээ холилдсон ч чононуудтай тэмцэлдэх зөвлөлийнхөн рүү заагаад " Харамсалтай юм" гэлээ. Хариуд нь би өөдөөс нь инээмсэглээд түүний гарыг хүзүүн дээрээсээ авч "Бид харамсахгүй ээ! Угаасаа бид үхэхгүй харин чи л эцгийнхээ араас" гээд газар хэвтэх чоно руу заан " явах нь дээ " гэхэд тэр инээж байснаа огцом харц нь ширүүсч тэгвэл ингээд гээд миний хоолойг боон дээш өргөлөө. Тэр хэтэрхий хүчтэй юм! Би түүний гарыг авч чадахгүй хий дэмий л хөл гараа савалзуулна. Удалгүй амьсгаа авч чадахгүй болон нүд анилдаад эхэллээ. Гэтэл миний гарт бас дахин нэг шинэ өвдөлт мэдрэгдлээ. Жимин ирж Крисийг цохиход түүний гар суларч би газар уналаадаа гэж бодоход намайг хэн нэгэн тосч авлаа. Харвал Хусог байх ба тэр намайг тэвэрсэн чигтээ холдлоо. Би түүнээс зууран хоёр секунд болоход л тэр намайг сургуулийн эмчийн өрөөний үүдэнд авчран "Бидний төлөө битгий эндээс гараарай" гэлээ. Намайг юм хэлэхийн завдалгүй тэр улаан туяа цацруулсаар гарч одлоо. Удаачгүй эмч бас хадагтай Ватсон гүйсээр орж ирэн намайг орон дээр хэвтүүллээ. Би зүгээр хэмээн босох гэсэн ч эмч намайг буцаан хэвтүүлж хүзүүн дэхь шархыг минь цэвэрлэлээ. Хадагтай Ватсон хэлэхдээ "Тэдэнд битгий санаа зов тэд хангалттай амиа аваад гарчихаар хүмүүс"гэлээ. Тэрнийг ийн хэлж байх зуур эмч миний гарруу харангаа нүдээ томруулна. Би гайхан харвал тэр "Тэд чамд шидийг чинь саармагжуулах хор хийчихэж " би гайхан "Юу? Тэгвэл тэд нар яаж түүнийг амьлуулах гэсэн юм?" гэхэд хадагтай Ватсон " Магадгүй тэд Шидтэнүүд ирвэл дийлэхгүйгээ мэдээд хор бэлдсэн байх! Өөрсдөө үхсэн ч дараа нь чамайг шидээ ашиглаад хэн нэгнийгээ амьлуулчхаж магадгүй гэж бодсон байх нь.Тэгээд хэрэг бишдээд эхлэхэд тэр чамайг хазчихсан. Тэр соёондоо шид саармагжуулдаг хор түрхсэн байж л дээ."
Тэгэхээр Крис намайг боож байхдаа ардаас нь Жимин ирж байгааг мэдэж! Тэгээд хэдийгээр түүнтэй тэмцсэн ч дийлэхгүйгээ мэдээд миний гарыг хазаж тийм үү? Би түүний үнэр шигээ ѳмхий хар санааг жигшин тэднийг одоо яаж байгаа бол гэхээс байж ядаж байлаа. Энэ үед эмч миний цуснаас тэр хорыг ялган авч байлаа. Үүний дараа миний нүд анилдаж унтах гээд байлаа. Би тэднийг иртэл унтаж болохгүй гэж бодон нойртойгоо тэмцэлдэж байтал эмч инээн "Зүгээрдээ, тэд өөрсдийгөө аваад гарчихаж дөнгөнө. Санаа зоволтгүй унтдаа. Энэ нөгөө хорны сөрөг нөлөө нь байгаа юм тийм болохоор унтаад босоод ирвэл шид чинь сэргэчихнэ" гэлээ. Хэдийгээр би унтах ёсгүй ч өөрийн эрхгүй нүд минь анилдлаа.

***

Хэн нэгний мэдрэмж! Би өөрөө ийм тайван унтаж байхад хэн нэгний уурсаж байгаа мэдрэмж...
Энд би амар тайван хэвтэж байтал хэн нэгний учир нь үл ойлгогдох мэдрэмжүүд...

***

Цагаан тааз...
Би сэрсэн даруйдаа босоход эмчийн өрөөнд нөгөө хэд намайг тойроод харчихсан сууна. Би тэднийг харсандаа баярлан нүдээрээ Жиминийг хайлаа. Гэхдээ тэр энд алга! Би гайхан Жимин гэхэд тэдний нүдэнд гуниг хурна. Гэтэл Теодор босч ирэн хажуу талын орны цагаан хөшгийг татлаа. Би харсан зүйлдээ итгэхийн хүсэхгүй байна.

Тэд аймшигтай харагдаж байна...

Жимин тэр-тэр амьсгалахгүй байна бас түүний хажууд үхлээ хүлээх мэт амьсгаатан хэвтэх Юнги ...

Annie🥀

Зүгээр л нэг бичвэр гэдгийг ойлгоорой. Крис арай ч ийм ширүүн хүн биш л дээ. Гэхдээ цаанаасаа аура нь надад тэгэж мэдрэгдээд байдаг юм.

The Wizard SchoolWhere stories live. Discover now