Нэг цаг

Хоёр цаг

Ашгүй ингэж нэг юм миний ээлж болох үед дөхөж ирлээ. Инсол хэмээн миний нэрийг Юнги дуудахад би түүний өмнө очлоо. Тэрээр их л залхаж төвөгшөөсөн байдалтай эхэл гэлээ. Харин миний хажууд нэг охин зогсох бөгөөд тэр Жиминд шалгуулна. Гэхдээ тэр усны Нэгж шидтэн байсан. Би домбоноос усыг гарган Юнгиг тойруулахад ус номин ногоон өнгөтэй болж Юнгигийн бүхий л өвчтэй хэсгүүдийг эмчилнэ. Гэтэл гэнэт миний хажууд зогсож байсан охин хяналтаа алдаж хөлдөөсөөн мөсөө унагах үед би амжиж мөсийг ус болголоо. Тэр охин сандран уучлал гуйна. Би Жиминд санаа зовон харвал тэрний өмссөн цагаан цамц тэр чигтээ норжээ. Гэхдээ түүний гэдсэн дээр юу харагдаад байнаа? Энэ оёдол уу? Намайг түүний гэдэс рүү харж байхад Жимин надруу харан гэдсээ гараараа хаахад Юнги гүйж очин түүнд цамцаа өгѳв.

Би шалгалтаа өгч дуусчихаад Жиминий хойноос түүнийг олохоор гарлаа. Тэр норсон даруйдаа Юнгигийн цамцийг өмсөөд гарч харин бусад нь түүний шалгах ёстой хүүхдүүдийг хувааж авсан. Би түүнийг зөвлөлийн өрөө, номын сан гээд түүний байж болох бүхий л газраар хайсан ч тэр байсангүй. Магадгүй тэр дотуур байрандаа байгаа байх. Би түүнтэй уулзаж чадахгүйгээ ойлгон сүүлийн газартаа бараг л итгэл минь алдран ирэхэд тэр гүүрэн дээр нүдээ аниад зогсож байв. Шаргал үс нь салхинд сэвэлзэж нүдээ аничихсан түүний тѳрх хичнээн амирлангуй вэ?

Сандарч санаа минь зовсноос болоод хѳл минь чичирч юу юугүй нуран унах гэж байсан ч би түүнрүү дөхнө.

Нэг алхмаар

Хоёр алхмаар

Тэгээд би гүйж эхэлсэн...

Түүнрүү гүйж эхэлхэд тэр нүдээ нээн надруу харцаа шилжүүлэв. Гунигтай гэгч нь харагдах түүний нүд гэвч тэр надруу инээмсэглэнэ.

-Жимин

Чи харчихсан уу?

-Юу болсон юм?

Би гэмтчихсэн байсан юм. Тэгээд тэрнээсээ болоод хэд хоног ухаангүй байсан ч би эдгэсэн даруйдаа энд ирсэн.


-Хэд хоног гэж? Чи тэгээд бүхэл бүтэн нэг сар ухаангүй байсан юм уу?

Үгүй ээ, ердѳѳ л 23 хоног

-Эдгээгүй байж яагаад гарч байгаа юм?

Чамд санаа зовоод

The Wizard SchoolWhere stories live. Discover now