: Тэгэхээр Шидтэний сургуульд сурагчдыг чадвараар нь гурав хуваадаг.

1.Байгалийн: Үүнд Хэжин эгчийн шид хамааралтай, чи мэднэ тэр ургамалын шидтэйг.
2.Генетикийн: Харин үүнд Анхён эгчийн шид хамааралтай, тэр үл үзэгдэгч. Үүнээс гадна хөөрөх, хурдлах гэх мэт олон зүйл бий.
3. Мэдрэхүйн: Үүнд хүн болон бусад амьтдын мэдэрхүйг мэдэрдэг шидтэнгүүд байдаг. Бусдаас сайн сонсох, үнэрлэх, амтлах эсвэл хүний бодол унших гэх мэт.
Чи мэднэ байх Шидтэнгүүдийг дотор нь Нэгж шидтэн, Шидтэн гэж ангилдгыг.

: Чи аль нь юм Есүм?

- Шидтэн хэмээн тэр их л баярлангуй хэлэв.

:Чи шидтэн хэрэг үү, би ч бас...

Адилхан гунигт тавьлантай дүүгээ хараад би уртаар санаа алдав.

- Энэ сайхан биш гэж үү? Яагаад урвайгаад байгаа юм? хэмээн тэр их л сонирхсон янзтай асууна. Хариуд нь би хүчээр инээмсэглээд

: Мэдээж энэ бол сайхан хэрэг, гэхдээ үүнийхээ хажуугаар асар их үүрэг хариуцлага хүлээдэг юм. Чи удахгүй ойлгоно оо.

Миний хэлсэн үгс түүний анхаарлыг тийм ч их татахгүй байгаа бололтой ийш тийш харан явна.

- Ингэхэд эгч нар яасан юм?

: Тэд завгүй ээ. Шидтэнгүүдэд энд зав бараг л гардаггүй юм. Ялангуяа тэд энэ жил төгсөх болохоор бүр ч завгүй.

- Та намайг харсандаа баяртай байна уу? Би лав та нартай уулзаж байгаа даа үнэхээр баяртай байна.

: Мэдээж, эгч нарыг төгсөөд явчихвал би энд яаж байхаа огт төсөөлөхгүй байсан юм. Харин ашгүй чи ирлээ.

- Энэ бидний дотуур байр юмуу? хэмээн тэр сонирхсон чигээрээ л байх аж.

: Тийм ээ, дотуур байрны зүүн талын жигүүр нь охидынх, харин баруун талынх нь хөвгүүдийнх.

- Гайхалтай, энэ яг л ордон шиг юмаа.

: Тийм ээ, тэгэж санагддаг. Энд үнэхээр гоё ч зарим зүйлс нь хэцүү.

Есүм бид хоёрыг өрөөндөө ороход Анхён болон Хэжин эгч нар ирсэн байлаа. Бид дөрөв дахин цугларсандаа баярлан тэр шөнөжингөө ярилцсан юм. Яг л анх би энд ирээд баярласандаа унтаж чадахгүй байсан үе шиг.

The Wizard SchoolWhere stories live. Discover now