11.Аз жаргалын түлхүүр

6.7K 364 2
                                    

Бид ойрхон байдаг дэлгүүрлүү орон хоол хийхэд хэрэгтэй зүйлсийг худалдаж авцгаав.Би эмээд нь бялуу хийж өгхийг хүссэн ч Жонгүг хатуу эсэргүйцэн өөрийн дуртай хурганы махан шорлогыг авна гэж зүтгэнэ.

Би-Би бялуу хийхдээ сайн!

Жонгүг-Манай эмээ хурганы махан шорлогонд дуртай..Би ч бас дуртай

Би-Эсвэл өөр хоол хийцгээе

Би хүнсний тасаглуу харан авчихмаар аятайхан юм харж байхад Жонгүг аль хэдийн хурганы махыг аваад сагсанд хийж байх нь тэр.Би гялз очин хурганы махыг гаргаад-Үгүй ээ өөр юм хийе

Жонгүг хурганы махыг чанга барин толгой сэгсрээд-Өнөөдөр миний заавраар байна!

Чамайг үзэн ядаж байна Жон Жонгүг.....

Бид хурганы мах болон бусад хачир мөн өөрсдийнхөө идэх амттангуудыг авсаар гэрлүүгээ явцгаав.Жонгүг их л ядарсан бололтой буйдан дээр унав.Сүртэй их юм хийчихсэн ч юм шиг...

Би авсан зүйлсээ гал тогоондоо байрлуулсаар-Ядарч байгаа бол яваад унтдаа гэхэд Жонгүгийн нойрмог харцанд инээмсэглэл тодрон-За..Гэхдээ чи битгий гал тогоог минь шатаачихаарай

Би гайхан-Гал тогоо шатаах гэнээ?

Жонгүг-Юу ч бишдээ гэсээр инээв.

Зивүүн амьтныг хараад байгаарай..

Тэр өрөөлүүгээ явсаны дараа би хоолоо бэлтгэж эхлэв.Би кимчитэй шөл бибимбаб бас хурганы махан шорлог хийх гэж байгаа юм лдаа..Сэтгэлээ шингээсэн болоод ч тэр үү хоол минь санасныг бодоход их цаг үрж байлаа.Ойролцоогоор 2 цаг болсоны эцэст би хоолнуудаа савлан авж явахад бэлэн болгоод ширээн дээрээ тавив.Энэ бүгдийгээ аваад Жонгүгийн эмээгийн гэрлүү явна гэж бодох төдийд сандрал биеийг минь бүрхэж хийсэн хоол минь түүнд таалагдах болов уу? хэмээн бодно.

Одоо Жонгүгийг сэрээх хэрэгтэй гэж амандаа үглэсээр өрөөний үүдэнд ирэн хаалгыг нээхэд орон дээр унтаж байх ёстой хүн газар гар суниалт хийгээд байж байх нь тэр.Түүний бие гялтагнаж харагдах бөгөөд шанаанаас нь хөлс дуслах аж..

Түүний хүнд амьсгал нь чихэнд тодоос тод сонсогдоно.

Би шүлсээ гүд хийтэл нь залгчихаад саяхан бодсон зүйлээ санан өөрийгөө шоолно.

Би-Чи юу хийгээд байгаа юм?

Жонгүг босож зогсон-Дасгал хийж байна

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now