ᴛᴡᴏ

5.2K 379 37
                                    

Бид явсаар нар буух үед сөүлд ирэв. Аавын минь сөүлд авсан байр нь саруулхан тохилог орчинтой юм. Миний өрөө ч бас өмнөхөө бодвол илүү том.

Магадгүй энд ирсэн нь илүү сайн зүйл байж магадгүй юм.

Одоо ээж минь өнөөдөр тэдэн төгрөгт тааруулж хүнсээ авах биш хүссэнээрээ мөнгөнд санаа зовох зүйлгүй дэлгүүр хэсэх боломжтой болж байна шүү дээ. Харин би маргааш шинэ сургууль руугаа явна бурхан минь догдолж үхэх нь ээ.


Аххх хэтэрхий их догдлосноосоо болоод унтаж чадсангүй.

Миний нүдний доогуур хөх туяа татчихсан байна. За энэ яахав гол асуудал бол дүрэмт хувцас өмнө нь дандаа өмд өмсөөд бараг юбка өмсдөггүй хүн чинь энд тэгээд оччихвол багш нь ангиас хөөгөөд гаргачихаж магадгүй. Ээж хэлэхдээ орж байгаа сургууль минь их хатуу дүрэмтнй гэсэн тиймээс ѳмсѳх хэрэгтэй, хэрэгтэй. Гэхдээ ядаж дээгүүр нь цамц ѳмсѳж болно л гэж найдья даа.

Ямар хэцүү юм бэ? Юбка өмсдөггүй болхоор доогуур сийгээд байх юм. Бүхэл ѳдѳржин ингэж явна гэдэгтээ итгэлгүй л байна шүү.

Багш нарын ѳрѳѳнд орход залуухан эмэгтэй багш угтан авав.

"Сайн байна уу? Шинээр шилжиж ирсэн сурагч Кан Хана гэдэг"

"Би бол танай ангийг хариуцсан багш Хо Сүёон гэдэг хатагтай Хо гэж дуудаарай"

"Мэдлээ хатагтай Хо"

Багш санаа алдаад "Манай ангийн хөвгүүд ч миний чихийг дүлийрүүлэх бололтой"

Намайг түүнлүү сониучирхан хархад багш "Дагаад яв тэгээд ойлгоно байх гэж найдаж байна"

Ангийн үүдэнд ирэх үед багш намайг хүлээж бай гэсээр ѳѳрѳѳ түрүүлэн ангируугаа орлоо.

Хэсэг хугацааны дараа түүний намайг ороод ирээрэй гэж дуу сонсогдов.

Намайг анги руу орход ангийхан тэр аяараа шуугилдаж эхлэх нь тэр. Одоо багшийн хэлсэн үгийг жоохон ч болов ойлгож эхлэж байх шиг. Гэвч зарим охид нь хамаг байдаг уураа нүүрэн дээрээ гаргачихаад над руу ширтээд байх юм. Магадгүй Бусанаас ирсэн хѳдѳѳний охин тэдэнд таалагдаагүй бололтой.

"Багшааа тэр их хөөрхөн юм аа?"

"Хөөе чи дѳнгѳж шилжиж ирж байхад нь!!" багшын уурлаж байгааг хархад яагаад ч юм манай анги даасан багш үнэхээр ѳхѳѳрдѳм санагдаж байх чинь.

Play For LoveWhere stories live. Discover now