Үгүй ээ, би хэнтэй тоглоод байгаа юм бэ? Бобо гэдэг нэр тийм ч түгээмэл биш, ганц шахуу байхад... Энэ яг л эвдэрсэн хаалга шиг санагдаж байна.

Гэхдээ, жинхэнээсээ би энд юу хийж байгаа юм бэ? Би зүгээр л орхиод гарах уу? Би Тэхёнтой ганц хором ч хамт байхыг хүсэхгүй байна.

"Сонюүл...?" хэмээн Тэхён удаанаар намайг дуудлаа.

Би арагшаанаа ухран, түүн рүү ширтэнэ. Би яагаад яаж ярьдагаа мартчихсан юм шиг таг гацчихваа?

Чи ер нь солонгосоор ярьж чадах уу?

"Би... Ахх... Жэ нэ пахле Кохеин [Би солонгосоор ярьж чадахгүй нь]" Юу? Ямар чөтгөр нь вэ? Одоо би Францаар яриад байна уу даа? Зааз.

"Юу?" хэмээгээд Тэхён хөмсгөө зангидлаа. Би ухарсаар, магадгүй би ингээд явчихвал тэр надтай ярихаа болих байх. "Ихш пэрехэкейн Корианиш [Би солонгосоор ярьдаггүй]." гэж би удаанаар хэллээ. Өү, би бас Германаар яриад байна уу? Яахав, энэ гайхалтай биш гэж үү? Өөрийнхөө төрөлх хэлээр ганц ч үг дуугарч чадахгүй мөртлөө шүү дээ? Ямар ичмээр юм бэ?

Би нуруугаараа өөр хэн нэгний хатуу чээжийг мөргөлөө. Би эргэн Тэхён руу инээмсэглэн байгаа Жонгүүкийг харав. "Өү, сайн уу залуу минь, чи чинь манай эгчтэй цуг түүний өрөөнд хоёулахнаа байсан залуу байх шив!" хэмээн Жонгүүк Тэхёнд хандан хэллээ. Би яг одоо духаа алгадахыг хүсч байна. Гэхдээ өөрийгөө дарахгүй бол болохгүй.

"Тиймээ..." хэмээн Тэхён хөндий дуугарлаа. "Та хоёр одоо хүртэл хамтдаа байгаа юм уу? Би та хоёрыг үерхэж байсан гэж сонссон. Та хоёр бие биедээ тийм их хайртай юм уу? Эсвэл одоо хамт байхаа больчихоо юу?"

Заза, би түүний толгой руу чанга цохимоор байгаагаа тэвчихэд хэцүү болж байна шүү.

"Бид одоо хамт байхаа больсон. Бас-" гэж намайг үгээ дуусгаж амжаагүй байтал Тэхён, "би үргэлж түүнд хайртай байсан. Одоо ч тийм." гэхэд би түүн рүү гайхсан харцаар харлаа.

Тэр согтуу биш хэрнээ надад хайртай гэж хэлж байна.

Тэхён над руу нухацтайгаар ширтэхэд би хайлаад урсчих шиг л боллоо. "Энд ч үнэхээр сонин байдал үүсч байна шүү." хэмээн Жонгүүк чимээгүй байдлыг эвдэн дуугарав.

Би эргэж харан, хаалга руу алхаад Тэхёний өрөөний баруун талд байрлах хоосон өрөө рүү орон, хаалгаа чимээгүйхэн хаагаад орон дээр үсрэн хэвтээд, санаа алдлаа.

Тэр үнэхээр надад хайртай юм болов уу? Тэр өөр охин үнсчихээд, намайг өөрт нь хэн ч биш гэсний дараа итгэхэд хэцүү л үг юм. Тэр өөрийг нь уучлаач гэж хэлсэн ч би түүнийг уучлах ёстой юу?

Most Popular PlayboyWhere stories live. Discover now