19: Водка

6K 514 13
                                    

Сонюүлийн талаас

Би санаа алдан, халуун уур амнаасаа гарган, хүрмэндээ улам шигдлээ. Би явган хүний замаар алхангаа одод түгсэн тэнгэрийг ширтэнэ. Би сэрүүн цаг агаарт дуртай. Гэхдээ одоо бол тэсгэм хүйтэн байна.

Миний ээж Pina Colodas (коктайл)-д ухаангүй дуртай. Тийм ч учраас ээж намайг баар руу түүнийгээ авчруулахаар явуулж байгаа юм. Үүний градус бага гэдэгт итгэлтэй байна. Учир нь ээж маань алкохол тийм ч сайн даадаггүй.

Намайг хаалгаар ороход тамхины нихүүн үнэр хурцаар үнэртэнэ. Би найтаан, гараа сэвэн үнэрийг нь өөрөөсөө холдуулах гэж оролдлоо.

Баар руу орон тэкэн дээр нь очоод нэг сандал дээр суулаа. "Би цэвэр Pina Colodas авч явахаар авч болох уу?" хэмээн тэкний нөгөө талд байгаа битүү шивээстэй, мөн цоолбортой хар үстэй залууд хэллээ. Тэр толгой дохин, бэлтгэж эхэллээ. Би мөнгийг нь тэкэн дээр тавихад тэр халаасандаа авахаар хийв.

Би босон, "Хаана угаалгын өрөө байгаа вэ?" Залуу хонгилын нөгөө үзүүр рүү заахад тэнд эмэгтэй хүний тэмдэгтэй жижиг хаалга байв.

Би тийшээгээ явахдаа баристагаас гадна өөр нэг хар майктай,  хар үстэй залуугийн хажуугаар өнгөрлөө. Тэр үнэхээр янзтай харагдаж байгаагаас гадна гарынх нь булчин сайн хөгжжээ. Түүний царайг би харж чадсангүй, учир нь тэр гартаа байгаа хундага архи руу ширтэн сууна.

Би хаалгыг нь онгойлгон ороод заваан байсан болохоор хамраа үрчийлгэлээ. Эрэгтэйчүүдийнхээс илүү эмэгтэй ариун цэврийн өрөө цэвэрхэн гэж хэлдэг хүмүүс динозавр одоо хүртэл оршин байгаа гэдэгт давхар итгэх болж дээ.

Дуусаад, гарахдаа миний нүд шоконд орон томорлоо. Яагаад гэвэл энэ бааранд ганц сууж байсан хүн нь миний мэддэг хүн байсан байна.

"Тэхён?" гэнгээ би хөмсгөө зангидан, "Чи энд юу хийж байгаа юм бэ?"

Тэхён дээш харан намайг гэдгийг мэдээд хацар дээрээ тогтсон ганц нэгхэн дусал нулимсаа шувтрав. "Сонюүл."

Би хажууд нь байсан сандал дээр суун, "Чи... зүгээр үү?" хэмээн удаанаар асуухдаа, хоосорсон архины шил рүү харлаа. "Онц сайн байна. Харин хайраа чи?" гэж ёжтойгоор хариулав.

Би нүдээ эргэлдүүлэн, гарыг нь атгаад, "Юу болоо вэ?"

Тэр санаа алдан, доошоо хараад "Юу ч биш." хэмээн ширүүхнээр хэллээ.

Би уруулаа цорвойлгоно. Хүмүүсийн санаанд Тэхён үргэлж муу, шалиг, алдартай залуу бөгөөд бусадтай үл тоож харьцдаг хүн юм шиг буудаг ч надад огтхон ч тийм зан гаргаагүйг нь би ухаарсан юм. Тэр бага зэрэг ёжилсон байдаг ч сайхан ааштай.

Магадгүй би өмнөх шигээ түүнийг тийм ч их үзэн ядахаа байсан байх. Эсвэл бүүр больсон ч байж магадгүй.

"Тэхён, чи-" гэтэл тэр миний үгийг таслан, "Энэ чиний хараал идсэн асуудал биш. Би чамайг бараг мэдэхгүй Сонюүл! Чи ойлгож чадахгүй. Чи бол зүгээр л миний мөрийнд ялахын тулд харилцаж байгаа новшийн охин!" хэмээн тэр хашхирлаа.

Би түүний гарыг атгахаа болин, танхимын цайвар хар плитан шал руу ширтлээ. Бариста миний өмнө Pina Colada тавин "Тухтай байгаарай." гэж бувтнаад яваад өгөв.

Би босон, "Чиний сэтгэл санаа таагүй байгааг мэдэж байна. Энэ ямар хэцүүг би мэднэ. Би аавыгаа нас барахад маш их гутралд орсон. Би хэнтэй ч ярилгүй өөрийгөө долоо хоног өрөөндөө түгжсэн. Гэхдээ миний ганц хийгээгүй зүйл бол бусдад үүнийгээ муухайгаар илэрхийлээгүй юм. Чи ч бас тэгэх хэрэггүй." гэж хэлээд, баарнаас гарлаа.

A/N: Энэ хэсэг рүү хүрч очихыг би ямар их хүссэн гээч. За тэгээд Enjoy
Vote&Comment
Хандалт их байвал бонус болгоод уртаас урт хэсэг орууллаа.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now